МАХН-даа гишүүд нь гомдолтой байдаг

Өөрсдийгөө тус намын жирийн гишүүд гэж таницуулсан Жаргалсайхан, Энхсайхан тэргүүтэй хэсэг нөхөд хөдөлгөөнөө Шинэ эргэлт хэмээн нэрлэсэн байна. Энэ нэр нь ч цаанаа давхар утга санааг илэхрийлж, хөдөлгөөнийхөө зориолгыг агуулсан байна.
Тус хөдөлгөөн нь доорхи үндсэн таван зорилгын хүрээнд үйл ажилгааагаа явуулах юм байна. Yүнд
1. МАХН-ыг шинэчилж, эрүүлжүүлж, ардчилсан болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах
2. Намын гишүүдийн санал бодлыг нэгтгэн, удирдах дээд байгууллагад хүргэж, ажил хэрэг болгох
3. МАХН-ын бодлог үйл ажиллагаанд намын анхан шатны байгуулагуудын үүргийг нэмэгдүүлэх
4. МАХН-ыг нээлттэй олон нийтийн нам болгох зорилгоор ард түмний дуу хоолой индэр байх нөхцөлийг бүрдүүлэх
5. МАХН-ыг ардчилсан, хариуцлагатай, алдааны хариуцлагыг хүлээх, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтыг түргэсгэх зэрэг болно.
Шинэ эргэлт хөдөлгөөн байгуулах болсон шалтгаан нь намын удирдлагуудаас болсон юм байна. Өөрөөр хэлбэл урьд МАХН-д гишүүн авахдаа тодорхой шалгуур тавьдаг. Тэгтэл одоогийн байдлаар ямар ч шалгуур байдаггүй. Мөн намын сахүүг бэхжүүлэх нэрээр томоохон бизнесменүүдтэй хамтран ажиллаж их хэмжээний хөрөнгө авдаг. Энэ нь эргээд намд сөргөөр нөлөөлж хөрөнгөтөн нөхөд санхүүжилт хийснийхээ хэрээр албан тушаал горилдог гэх мэтчилэн олон гомдолтой хэрэг гардаг байна.
МАХН-ыг жигүүртэй болход олон нийт дотроо хагарлтай болоод албан тушаал горилж байна гэсэн хардлага төрж байсан. Уг хардлагыг ч МАХН-ынхан баталсан. Энэ удаад тэдний залгамж халааг аван Шинэ эргэлт хөдөлгөөн бий боллоо. Yүнийгээ ч тэд өөрсдөө баталж жигүүрийн зорилго бол манай зорилго гэж байсан. Хөдөлгөөнийг зохион байгуулагчид нүүрэн дээрээ намын төлөө гэж байгаа ч цаанаа ямар нэгэн албан тушаал горилж байгаа нь лавтай.
Олны танил болохыг хүссэн хүн бүр л хөдөлгөөн байгуулж гэнэн хэдэн залуусын толгойг эргүүлдэг цаг болж дээ хөөрхий

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button