Хөрөнгийн биржийн 15 жилийн ой боллоо

Зохион байгуулагчид Хөрөнгийн биржийн 15 жилийн ойн арга хэмжээг зүгээр нэг тэмдэглээд өнгөрөхийг чухалчилсангүй. Өөрөөр хэлбэл эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Тодоруулбал Монгол улсад хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжаа үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр хаалтаа хийлээ. Хурал 1-р сарын 5–нд нээлтээ хийж үндсэн гурван асуудлаар хэлэлцсэн юм. 1-р сарын 5-ны өдөр болсон хурал Yнэт цаасны зах зээл хөгжих эдийн засгийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх нь сэдвийн хүрээнд болж өнгөрсөн. Энэ өдөр
1. ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын дарга Ц.Цолмон Yнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицууалтийн асуудал
2. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Б.Долгор Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсоронгуй болгох нь
3.ҮЦХ-ны дарга С.Гүндэнбал Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн байдал, түүнийг боловсорнгуй болгоход анхаарах зарим асуудал
4. МХБ-ийн гүйцэтгэх захирал Р.Содхүү Хувьцаат компани шинээр байгуулах эрх зүйн асуудал 5. ҮЦХ-ны Бүртгэл Санхүү, Хөрөнгө Оруулалтын хэлтсийн дарга Б.Аюуш Компанийн засаглалыг сайжрулах асуудалд сэдвээр тус тус илтгэл тавьсан. Харин өчигдрийн хурлаар Үнэт цаасны зах зээл хөгжих эдийн засгийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх нь сэдвийн хүрээнд явагдсан.
1. УИХ-ын гишүүн Г.Занданшатар Хөрөнгийн зах зээлийг хөгжлийн хөшүүрэг болгоё
2. ҮЦХ-ны Ажлын албаны дарга Ж.Жадамбаа Үнэт цаасны зах зээийн хөгжлийн хандлага тулгамдсан зарим асуудал,
3. ҮЦХ-ны Зах зээлийн зохицуулалтын хэлтсийн дарга, доктор Ц.Норовдондог Үнэт цаасны зах зээлийн эдийн засгийн болон зохицуулалтын орчинг бүрдүүлэх нь,
4. МХБ-ийн дэд захирал С.Даваасамбуу Монгол улсад үнэт цаасны зах зээл хөгжих эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх нь,
5. Монголын олон улсын хөрөнгийн корпорацийн ТУЗ-ийн дэд дарга Д.Жарагалсайхан Монголын хөрөнгийн зах зээлийн тухай, тулгарч буй бэрхшээлүүд,
6. Азийн хөгжлийн банкны зөвлөх Б.Бат-Ирээдүй Засгийн газрын богино хугацааны үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх асуудалд,
7. МХБ-ийн гүйцэтгэх захирал Р.Содхүү Шинээр хуьцаат компани байгуулах эдийн засгийн асуудлууд сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Өнөөдрийн хурал Үнэт цаасны зах зээлд мэдээ мэдээллийн үүрэг, ач холбогдол сэдвийн хүрээнд явагдсан. Өнөөдрийн хуралд
1. Монголын хэвлэлийн хүрээлэнгийн багш, Эдийн засаг-сэтгүүлч клубн зохицуулагч, ШУТИС-ийн КТМС-ын докторант Б.Бүрэнжаргал Үнэт цаасаны зах зээлд мэдээ мэдээллийн үүрэг, ач холбогдол
2. МХБ-ийн Мэдээлэл, олон нийттэй харилцах албаны захирал В.Бат-Эрдэнэ Хэрхэн хөрөнгөжих вэ?
3. МХБ-ийн гүйцэтгэр захирал Р.Содхүү Хөрөнгийн зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлхэдэ мэдээ мэдээллийн ач холбогдол сэдвээр тус тус илтгэл тавьсан.
