Дээрэмчид ломбардуудыг онилжээ

Тус ломбард Улаанбаатар хамгаалалтын албаны дохиоллын системтэй байсан нь гэмт хэрэгтнийг оргон зугтахаас нь өмнө барихад тусалсан байна. Уг хэргийг Баянгол дүүргиин нэгэн хувийн компанид ажилладаг, 24 настай С.Баярбат гэгч үйлджээ.
Тэрбээр ихээхэн хэмжээний өрөнд орсон нэгэн байсан бөгөөд өрөө төлөх хамгийн амархан арга нь дээрэм хийх байсан хэмээн мэдүүлжээ. Гэмт хэрэг үйлдэхдээ авч явсан хийн буугаа захаас худалдаж авсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байв.
Мөн өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх Насан далай ломбардад хулгайч оржээ. Сонгинохайрхан дүүргиин 19 дүгээр хорооны иргэн эрхэлсэн ажилгүй Г.Эрдэнэбаатар бусадтай бүлэглэн нийт 400 гаруй мянган төгрөгийн бараа, эд зүйл хулгайлсан байна.

Х.ГАНАА
(өнөөдрийн монгол 2006-01-09 175)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button