Швед-1958

Хөлбөмбөг сонирхогчид төдийгүй дэлхий даяар уг спортын халуун үйл явдлыг дөрвөн жилийн турш тэсэн ядан хүлээсэн гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жил тутамд болдог дэлхийн хамгийн цуутай спортын үүх түүхийг бид уншигчдадаа долоо хоног бүр цувралаар толилуулж байна. Энэ нүүрийг Д.Бат-Эрдэнэ хөтлөн явуулж байгаа юм.

Швейцары болж өнгөрсөн тав дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа хуулиараа болж өмнөд Америк ээлжит ДАШТ-ийг зохиох ёстой байлаа. Гэвч FIFА дүрмээ дахин зөрчиж Шведэд хөлбөмбөгийн зургаа дахь Мундиалийг зохиохоор шийдвэрлэсэн. Гэхдээ энэ л дэлхийн ДАШТ-ээс эхлэн FIFA хөлөө олж буурь суусан дэлхийн спортын гранд байгууллага гэдгээ баталж эхэлсэн ба ДАШТ-ий дүрэм, горим, зохион байгуулалтыг өнөе үе хүртэл хэрэглэгдэж буй зарчимд нийцүүлсэн тиим л байдалд хүргэсэн гэлцдэг. Өөрөөр хэлбэл, газар зүйн байрлалаар Ази, Африк, Америк, Европ, Номхон далайн гэхчилэн бүсүүдэд хуваан тэндээсээ шалгарсан шилмэл багуудыг шигшээ тоглолтод оролцуулах жишээтэй.

Еаропын бүсээс Англи, Франц, Унгар, Чехословак, Австри, Югослав, Хойд Ирланд, Шотланд, ЗХУ шалгарч байж. Зөвлөлт гүрний хувьд анх удаа том тэмцээний утаа ан ч бас шинэ цэрэг гэж дүгнэж боломгүй. Учир нь тэд 1956 оны Мельбурны зуны олимпиадад аваргалчилсан, юм үзэж, нүд тайлсан сайн багуудын нэгэнд тооцогдохоор болчихоод байсан юм. Тэр үеийн зуны олимпиадын хөлбөмбөгийн хөтөлбөрт хольцгүй улсын шигшээнүүд энд хүч үздэг байсныг энд тэмдэглэе.
Өмнөд Америкаас Бразил, Парагвай, Аргентины шигшээ багууд хөгшин Европ руу зочлох эрхийг өвөртөлсөн бол хойд Америк тивээс Мексикчүүд шалгарсан.

Ази-Африк тивээс нэг л улс шалгарах ёстой байсан ба энэ улс нь ганц ч тоглолтод оролцоогүй Израиль болж хувирав. Учир нь Турк, Египет, Судан, Индонез зэрэг улсууд нь улс төр, шашны үзлийн улмаас Израильтай тоглохгүй хэмээн нэрсээ татаж авсан байна. FIFA-д дээрх байдал таалагдаагүй учир Израилийн Уэльсийн багтай халз тоглуулахаар болж. Жүүдүүд даанч энэ давааг давж чадсангүй, хоёр дараалан хожигдсоноор ДАШТ-д Британийн баг оролцохоор болсон.
Ийнхүү Швед улсад цугларсан 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан дээгүүр байр эзэлсэн хоёр баг нь цаашид тог-лох эрхтэй дүрэм үйлчилж эхэллээ. Мөн түүнчлэн анх удаагаа эдгээр хэсэгт хуваагдах багуудыг сугалаагаар хуваарилсан ба яг одоо үеийнх шиг газар зүйн байрлалаар нь өөр өөр сагсанд байршуулсан байна. Хэдийгээр хэсгүүдийг чадал чан-сааны хувьд ойролцоо байлгах үүднээс дээрх дүрэм, журмыг хэрэглэсэн ч мөн л орчин үеийн адил үхлийн хэсэг гэгч нь тодорч л байсан байх юм. Энэ хэсэгт Бразил, Зевлөлт, Англи, Австри гэсэн аймаар багууд багтаж байлаа.