Үнэт цаасны зах зээл хөгжих эдийн засгийн таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх нь сэдэвт эрдэм шинжилгэний бага хуралд үндсэн тав, хавсралт хоёр, нийт долоон илтгэл тавигдсан. Дээрхи илтгэлүүдтэй холбогдуулан хуралд оролцогчдоос гаргасан шүүмж, зарчмын саналууд гарсан. Үүнийг дүгэвэл
1. Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн асуудал нь аливаа улс орны санхүүгийн зах зээлийн хөгжил, түүний тэнцвэржилт, макро орчны үзүүлэлтүүд, эдийн засгийн өсөлтөд онцгой үүрэгтэй чухал харилцаа
2. Үнэт цаасны зах зээлийг дэмжих, эдийн засгийн таатай орчинг брдүүлэх, төрийн нэгдсэн, оновчтой, зөв бодлого шаардлагатай байна
3. Бага хурлынү еэр гарсан санал, санаачлагуудыг нэгтгэн эрх бүхий байгуулагуудад хүргүүлэх, түүний мөрөөр ажил зохиох, улмаар Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг хөрөнгө оруулалтын сонгодог утгаар нь хөгжүүлэхийн төлөө бүх алхамуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэсэн юм.
Хурлаас гарсан дээрхи дүгнэлтэд тулгуурлан дараах асуудлуудыг эрх бүхий байгуулагуудад хүргүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Yүнд
1. Үнэт цаасны зах зээлийн эдийн засгийн таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, санхүүгийн зах зээл дэх суурь хүүг бууруулах чиглэлээр төрийн мөнгөний бодлогыг өөрчлөн боловсруулах
2. Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор үнэт цаасны зах зээлийн харилцаанд оролцогч субьектуудыг тодорхой хугацаанд татварын бодлогоор дэмжих, татварын тогтолцоог шинэчлэхдээ далд эдийн засгийг ил болгох, компанийн үйл ажиллагааг үнэн зөв, ил тод байлгах зорилгоор татварын доод шатлалыг 15 хувиас таван хувь хүртэл бууруулж аажмаар нэг шатлалд шилжих хувилбарыг дэмжих
3. Нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагааг шинэчлэх санхүүгийн зөв тайлан мэдээлэл гаргадаг болоход санхүү эдийн засгийн байгууллагуудаас онцгой анхаарал хандуулах
4. Тооцоо судалганд тулгуурлан Засгийн гакрын үнэт цаас гаргах асуудлыг тогтмолжуулах, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг зөв үнэлэх, цаашид хөрөнгө оруулалтын шинжтэй дунд болон урт хугацааны үнэт цаас гаргах асуудлыг шийдвэрлэх
5. Ашигт малтмал, байгалийн баялаг ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, үнэт цаасыг нь нийтэд нээлттэй худалдах замаар түүний ашгаас Монголын сонирхсон иргэн бүр хүртэх боломжийг бүрдүүлэх, түүний эдийн засгийн агуулга, ач холбогдлыг нийтэд тайлбарла таниулах
6. Үнэт цаас гаргахаар төлөвлөж буй болон одоо гаргасаг байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэн, зэрэглэл тогтоох рейтингийн байгууллага байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх
7. Төрийн өмчинй хувьцааг арилжих, арилжааг явуулахдаа үнэт цаасны зах зээлийн шударга, нээлттэй, ил тод байх зарчмыг хангах зорилгоор төрийн өмчийн хувьцааг аль болох МХБ-ээр дамжуулан худалдах
8. Тэтгэвэрийн сан, даатгалын сан, төрийн сан дах мөнгөн хөрөнгийн чөлөөт үлэгдлийг үнэт цаасны зах зээлд оруулах боломжийг судалж шийдвэрлэх
9. Хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болон нийт хүн амын үнэт цаасны зах зээлийн ухай ойлголт мэдлэгийг дээшлүүлэх
10. Мэргэжлийн байгууллагуудад тавих хяналт зохицуулалтыг сайжируулах, тэдний үйл ажиллагааг чанарын шинэ шатанд гаргах гэсэн байна

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button