Таксины жолооч хүн зодож мөнгөө авч байна

Өөр хэлбэл шинэ үнэ тарифаар явна, үгүй бол зодуулж байж буу гэх хувийн тэрэгтэнгүүд сүүлийн үед олшироод байгаа. Такси копаниудын харъяа таксиг шинэ тарифаар явна гэвэл яахав нүдээ аниад өнгөрье. Тэгтэл хувиараа хүн тээвэрлэж буй жолооч нар шинэ үнийн тарифаар явна гэхэд даварсан хэрэг болно. Такси компаниудын такси үнээ нэмсэн болохоор олон нийт хувийн машинд сууж хуучин үнэ тарифаар явж байгаа. Харин зарим нэг шуналтай, түргэн зантай жолооч хэнийг ч байсан зодож танхайрч байна. Хамгийн сүүлийн нэг жишээг дурьдая. Өнөөдөр өглөө 11-р хорооллос Сангийн яам хүргүүлэхээр ээж охин хоёр 80-16 УБК дугаартай аксент маркийн хувийн машинд гар өргөн суусан байна. 11-р хорооллос Сангийн яам хүртэл 400 төгрөг гардаг байтал жолооч нь би шинэ үнээр явж байгаа 800 төгрөгөө өг гэж их л зандрангуй хэлсэн байна. Yүнд нь эгдүүцсэн эмэгтэй шаардлага тавихад цээжин тус газар нь цохин хөнгөн гэмтэл учруулсан байна. Зорчигч эмэгтэйг хөнгөн гэмтээгээд барахгүй бага насны охиных нь нүдэн дээр элдэв хэл амаар доромжилсон байна. Одоогийн байдлаар эх охин хоёр сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа. Энэ мэтчилэн хувийн машинтангууд олон нийтийг хохироож байгаа хэрэг газар авсаар байна. Тиймээс Зам, тээвэр, аялал жуулчллын яам, хотын тээвэр зохицуулалтын байгууллага энэ талаар анхааралдаа авах хэрэгтэй байна. Урьд нь нэг км-т 250 төгрөгөөр яваад ашигтай байсан такси компани, хувийн тэрэгтэнгүүд үнээ нэмсэн нь олон нийтийг нэг мөсөн шулаад дуусгачихая гэсэн санаатай байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Уг нь үнэ нэмэх санлыг зөвхөн том оврын автобус, тролейбус компаниуд дээшээ тавьсан. Тэгтэл алдагдал, өр зээлд баригдаагүй такси компаниуд ингэж ёсгүй аашилах нь эгдүүцмээр Хэрэв энэ байдлыг ойрын хугацаанд эцэслэн шийдэхгүй бол олон нийт иргэний хөдөлгөөн зохион байгуулхад бэлэн байна.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button