Д.Энхбатыг суллахаар хөөцөлдөж байна

Түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн нь түүний эрүүл мэнд муу байгаа учир хугацаанаас нь өмнө суллаж өгөхийг хүссэн өргөдлөө Хан-Уул дүүргиин шүүхэд гаргасан байжээ.
Энэ сарын 4-ний шүүх хуралдаанаар нотлох баримт бүрэн бус гэсэн шалтгаанаар өргөдлийг буцаасан байна.
Учир нь нарийн мэргэжлийн эмч нарын гаргасан дүгнэлт байгаагүй гэнэ.
Д.Энхбат одоогоор Зайсан дахь ШШГЕГ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Тэрбээр урьд нь онц ноцтой хэргээр ял эдэлж байгаад хууль бусаар хугацаанаасаа өмнө суллагдаж гадаад руу оргон зайлсан билээ.
Францаас баривчлагдан ирээд улсын нууц задруулсан хэргээр гурван жил нэмүүлэн нийт 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм.

Ц.УРГАМАЛ
(өнөөдрийн монгол 2006-01-09 175)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button