Элсэлтийн ерөнхий шалгалтын эргэн тойронд.

Энэхүү өөрчлөлтөөр элсэгчдийн ерөнхий чадвар, мэдлэгийн төвшин тогтоох зорилго бүхий ерөнхий шалгалтыг 2006 оноос улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар та бүхэн мэдэж буйзаа.
Уг шалгалтыг БСШУ-ны Сайдын 2005 оны 11 сарын 4-ны өдрийн 342 тоот тушаалаар Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төв зохион байгуулах болсон бөгөөд элсэлтийн шалгалтын агуулга, шалгалтын сэдвийн бүтэц болон үнэлгээний асуудлаар Боловсролын үнэлгээний төвд зөвлөгөө өгөх эрх бүхий мэргэжлийн зөвлөлийг БСШУ-ны сайдын 11 сарын 4-ны өдрийн 343-р тушаалаар байгуулсан. Мэргэжлийн зөвлөл нь шалгуулагчийн суралцах чадвар, мэдлэгийн төвшинг шалгах асуудлаар онол арга зүйн зөвлөлгөө өгөх туршлагатай багш, судлаачдаас бүрдсэн байна. Энэхүү зөвлөл нь байнгын үйл ажиллагаатай ажиллаж, оюутан элсүүлэхэд авах ерөнхий шалгалтын агуудга, даалгавруудын зүй тогтлыг тогтоох зорилготойгоор шалгалтын сэдэв, оноо, дүгнэх журам, агуулгыг тодорхойлох ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа ба мэргэжлийн зөвлөлөөс ерөнхий шалгалтын талаарх зөвлөмж шийдвэрүүд гараад байгаа ажээ.


Энд дарж бичлэг үзнэ үү

Шалгуулагчид нь өөрийн сонгосон хэдэн ч хичээлээр шалгалт өгөх боломжтой бөгөөд уг шалгалт нь тухайн хүний цаашдаа хэрхэн суралцах чадварыг голчлон шалгах юм байна. Энэ ч утгаараа шалгалтын сэдэв нэлээд бүтээлч байх болно. Шалгалтын сэдвийн хүрээ нь стандартын агуулгын хүрээнд байх ба их, дээд сургуульд элсэхийг хүсэгчдээс тухайн мэргэжлээр цаашид суралцаж чадах суурь мэдлэгүүдийг шалгахаас гадна өөрийн олж авсан сурах чадвар буюу юмсын ерөнхий учир шалтгаан, шүтэлцээ хамаарлыг олох, эрэмбэлэх, дүгнэх чадвар, уншсан, харсан, сонссон, мэдэрсэнээ ашиглах чадвар гэх мэт бүтээлч сэлтгэлгээний ерөнхий чадваруудыг шалгах аж.
Шалгалтын сэдвүүдийн ерөнхий бүтэц ижил байх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байх юм байна. Уг шалгалт нь 2006 оны 02 сарын 01-нд орон даяар бүртгэлээ эхлэх бөгөөд боломжтой бол төвлөрсөн газруудад /Улаанбаатар, Дархан-Уул, Орхон/ онлайн хэлбэрээр, хөдөө орон нутагт цаасан хэлбэрээр бүртгэл явагдах юм байна. Хөдөө сумын шалгуулагчид заавал аймгийн төвд ирж бүртгүүлэх шаардпагагүй бөгөөд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгэлийн хуудсыг аймгийн төвдөө илгээж болно.
Цахим бүртгэлийг Датаком компани хийж гүйцэтгэх ба www.education.mn хаягаар бүртгэх болно. Бүртгэлийн үргэлжлэх хугацаа 1 cap байх бөгөөд 2006 оны 3 сарын 30-нд бүртгэлийг хаана. Шалгалт авах тохиромжтой үеийг ихээхэн судалсан бөгөөд шалгуулагчдын тоо болон шалгалт авах заалны багтаамж, цаг агаар, орон нутгийн алслагдсан байдал зэргээс хамаарч ерөнхий шалгалтыг 2006 оны 04 сарын дундуур сурагчдын 3-р улиралын амралтын үеэр авахаар төлөвлөж байна. Мөн дээрх шалтгааны улмаас шалгалтыг 2 өдөрт багтаан, улс даяар нэгэн зэрэг аймгийн төв болон хотын төвд төвлөрүүлэн авна.
2005-2006 оны хичээлийн жилд төгсөх ангийн, 40739 суралцагч баигаа ба мөн үүн дээр урьд онуудад бүрэн дунд боловсрол эзэмшсэн төгсөгчид нэмэгдэн шалгалтанд хамрагдахаар тооцвол 21 аймагт 22 шалгалтын төв, Улаанбаатат хотод 10 шалгалтын төв /шалгуулагчдын тооноос хамаарч Сэлэнгэ аймгийг Зүүнхараа, Сүхбаатар хотод хувааж, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийг Баянзүрх, Чингэлтэй, Сонгино-Хайрхан дүүргүүдтэй нэгтгэв/ нийт 642 зааланд шалгалтыг авах ба шалгалтын зааланд хяналт тавих, шалгалтын явцыг хөндлөнгийн хяналтанд ил тод байлгах зорилгоор камержуулах систем нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ажээ.
Шалгуулагчид ямар сургуульд элсэхээс шалтгаалан шалгалтын өдөр янз бүр байна. Зарим нь эхний өдөр 2 шалгалт өгч байхад зарим нь дарааллуулан өгч байх жишээтэй. Ингээд заал бүрийг камержуулах төсөл боловсруулсан. Учир нь шалгалтын үеэр камерийн бичлэгийг процессорт файл маягаар хадгалаад, телевизид холбон, эцэг эхчүүд болон бусад хүмүүст шалгалтын заалыг өөрсдөө хянах боломжииг олгож баигаа юм. Энэ нь манай улсын хувьд шинэ зүйл боловч бусад улс орны хяналтын системд өргөн хэрэглэгддэг технологи бөгөөд шалгалтын процессийг хүмүүст нээлттэй, бодитой болгох ба шалгалтын дараах ямар нэгэн маргааныг ч шийдэж болох сайн талтай. Мөн шалгалтын материалыг засах үйл ажиллагааг автоматжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь өнөө үед гараар засах нь баталгаа муутай бөгөөд хоцрогдсон технологи юм.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button