Автобусны үнэ 300 төрөг болов

газар гэх мэтчилэн холбогдох албан тушаалтнууд, хотын захирагч Ц.Батбаяр сэтгүүлчдэд нээлттэй хурал хийсэн.
Гэвч Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо-ны нөхөд сэтгүүлчид , хотын мэр руу дайрч эцэстээ Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны сайдтай тохиролцохоор явсан юм. Илжигний чихэнд ус ч хийсэн сэгсэрнэ алт ч хийсэн сэгсэрнэ гэдгийн үлгэрийг өчигдөрийн хуралдаанаар хувийн хэвшлийн автобус тээвэрлэлтийн компаний дарга нар, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо харууллаа.
Хурлын дараа сэтгүүлчид Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо-ны холбогдох мэргэжилтнүүдээс сонирхсон асуултандаа хариулт авсан юм.

Автобусны үнийг ямар тооцоо судалгааны үндэс дээр 300 гэж тогтсон юм бэ?
– Бид тодорхой судалгааны үндсэн дээр энэ үнийг сонгосон. Өөрөөр хэлбэл бид ашгаа бодоогүй. Зөвхөн үүсээд байгаа хур их алдагдлаа л багасгах зорилготой. Улсаас хувийн зорчигч тээврийн компанийг харж үзээгүй. Хотын том оврын автобус зочигдын 70 орчим хувийг бид л авч явдаг цаашид бидэнд тэсэх чадал алга.

Зардал, өр, зээл тавин тавин ингэж үйл ажиллагаа эрхлэх шаардлага байна уу?
– Хувийн компаниудад ингэх боломж байгаа. Гэхдээ олон улсад жижиг оврын автобус хэзээ ч дангаараа тээвэрт явдагүй. Бид Монголын нүүр царайг дахлах гэж, сэтгэл зүрхнийхээ хатаар өр зээл тавьж байна. Олон улсад, хаана ч том оврын орчин үеийн автобусаар л зорчигч тээвэрлэдэг. Манайх шиг микроавтоус, том оврын автобус холилдоггүй.

Өр, зээл авч байхаар менежментын бодлогоо өөрчилж болдогүй юм уу?

– Тасалбарын үнэ нэмхэд сэтгүүлчид, ерөнхий сайд хамгийн түрүүнд дургүйцэн арга хэмжээ авах хэрэгтэй гэх мэтээр биднийг өдөөн хатгасан. Энэ мэтчилэн олон дарамтанд бид орсон. Мэдээж ямар нэг арга байсан бол бид өнөөдөр ингээд сууж байхгүй. Зорчигчдын сэтгэл санаа бэлэн байсан Бид энэ тал дээр хариуцлага хүлээхгүй. Өөр асуултанд хариулахгүй хэмээн гарч явсан.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний салбарт 1997-2005 онд төсвөөс олгогдсон нөхөн олговорын судалгаа.

Он Оюутны хөнгөлөлт Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд Цагдаагийн ажилтан Дүн
1997 249,536.5 249,536.5
1998 302,356.9 302,356.9
1999 610,728.2 610,728.2
2000 444,741.6 444,741.6
2001 502,112.0 502,112.0
2002 806,468.8 806,468.8
2003 700,000.0 913,000.0 1,613,000.0
2004 700,000.0 1,500,000.0 913,000.0 3,113,000.0
2005 736,500.0 1,616,985.0 913,000.0 3,266,485.0
2006 1,000,000.0 4,000,000.0 913,000.0 5,913,000.0
Дүн 6,052,444.0 3,116,985.0 3,652,000.0 16,821,429.0

Том оврын нийтийн тээвэр эрхлэгчид даварч жолооч, кондукторуудын нийгмийн болон эрүүл мэндийн дааталыг төсвөөс гаргуулна гэж хүн бүрт буруу дохон орилцгоох юм. Уг нь ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төрөөс биш ажилчдын цалингаас суутгадаг байтал өөрсдийн буруугаа сэтгүүлчид, хотын захиргааны мэргэжилтнүүдэд гаргаж тохож байлаа. Yнэ нэмэхийг зөвшөөрч байхад хариуцлага ухамсарлан зөв бодлого явуулахгүй байгаа автобус компанийг яалтай билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button