Шинэхэн Мэрийн мөрийн хөтөлбөр

Үйл ажиллагааны хөтөлбөрт дараах Үндсэн зорилт-ыг анхаарч ажиллахаар тусгалаа. Үүнд
Нэг. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөнгөн шуурхай болгоход мэдээллийн технлогийн ололтыг ашиглан, засаглалын ил тод, нээлттэй шуурхай байдлыг хангаж, иргэдийн оролцоог идэвхижүүлнэ.
Хоёр. Бичил бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих таатай орчинг бүрдүүлэн, ажлын байрны тоо, өрхийн орлогыг нэмэгдүүлж, нийслэлд ядуурлыг бууруулна
Гурав.Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, зарцуулалтыг иргэдэд нээлттэй болгон, Улаанбаатар хотын вэб сйатад байрлуулаж, олон нийтийн санаа бодлыг тусган ажиллана. Санхүү, эдийн засгийн чадавхийг дээшилүүлхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ
Дөрөв. Газрын харилцааны менежментыг сайжруулж, газрын мэдээллийн санг иргэдэд ил тод болгож, газрын нээлттэй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшүүлж, ашиглуулан өрсөлдөх тэгш боломжийг хангаж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсоронгуй болгож, хот төлөвлөлтын цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэн инженерийн байгууламж, шугам сүлжээг өргөтгөх шинэчилэх асуудлыг холбогдох байгууллагуудтай үегаттай шийдвэрлүүлнэ.
Тав. Нийслэлийн агаарын бохирдолыг багасган иргэдийн амьдрах цэвэр, тохилог орчинг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнийн чанар, менежментийг сайжируулна.

Дээрхи үндсэн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлгөөг боловсоруулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2005оны 12-р сарын 22-ны өдрийн 3/10 тоот тогтоолоор батлагдсан Үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө –нд тусгагдсан
1. Эрх зүй, нутгийн захиргааны ажлыг боловсорнгуй болгох талаар
2. Ниийгмийн хүрээнд хэрэгжүлэх арга хэмжээний талаар
3. Эдийн засгийн хөгжлийн талаар
4. Хот байгуулалтын бодлого, дэд бүтцийн хөгжлийн талаар
5. Экологи байгаль орчны талаар үндсэн таван багц асуудлын хүрээнд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нэг. Эрхзүйн орчин, нутгийн захиргааны үйл ажиллгааг боловсоронгуй болгох бодлогын хүрээнд байгуулагуудийн ажил үйлчилгээг цахим хөтөлбөрт шилжүүлж, иргэдийн болон аж ахуйн нэгж байгууллага, идэвхи оролцоог нэмэгдүүлэн ажиллах, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, нутгийн захиргааны байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудыг хянан үзэж, шинэчлэх, боловсорнгуй болгох, мэдээллийг иргэдэд ил тод хүртээх асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагдсан байна. Энэхүү зорилтуудын хүрээнд
Иргэдэд үзүүлэх нутгийн захиргааны байгууллагуудийн ажилүйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлхэд онцгойлон анхаарч байгууллагуудийг компьютер, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хангах, байгууллага бүрийг өндөр хурдтай нэгдсэн сүлжээнд холбох, дүүрэг хороодын бүртгэл мэдээллийн үйл ажиллагааг уялдуулах, байгууллагуудын архив, бичиг хэргийн хөтлөлт болон иргэдийн өргөдөл гомдлын байгуулалтыг цахимжуулж, архивын зөвшөөрөгдсөн мэдээллийг иргэдэд хүртээмжтэй болгон вэб сйатад тавих.
Нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ түүний хэрэгжилтын талаар иргэдийн дунд санал асуулга, судалгаа явуулж, судалганы үр дүнд үнэлэлт дүгнэлт хийх, мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудаар хийлгэх, иргэдийг чиргэдүүлж байгаа байгууллагуудын төрийн албан хаагчдыг хариуцлага тооцох зэрэг ажлуудыг нэмж хийхээр орууллаа.
Эдгээр ажлын үр дүнд нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, мэдээ, мэдээлэ үйл ажиллгаа нь иргэд ил тод, нээлттэй болж, иргэдийн тодорхой ажил хэрэгч саналууд шийдвэр гаргах түвшинд тусгагдаж, байгууллагын хоорондын уялдаа холбоо сайжирч, мэдээллийг цаг алдалгүй авах боловсоруулах нөхцөл бүрдэж, оновчтой үр дүнтэй шийдвэр гаргах үндэс болох юм.
