АН-ыг шинэчлэх бүлгийн сум Алтангадас руу

Намаа аврах хөдөлгөөний хэсэг нөхдүүд өлсгөлөн зарлах шахуу юм болж байж их хуралдаа оролцох 50 мандат олж авч билээ. Гэлээ ч үг хэлэх эрхээ эдлэж чадаагүй юм. Хамгийн гол нь тиим л зорилгоор орсон хүмүүс гэдгийг нь үл ойшоож тал талаас нь дайраад л нам болгож дөнгөсөн. НДЕГ-ын дарга С.Эрдэнэ тэр хэдэн эсэргүүнүүдийг шанаадахыг нь шанаадаж, сүрдүүлэхийг нь сүрдүүлж байж номхруулж авч байгаа нь ТВ-ээр хүртэл харагдсан. Гэвч үүгээр тус намын дотоод зөрчлийн асуудал эцэс болоогүй. Өөрөөр хэлбэл, намаа шинэчлэе, үйл ажиллагааг нь эрчимжүүлье, дарга нараа өөрчлөе, Алтан гадас фракцийн даварсан эрх мэдлийг хязгаарлая гэж шаардах жирийн гишүүдийнх нь тоо буурах биш харин ч өесөн гэхэд болно. АН-аа аврах хөдөлгөөний зорицуулагч Д.Батбаяр гэдэг залуу хоёр сарын өмнө болсон ҮЗХ-ны сонгуулийн дараахан Алтан гадас-ынхнаас салж байж л
АН шинэчлэгдэнэ. Энэ бүлэглэл АН-ын бүх эрх мэдлийг гартаа атгаж бусдынхаа үгийг огтхон ч сонсохгүй болжээ гэж ярьсныг санаж байна. Аргаа барсандаа тэгсэн байх л даа. Хамгийн гол нь иймэрхүү утгатай үгийг жирийн гишүүдээс нь гадна намдаа нөлөө бүхий хүмүүс хүртэл ил шулуун хэлэх болжээ. Тухайлбал, эдүгээ АН-ын дэд даргаар ажиллаж буй Ц.Цолмон Энэ фракцийнхны өөрсдийнхөө дүрд хэт итгээд фракцаа намын хэмжээнд тавьж ажиллаж байгаа нь манай ажилд саад болж байна гэсэн бол тус намын нарийн бичгийн дарга асан М. Тунгалаг Танил тал, ах дүү нараа дээш нь татах хандлага хүчтэй байна. Алтан гадас-т элссэн, тэдэнд үйлчилсэн хүн дээшээ гарч болж байна гэж манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаад авсан. Үүнээс үзвэл энэ намын зөрчлийн гол эх үүсвэр Алтан гадас бүлэглэлд байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Гэхдээ тэднийг дийлэх эсэхт зарим лидер нь хүртэл эргэлзэж байгааг бодоход сүрхий бэхжиж хүрээгээ тэлсэн бололтой. Гэхдээ оны өмнө байгуулагдсан АН-ыг шинэчлэх бүлгийнхэнд намаа шинэчлэх цаг иржээ гэж үзэж буй жирийн гишүүд дэмжигчид нь ихээхэн итгэл найдвар тавьж байгаа гэсэн. Тус бүлгийнхэн ч ойр ойрхон мэдэгдэл хийж, орон нутаг дахь бүх гишүүддээ захидал илгээж маш идэвхтэи ажиллаж байгаа юм. Хамгийн гол нь Улс төрийн боловсролын академийн захирал Д.Ганбат, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга асан Д.Болдхуяг гээд тодорхой байр суурьтай, намынхаа залуучуудын байгууллага дотор нэр хүндтэй хүмүүс байгаа нь одоогийн удирдлагуудад нь юм бодогдуулахгүй байж чадахгүй л болов уу. Түүнээс гадна дээрх бүлгийн зохицуулагчдын 10 гаруй нь ҮЗХ-ны гишүүн хүмүүс. РХончигдорж нарын хувьд үүнд л гол аюул байх шиг. Яагаад гэвэл зүгээр нэг ажилгүй партизан биш удирдах дээд байгууллагад сонгогдсон хунийг шанаадаад хөөгөөд гаргах эрх байхгүй болохоор ҮЗХ-ны хуралдаан дээр ямарч байсан хэлэх үгээ хэлж, асуудал үүсгэхэд тэдэнд нэг их саад учрахгүй л болов уу. Гэхдээ байдал хаашаа эргэх, АН цаашдаа шинэчлэгдэх эсэхийг удахгүй болох ҮЗХ-ны хуралдаан харуулах биз ээ. Алтангадас-ынхан хэрвээ ингэж л байдаг юм гэсэн байдлаар хандаж үүсч болох уур амьсгалыг аль хэдийнэ урьдчилаад зохицуулчихаад байгаа бол араасаа олон сонин үр дагавар дагуулахыг үгүйсгэхгүй.

(өнөөдрийн монгол 2006-01-09 175)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button