Бразилчууд хэсгийнхээ эхний тоглолтод Австричуудтай учирсан бөгөөд хөлбөмбөг сонирхогчид анх удаа Бразилийн 4-2-4 гэсэн схемтэй танилцаж, энэ схем нь хичнээн үр өгөөжтэй уран гоё тоглолт гаргаж болдгийг мэд-рэв. Гэхдээ гол үйл явдал нь энэ биш дараагийнх нь тоглолт болох Бразил-ЗХУ-ын хооронд болсон тэмцээний үед тохиосон юм. Чухам энэ л тоглолтын үед Эдсон Арантёс ду Насименто буюу дэлхийд Пеле нэрээрээ алдаршсан 17-хон настай жаал хүү дебют тоглолтоо хийж, хожим хөлбөмбөгийн хаан хэмээн нэрлэгдэх агуу замналын гараа эхэлсэн юм.
Ерөнхийдөө бусад хэсгийн тоглолтууд сонирхолтой, үзүүштэй үйл явдлуудаар дүүрэн байж, эцэстээ хагас шигшээд баруун Герман, Швед, Бразил, Францын багууд шалгаран үлдсэн. Нут-гийн эзэд болох Шведүүд дэлхийн аварга Германы багийг 31 харьцаагаар хял-бархан буулгаж авсан бол нөгөө талд Бразил-Францын тоглолт үзэгчдийг хүлээж байв.

Францчууд урдах тоглолтууддаа хүссэнээрээ гоол хийж, ялангуяа довтлогч Фонтэн нь гялалзаж байсан бол Бразилчууд шинээр зохиосон 4-2-4 схемийнхээ тусламжтайгаар ямар ч өрсөлдөгчийнхөө толгойг эргүүлж дөнгөөд л байв. Францын баг энэ схемийн эсрэг хэрэглэх эм тунг найруулж чадахгүй байсаар 52-оор хожигдов. Залуухан Пеле энэ тоглолтод хеттрик буюу гурван гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялааж фэнүүдээ баясгаж байжээ.

Ингээд хүйтэн газрын Скандинавчууд ба дулаан орны халуун цөстэй Бразилчууд финальд хэрхэн тоглосон талаар егүүлье.

Энэ ДАШТ-ээс эхлэн теле нэвтрүүлэг дэлхий даяар шууд цацагдаж эхэлсэн тул зургадугаар сарын 29-нд Расунде цэнгэлдэхэд цуглар-сан 50 мянган үзэгчээс гадна олон сая хүн финалын тоглолтыг шууд үзэх боломжтой болсон юм. Тоглолтын урд өдөр орсон үргэлжилеэн их бороо талбайг нялзамгай болгосон нь Шведэд ашигтай байдлыг үүсгэсэн бөгөөд учир нь бразилчууд уран гоё техникээ шавар шалбаагтай газар бүрэн дүүрэн үзүүлэх боломжийг багасгах ёстой байв. Тэмцээн эхлээд дөрвөн минут өнгөрөхөд эхний бөмбөгөө хийсэн нь үүнийг батлах мэт. Гэхдээ урд нь болж өнгөрсөн бүх дэлхийн аваргын финалын тоглолтод хэн эхэлж гоол хийнэ, тэр нь эцэстээ хожигд-дог бичигдээгүй дүрэм үйлчилж байсан. Дээрх дүрэм энэ удаа ч үйлчилж Вава, Пеле, Загало нар ээлжлэн гоол хийсээр хөлбөмбөгийн ид шидтэнгүүд өрсөлдөгчөө 52-оор буулган авч анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга болсон юм.