Хоёр. Нийгмийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд ядуурлыг бууруулах, хүн амын зөвхөн ядуу хэсэгт төдийгүй бусад бүлэгт анхаарлаа хандуулж, хүмүүст өөрийн амьдрал ахуйгаа бие даан авч явах чадварыг эзэмшүүлэх, зах зээлийн бизнесийн арга ухаанд сургах, ийм чадвартай хүмүүст дэмжлэг үзүүлэх таатай орчинг бүрдүүлэх нөхцөлөөр хангах, асуудлыг шийдвэрлэх хүрээнд анхаарла хандуулан ажиллахаар төлөвлөлөө.
Ядуу хэдий ч бизнес эрхлэх чадвартай иргэд, залуучуудад зориулан ажлын байрны тоог нэмэгдүүлж, залуучуудыг ажил хөдөомөрт дадлагажуулах хөтөлбөрийг дэмжин, дунд орлогтой бүлэг хэсгийг ядууралд орохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлог, төсөл хөтөлбөрийг боловсоруулан, хэрэгжүүлэх, ядуу өрхийн хүүхдүүдийг боловсрол мэргэжил, ажлын ур чадвар олгоход чиглүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулахад орон нутгийн эрх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж УИХ-ын гишүүд, хот дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй сонгогдсог тойргийн ядуурлыг бууруулахад чиглэгдсэн ажлудыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
Мэргэжлийн сургалтын төвийн үйл ажиллагааг дэмжин үйлдвэрлэлийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, төгсөгчдийг ажлын байртай болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, стандартын сурах бичгээс сонголт хийх эрхийг эцэг эх сургуулийн захиргаа хамтран эдлэх, хүүхэдийн хөгжил хамгаалалыг сайжируулан англи хэлний мэдлэгийг дээшилүүлэх, мэргэжлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах бололцоог өргөжүүлж, оюутан залуучуудын тулгамдаж буй асуудлаар хөтөлбөр боловсоруулах, хүн амд соёлын үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зэрэг ажлуудыг нэмж оруулахаар төлөвлөж байна.
Энэхүү ажлын үр дүнд ядуу болон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг ядуурлаас гаргах тодорхой ажлууд зохион байгуулагдаж, эмзэг бүлгийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэгдэж эхлэх, улмаар орлогын эх үүсвэртэй болгох нөхцөл бүрдэж, дунд орлоготой иргэдэд ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэгдснээр ядуу өрх, иргэдийн тоо болон ядуурлын түвшин буурах болно.
Гурав. Эдийн засгийн бодологын хүрээнд нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, зарцуулалтыг нээлттэй болгон хотын вэб сайтад байрлуулж, олон нийтийн санаа бодлог тусган ажиллаж, санхүү эдийн засгийн чадавхийг дээшилүүлхэд чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимжүүлж, төрийн зарми үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр төлөвлөж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгнжүүлэх чиглэлээр Инкубатор төв байгуулж, УБ банк болон бусад сонирхогч байгууллагуултай түүний үйл ажиллагаг дэмжих санг хамтран байгуулах, нийслэлийн хэмжээндҮл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар-ыг хот бие даан байгуулах, хотоос иргэдэд үзүүлж буй үйл ажиллага болох хот тохижилт, хог хаягдал, хотын нийтийн үйлчилгээний барилга байгууламжийг өргөтгөх, засварлах, байгаль орчныг нөхөн сэргээх, мал амьтны халдварт өвчнөөё урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг ажлыг хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулах
Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэлэлцүүлэг, зарцуулалтын тайланг нийслэлийн иргэдэд нээлттэй болгох, нийслэл дүүргийн сахүүгийн хэлтэс, татварын албадын үйл ажиллагааны уялдааг сайжируулан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох.
Дотоодын аялал жуулчлалыг идэвхитэй хөгжүүлэх ажлын хүрээнд жуулчидыг зохион байгуулалттайгаар орон нутагт аялуулах хөтөлбөр боловсоруулах, өвлийн улиралд зохион байгуулагддаг уламжилалт арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, түүнд оррн нутгийн байгууллагуудыг өргөн хамруулах, орон нутагт аялал жуулчилал эрхэлсэн захиргааны нэгжийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг нэмж хийхэд тусгасан болно. Эдгээр ажлын үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, ажлын байрны тоог нэмэгдүүлснээр хотын төсвийн орлого нэмэгдэх болно.
