Нийтийн тээврээр зорчих шинэ үнийг тушаал, тогтоолоор баталгаажуулах шаардлагагүй гэв

Уржигдар орой эцсийн шийд гарч том хүн 300 төгрөг хүүхэд 100 төгрөгөөр зорчих гээд оюутан, өндөр настан, цэрэг хүчний байгууллагуудынхныг хэрхэн хөнгөлөлтөд хамруулах тухай бүхнийг мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан. Зорчих үнийг дагаад авто граашуудын үнэ нэмэгдэж, микроавтобусуудын жолоочоос хураах замын цагдаагийнхны мөнгөний хэмжээ ч өссөн талаар ам дамжин яригдаж байна. Зорчих үнэтэй уялдаатай бүх л үнэ хөдөлж байгаа бололтой.
Нийтийн тээврийн хэрэгсэл зогссон хойно тардаг үйл ожиллагэатай аж ахуйн нэгжүүд болон гадаэдын хөрөнгө оруулалттай байгууллагууд ажилчиддаа унааны мөнгө өгдөг зохицуулалт бий. Нэгэнт зорчих үнэ 300-гаараа тогтлоо гэсэн шийд гарсан болохоор тэдгээр ажилчид ч унааны мөнгөө нэмэхийг удирдлагуудаасаа хүсчээ. Харин удирдлагууд нь Засгийн газар, Зам. тээвэр аялал
жуулчлалын яам (ЗТАЖЯ), Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын газар (ННТЗГ) гээд холбогдох газруудын чухам ямар тушаал, тогтоолоор шинэ үнэ хэрэгжих баталгаа нэхжээ. Зорчих шинэ үнийг баталгаажуулсан тэрхүү албан баримтыг танилцуулж өгөхийг хүссэн хүмүүс манай редакцид хандлаа. Энэ дагуу ЗТАЖЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулсан юм. Тус яаманд өнгөрсөн 4-ний орой болсон хурлын шийдвэрээр үүрэг болон тогтсон нийтийн тээврээр зорчих үнийг Засгийн газар, яамны хэмжээнд боловсруулсан ямар нэг бичиг баримтаар баталгаажих шаардлагагүй бөгөөд эцсийн шийдвэр нь энэ гэнэ. 2005 оны эцсээр автобусны тасалбарын үнийг 300 төгрөг болгож нэмэх тухай ННТЗГ-ын даргын тушала гарсан. Энэ тушаал одоо хүчинтэй хэвээр үлджээ. Хэрэв байгууллагуудад ямар нэгэн албан бичиг шаардлагатай бол н.Пүрэвдорж даргын тэр тушаалыг үндэслэх хэрэгтэй болох нь. Харин одоо тус газар төрийн өмчийн болон, хувийн өмчийн нийтийн тээвэр эрхэлдэг байгууллагуудтай гэрээ байгуулах үлджээ. Энэ нь нийтийн тээвэр эрхэлдэг байгууллагуудын мөрдөж ажиллах журам болох аж.
Б.ХАЖИДМАА
(өдрийн сонин 2006-01-06 004)