Швед-1958-ын тоо баримт

-1958 оны зургадугаар сарын 6-29 хүртэл үргэлжилсэн-
Оролцсон багийн тоо 16
Европоос 12
Өмнөд Америкаас 3
Хойд Америкаас 1
Нийттоглолт 35
Нийтгоол 126
Торгуулийн цохилт 10
Зохиогдсон хотуудын тоо 12
Тоглолт зохиогдсон стадионы тоо 12
Хамгийн их үзэгчид 51800
Хамгийн бага үзэгчид 9500
Шилдэг довтлогч Фонтэн (Франц)

Швед-1958-ынарван сонирхолтой баримт

Анх удаа ЗХУ-ын баг тэмцээнд оролцож дунд шөвөгт хүрч чадсан.
Анх удаа ДАШТ зэрэг 12 хотод зохиогдсон.
Хичнээн тоглолт зохиогдох нь тодорхой бус байсан сүүлчиин ДАШТ. Учир нь хэегийн тоглолтод
хоёр багийн оноо тэнцсэн тохиолдолд маргааш өдөр нь дахиж тоглуулдаг дүрэм үйлчилеэн хэвээр
байсан юм.
Жюст Фонтэн 13 бөмбөг айлын хаалганд хийсэн. Энэ нь нэгэн ДАШТ-ий үед хийсэн хамгийн
их гоол гэдэг рекорд юм.
Францын довтлогч Жюст Фонтэн энэ ДАШТ-ий үеэр нэг удаа покер (дөрвөн гоол), нэг удаа хет-трик (гурван гоол) хийж байжээ.
Бразилчууд анх удаагаа ДАШТ-ий аварга болсон.
Гэхдээ хүний нутагт буюу өөр тивд аварга болсон анхны тохйолдол юм.
Арван удаа торгуулийн цохилт хийх эрхийг олгож байсан нь дайны дараахь хоёр ДАШТ-тэй адилхан үйл явдал болов.
Эдгээр торгуулийн цохилтоос гурвыг нь угаасан бөгөөд нэгийг нь цэвэр хаалгач хаасан байх юм. Тэр хаалгач нь алдарт Лев Яшин байлаа.
ДАШТ-д анх удаа алдарт Пеле оролцеон.
Шотландын хөлбөмбөгч Коллинз ДАШТ-ий түүхэн дэх 500 дахь гоолыг Парагвайн багтай
тоглосон тэмцээний үеэр хийж бапжээ.

Хаан ирлээ

Шведэд зохиогдсон ДАШТ-ий гол үйл явдлуудын нэг нь энэ дэлхийн хөлбөмбөг сонирхогчид агуу Пелетэй танилцсан явдал юм. Эдсон Арантес ду Насименто буюу Пеле 1940 оны аравдугаар сарын 23-нд Бразилд төрсен. Тэрээр 15 нас, 11 сартай байхдаа анх алдарт Сантос багийн үндсэн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарч ирсэн бөгөөд үүнээсээ арван сарын дараа үндэснийхээ шигшээгийнхээ хувцсыг өмсөн Аргентины багийн эсрэг шигшээ багийнхаа хувьд анхны тоглолтоо хийж байжээ. ДАШТ-д 1958 онд анх удаа оролцсон бөгөөд Уэльсийн эсрэг тоглолтод эхнийхээ бөмбөгийг хийж байсан бөгөөд энэ гоол нь хожлын гоол байсан нь сонирхолтой. Мөн түүнчлэн хагас финалд хеттрик, финалын тоглолтод дубль хийж байсан. Тэрээр 17 настай байхдаа анх удаа дэлхийн аварга болж байсан нь одоо хүртэл эвдэгдээгүй байгаа амжилт юм. Пеле 1962, 1970 онд болсон ДАШТ-ий үеэр дэлхийн аварга хэмээх цолоо дахин баталж гурван удаа энэхүү хүндтэй хэргэмийг хуртэж байжээ. Пеле хөлбөмбөг тоглох хугацаандаа Бразилын шигшээд 92 тоглолтыг өнгөрөөсөн бөгөөд 77 гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялааж байжээ. Ер нь тэрээр нийт 1363 тоглолтод оролцож 1281 гоол хийж байсан түүхтэй. Тэрээр хамгийн сүүлчийн тоглолтоо 1977 онд Америкийн Космос багийн бүрэлдэхүүнд өнгөрүүлсэн байна. Хөлбөмбөгийн хаан хэмээх цол мөнхөд энэ хүний нэрийн өмнө бичээстэй байх болсон.

(өдрийн сонин 2006-01-06 004)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button