Дөрөв. Хот байгуулалт дэд бүтцийн бодлогын хүрээнд газрын харилцааны менежментыг сайжируулж, газрын мэдээллийн санг иргэдэд хүртээмжтэй болгон, нээлттэй дуудлага худалдааны төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг тогтмолжуулж, Улаабаатар хотыг 2020 он хүшртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсронгуй болгож, хот төлөвлөлтын цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэн инженерийн байгууламж, шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх асуудлыг холбогдох байгуулагуудтай хамтран үе шаттай шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллахаар төлөвлөсөн. Зорилтын хүрээнд
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд алслагдсан суурин газруудын хөгжлийг дэмжиж Налайх, Багахангай, Багануур дүүрэг болон бусад суурин газруудийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх. Баталагдсан ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх, иргэд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, газрын эдийн засгийн эргэлтэнд оруулах арга замыг тодорхойлон хэрэгжүүлэх, гол гудамжны дагуу барилгажилт, архитектур төлөвлөлтийг цогц байдлаар шийдэж байх чиглэлийг баримтлах.
Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжируулах, 10000-аас доошгүй өрхийг цэвэр, бохир усны сүлжээнд холбох нийслэлийн дулаан, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн байршлыг тодорхойлох. Улаанбаатар хото 2020 он хүртэл баригдах шугам сүлжээ, барилга байгууламжийн газрыг баталгаажуулах, хотын төв болон шинэ суурлийн бүсийн инженерийн шугам сүлжээг үе шаттайгаар шинэчилэн сайжируулж, шинээр барих, алслагдсан суурин, хотын захын гэр хорооллыг шиэлэн кабелийн сүлжээтэй болгон иргэдийн харилцаа холбоо мэдээлийн хүртээмжийг сайжруулах.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэн авто зам, гүүр, замын байгууламжийн барилга, шинэчлэлтын ажлыг үе шаттайгар хийж Энгельсийн гүүрэн гарц болон Чингисийн өргөн чөлөөг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвартай 2,2 км-ээр холбосноор анхны тойрог автозамын сүлжээ байгуулахаар ажиллах болно. Нийслэлийн авто замуудыг зөвхөн нөхөөс маягаар асуудал нэгэнт хоцрогдож байгаа тул хөрөнгө оруулалтын бодлогыг зөв зохистой хувиарлаж, авто замын шинэчлэлт засварын ажлыг дорвитой хийж, гудамж замуудыг нийтэд нь хучилтыг дахин шинэчлэхэд түлхүү анхаарч зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр хотын авто замын санд төвлөрөх хөрөнгий 60-аас доошгүй хувийг төвлөлрүүлэн одоо байгаа авто замуудынхаа техник ашиглалтын түвшинг дээшилүүлэн барьж байгуулах болно. Улаанбаатар хотын оршин суугчид дамжин өнгөрөгч иргэдийн нийтийн тээврийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбогдуулан тэждний эрх ашгийг дээдэлсэн зорчигч тээврийн үйлчилгээний тогтвортой системийг бий болгоход юуны түрүүнд нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчилэн мөрдүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулалтын их багтаамжтай автобусны тоог нэмэгдүүлэх нь чухал.
Нийслэлд газар ашиглуулах, өмчлүүлэх ажлыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар явуулж олон нийтэд ил тод болгон, улмаар газрын бирж байгуулан ажилуулж, жил бүрийн газар зохион байгулалтыг вэб сайтаар нийтэд мэдээлэх, зайшгүй шаардлагатай газар дахин төлөвлөлт хийх, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор нөхөн олговортойгоор эргүүлэн авах хууль эрх зүйн үндэсийг бүрдүүлэх барилгажилт газрын харилцаанд гарч буй зөрчил, дутагдал учир шалтгааныг тодорхойлон, газрын харилцааны менежментийг шинэчилж, бүтэц зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлснээр газрын зөрчил марганыг арилгах, Төрийн өмчийн сургууль цэцрлэг эмнэлэг, нийтйин эзэмшлийн авто зам болон бусад төсөвт байгуулагын орчимд олгогдсон газар эзэмшүүлэх шийдвэрийг хянах
Төроийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдах хорооны засаг даргын ажлын алба, цагдаагын хэлтэс, өрхийн эмнэлэгийн барилгыг нэгтгэн барих, хэрэгжүүлэх, Зайсангын ам Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхйи төлөвлөөгөөг боловсоруулж соёл амралтын төвийг байгуулах. Төрийн ордоны урд тайлбайна хэсэг явган хүний газар доогуурх гарц, үйлчилгээний төв, усан оргилуур, бүхий цогцолбор байгуулах зэрэг томоохон ажлуудыг шийдвэрлэхээр нэмж тусган төлөвлөж байна.
