Монгол залуус АНУ-д суралцахаар нөгөөдөр явна

Эхний ээлжинд тус хөтөлбөрт хамрагдсан 30 оюутны зардлыг Глобал удирдагчийн талаас 60 хувийг дааж, суралцагч залуус өөрөөсөө эсвэл байгууллагын хандиваар 40 хувийн зардалаа гаргуулан эрдмийн аянд гарч байгаа ажээ. Ирэх жилээс хөтөлбөрийн хүрээнд 100 болон түүнээс дээш тооны залуусыг АНУ-д сургах юм байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл та идэвхитэй бөгөөд бусдыг хошуучлагч нэгэн байх хэрэгтэй. Хөтөлбөрийн агуулга болон зорилго нь Чадвартай Монгол оюутнуудыг АНУ-н хөгжингүй, оюутан төвтэй их сургуульд суралцуулах боломжийг олгоход оршино. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь эрчимтэй глобалчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд өрсөлдөх чадвартай, өөрсдийн мэргэжлээ Монгол улсын ирээдүйн хөгжил сайн сайхны төлөө зориулах чин эрмэлзлэлтэй ирээдүйн удирдагч нарыг хөгжүүлэх явдал юм. Хөтөлбөрт оролцогчдыг сонгон шалгаруулах явц нь өрсөлдөөн ихтэй бөгөөд шалгарсан нэр дэвшигчдийн суралцах сургалтын төлбөрийн жар хүртэлх хувийг санхүүгийн тэтгэлэг олгон урамшуулах болно. Энэхүү санхүүгийн тэтгэлэг нь хичээлийн болон хөтөлбөрийн шаардлагуудыг амжилттай биелүүлсэн дээр үндэслэн тав хүртлэх жилээр сунган олгогдох боломжтой. Хөтөлбөрийн шаардлага
1. Ерөнхий боловсролын сургуулийг В үнэлгээнээс дээш дүнтэй төгссөн
2. ТОФЕЛ-ын шалгалтын 525 (цаасаар), 195 (компьютерээр) дээш оноо авсан. Шалгалт нь сүүлийн хоёр жилийн дотор авагдсан байх ёстой.
3. Удирдах чадвар болон нийгмийн идэвхи зүтгэлтэй эсэхийг тодорхойлсон сургуулийн болон албан газрын тодорхойлолт. ГУХ хөтөлбөрт оролцох оюутнууд сурлагын өндөр амжилт үзүүлсэн байх ёстой.
4. 500-1000 үгтэй эссе бичнэ. Тэгэхдээ гадаадын боловсрол болон удирдах чадвар нь таны ирээдүйн мэргэжлийн зорилгодоо хүрэхэд ямар үүрэгтэй байх болон АНУ-д суралцсанаар та Монгол улсын ирээдүйн хөгжилд ямар хувь нэмэр оруулах талаар бичнэ.
5. АНУ-д амьдарч суралцах санхүүгийн баталгаа.
ГУХ нь АНУ, Монгол болон гадаад оюутнуудын хооронд боловсролын болон соёлын харилцааг дэмжих зорилготой. Монгол улсын ирээдүйн удирдагч нар олон соёл хамтран орших глобалчлагдаж буй нийгэмд амьдарч, сурч, удирдах чадвартай байх ёстой бөгөөд манай хөтөлбөр нь оролцогч бүрийг эх орныхоо элчин сайд байж сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй байхыг шаардаж байгаа юм. Хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс семистрт 30 цагийн сайн дурын ажил хийх шаардлагатай. Семистр болгоны эцэст оролцсон үйл ажиллагааныхаа талаар мэдэгдэл электрон болон ердийн шуудангаар явуулна. Намрын сөмистрт 12 сарын 1, хаврын семистрт 4 сарын 15-ны дотор явуулсан байх ёстой. ГУХ-н хороо, таны багш болон гадаад оюутны байгууллагын захирал зэрэг хүмүүс дараа жилд тэтгэлэг авах эсэхийг хамтран шийднэ. Бусдад үлгэр дууриалал үзүүлэхээр суралцсан оюутнуудад гурав дахь жилээс нь эхлэн санхүүгийн бүрэн тэтгэлэг олгох боломжтой юм.
Энэ хөтөлбөрт дарга цэргийн хүүхэд орж арын хаалгадана гэж санаа зовох хэрэггүй юм байна. Дээрхи шаардлагыг хангсан ч хөрөнгийн баталгаа байхгүй бол хөтөлбөрийн хамт олон танд туслна гэж амлаж байсан.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button