Элсэлтийн шалгалтыг хичээлийн явц дунд авч байхаар журам батлагдлаа

Энэ тала ар БСШУЯ-ны ерөнхий боловсролын хэлтсийн дарга Г.Батболдоос тодрууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын журам оны өмнөхөн шинэчлэн батлагджээ. Өмнө нь дөрөв, найм, аравдугаар анги төгсөгчид улсын шалгалт өгдөг байсан бол өнөө жилээс тав, ес, арваннэгдүгээр анги төгсч буй хүүхдүүдээс улсын шалгалт авах юм байна. Энэхүү шинэ журмаар төгсөгчид монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, технологи гэсэн зургаан чиглэлээр шалгалт өгөх юм. Гэхдээ ямар хэлбэрээр авахаа тухайн сургуулийн захиргаа өөрсдөө шийдэх бөгөөд дээрх зургаан хичээл тус бүрээр нь эсвэл нэгдмэл нэг тест зохиогоод ч авч болох аж. Харин боловсролын гэрчилгээ, үнэмлэх дээр нэг л дүн тавина. Өөрөөр хэлбэл зургаан төрлийн хичээлийн нийлбэр дундаж дүнгээр төгсөлтийн шалгалтыг дүгнэнэ гэсэн үг.
Дээрх зургаан чиглэлийн хичээлийг шууд ойлгож болохгүй юм. Тухайлбал, монгол хэлний чиглэлд уран зохиол, монгол бичиг, монгол хэл, байгалийн ухаан дотор хими, биологи, газарзүйн хичээл, нийгмийн ухаанд түүх. нийгмийн тухай мэдлэг хичээл, гадаад хэлний шалгалтад орос, англи хэл, технологи гэхээр хөдөлмөр, зургийн гэх зэрэг хичээл багтана. Ингэснээр сурагчид олон төрлийн, тэр дундаа дайвар хичээлийн талаарх мэдлэгээ шалгуулах юм. Энэ шинэ журмын гол зорилго нь стандартын хэрэгжилтийг хянах, өөрөөр хэлбэл мэдвэл зохих мэдлэг, чадварыг шалгах явдал гэнэ. Шалгалтыг хавар хичээл тарсны дараа авах бөгөөд энэ нь элсэлтийн шалгалтаас огт өөр.
Энэхүү шинэ журмаар элсэлтийн шалгалтыг сургууль төгсөлтийн шалгалтаас наана авах учиртай. Ингэхдээ хичээлийн явцад хоёроос доошгүй удаа уг шалгалтыг авах гэнэ. Түүнчлэн хичээлийн явц дунд авсан дүнгээрээ дээд сургуульд элсэх магадлалтай. Нэг ёсондоо тэр нь их, дээд сургуульд элеэх боего оноо болох аж.

Д.ЦОГЗОЛМАА
(өдрийн сонин 2006-01-05 003)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button