Aвтомашин ачих хөлс таван мянган төгрөгөөр хямдарлаа

Улаанбаатарчууд зөвшөөрөлгүй газар машинаа тавиж орхисноос Замын цагдаагийнхан дүрэм зөрчсөн машиныг ачаад талийдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байгаа. Нэгэнт дүрэм журамыг нь зарчсөн болохоор Замын цагдаагийнхны өмнө хэлэх үг, тайлбарлах аргагүй хэлээ хазаад өнгөрөхдөө 30 мянган төгрөгийг буруу харж уйлж, зөв харж инээгээд л сармайдаг. Гэвч 30 мянга гэдэг бидний амьдралаас цөлмөөд л аваад явчих мөнгө.
Харин ЗЦГ-аас хориотой газар тавьсан иргэдийн машиныг ачих хөлсөө таван мянган төгрөөөр хямдруулж, хорин таван мянган төгрөг болгожээ. Энэ талаар Эрүүл Нийгэм – Иргэний Хөдөлгөөн ЗЦГ-ын дарга хурандаа н.Амгаланбаярт өнгөрсөн онд шаардлага тавьсан бөгөөд үнэ буулгасан талаар ЗЦГ-аас өчигдөр хөдөлгөөнийхөнд албан ёсоор мэдэгджээ.
Өнөөдрийн энэ Улаанбаатарт машин байтугай хүн явах аргагүй нарынхан зам, эмх замбараагүй байшин барилгууд нь бөөгнөрөл, түгжрэл болгож хэн бүхнийг бухимдуулж энэ мэтчилэн зөрчил гарах нөхцөл болж байгааг үгүйсгэх аргагүй. Yүний зэрэгцээ ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтон, амьжиргааны өртөг улам бүр нэмэгдэж буй энэ үед нэг ч гэсэн үйлчилгээний хөлсийг хямдруулсан явдалд, жолооч иргэдийн зүгээс Эрүүл Нийгэм – Иргэний Хөдөлгөөнд талархаж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button