Г.Өсөхбаяр А.Сүхбатыг давж 26 сая төгрөг авна гэдэгтээ итгэлтэй байна

Хоёр хоногийн өмнө далай аварга А.Сүхбат анх өөрөө энэхүү мэдээллийг хийж байсан бол өнөөдөр далай аварга Г.Өсөхбаяр болон, хоёр аваргын бооцоот барилдааныг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр Өсөхөө аварга маань Сүхбатыг давж 26 сая төгрөг авна гэдэгтээ итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Энд дарж бичлэг үзнэ үү

Ингээд тус арга хэмжээний хөтөлбөр журмаас товч хүргэе. Тус арга хэмжээний үнэ 18800 төгрөг. Тухайн арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхэнийг оруулахгүй. Yзэгчид ч гэсэн камертай ирж бичлэг хийж болохгүй. Сэтгүүлч сурвалжлагч нар ч гэсэн мөнгөө төлж бусдын адил үзнэ.
Тэмцээний үеэр улсын цолгүй аймаг цэргийн цолтой шигшмэл 16 арслан барилдана. Тэдэнд далай аваргуудын гарын бэлэг гардуулж түрүүлсэн бөхөд 500.000 төгрөг өгнө. Тэмцээний үеэр мөн Далай аваргууд Монгол улсын аварга цолтой ахмад бөхчүүлдээ болон төр засгийн өндөрлөгүүдэд бэлэг дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүлнэ. 6 азтай үзэгч шалгаруулж гарын бэлэг өгнө. Тэмцээний дундуур Далай аваргуудын нэрэмжит дуудлага худалдаа явагдах, мөн аваргуудын нэр зураг гарын үсэг бүхий эд барааны үзэсгэлэн худалдаа болох тул мөнгө төгрөгөө бэлдэж ирэх хэрэгтэй гэх мэт аж.
Болод /olloo.mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button