Эдгээр үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын бүсчилсэнхөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэн хот байгуулалтгазрн харилцааны цэгцтэй бодлого тодорхойлсноор дагуул хот, алслагдсан сууринд хүн ам тогтвортой суурьших нөхцөл бүрдэж, хүн амын механик төвлөлрөл багасч газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, шударга ил тод нээлттэй байх нөхцөл бүрдэнэ.
Тав. Экологи байгаль орчны бологын хүрээнд нийслэлийн агаар бохирдлыг бууруулж, иргэдийн амьдрах цэвэр тохиолг орчинг бүрдүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, Нийслэлийн хот нийтйин аж ахуйн үйлчилгээний чанар, менежментийг сйажируулах ажлын хүрээнд анхаарлаа хандуулан ажилахаар төлөвлөсөн. Үүнд
Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Агаарын бохирдолыг бууруулах мастер төлөвлөгөө, төсөл-ийг боловсоруулан хэрэгжүүлэх, агарын чанарыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийх, бохирдлыг бууруулах бодлог боловсоруулж, хэргэжүллэх үүрэг бүхий Агаарын чанарын алба-ыг нйислэлд байгуулах, гэр хорооллын 30-аас доошгүй хувийг утаа багатай бүрэн шаталттай түлшинд шилжүүлэх, нийтйин тээврийн 50-аас доошгүй хувийг шингэрүүлсэн шатдаг хийн түлшинд шилжүлэх, алслагдсан зарим суурин газрын дулаан хангамжийг хийн түлш ашиглах аргаар шийдвэрлэх зэрэг ажлыг нэмж хйихээр төлөвлөсөн.
Улаанбаатар хотын хогын менежментыг сайжрулах, хогын цэгт ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан Ландфилли технологийг нэвтэрүүлэх шинэ хогын төвлөрсөн хогын цэгийг Нарангийн энгэрт байгуулж, хогыг дахин ашиглах, ангилан ялагх цогцолборын барьж байгуулах, химийн болон хортой хог хаягдалын цэгийг шинээр байгуулах, Хог хаягдалын үйлчилгээний сан-г бий болгож хог хаягдал тээврлэх үйлчилгшэг хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх, хог хаягдалыг цуглуулах, тээвэрлэх, дарж булах үйл ажиллагаанд шинэчилэлт хийж, хороо бүрт иргэдийн хяналтыг урамшуулалтай эргүүлйиг бий болгон ажилуулах.
Агаар бохирдолыг бууруулах ажлын үндэс болсон Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Гэр хорооллыг ойжуулах хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх өтөлбөр боловсоруулан иргэд олон нийтйиг оролцуулан хэрэгжүлэх, нйислэлийн ирэгн, аж ахйун нэгж байгууллагуудад тодорхой талбайг хариуцуулан өгч мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усалгааны системтэй болох санал санаачлагыг дэмжин урамшуулах жил бүр таваас доошгүй цэцрэлэг, хоёроос доошгүй гулдамжийг иж бүрнээр нь тохижуулах зэрэг ажлуудыг нэмж оруулахаар төлөвлөжээ.
Эдгээр ажлын үр дүнд хотын агаарын бохирдолыг арилгах талаар цэгцтэй бодлого хэрэгжиж эхлэх ба хотын төвийн гэр хорооллын утаа 60-70 хувь буурна. Байгаль орчныг бохирдуулах эх үүсвэрийн нэг болсон хогын менежентын асуудал сайжирч улмаар байгаль орчин экологийн тэнцвэрийг хадагалх бодлого хэрэгжижи эхэлнэ.
Нийслэлийн засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Үйл ажиллаганы хөтөлбөр-ийн хүрээнд дээрхи ажлуудыг нэмж оруулснаар Үйл ажиллагааны хөтөлбөр нь нийт 106 зорилт 439 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр төлөвлөгдөж байна.
Үйл ажилгааны хөтөлбөр иүүнийг хэрэгжүүлэх араг хэмжээний төлөвөлөөг хэрэгжүүлснээр нутгийн захиргааны баыгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй болж улмаар үр дүнд чиглэсэн бүтээлч ажлууд нэмэгдэн, бие даасан өмч хөрөнгын тогтолцоо бүрдэж, хот төлөвлөлтийн цэгцтэй бодлогыг хэрэгжүүлэх инженерийн байгууламж авто замын сүлжжэг өргөтгөн шинэчлэгдэн. Түүнчлэн агаарын бохирдол буурснаар иргэдийн аюулгйү орчинд амьдах нөхцөл бүрдэж, хот байгуулалт дэд бүтэц, алслагдсан дүүрэг дагуул хотын хөгжил эрчимтэй хөгжиж хүн амын механик төвлөрөл саарах болно.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button