Монгол бичгийн цагаан толгойг хүндэтгэлтэйгээр залав

дүүрэн онцгой утга, учир бүхий жил юм.

Монголчууд бид НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 60 дугаар чуулганаас уриалсны дагууд дэлхийн олон улс оронтой хамтаар энэ их ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүх үйл явдлын эхний арга хэмжээ Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гараагаа эхэлж Монгол бичгийн цагаан толгой-г залав.

Ёслолын нээлт дээр сайд П.Цагаан Монголчуудын хувьд соён гэгээрэхийн оньсон тулхүүрийг чухамхүү бичиг үсэг, ном соёл хэмээн эрхэмлэн үзэж, өөрийгөө хөдсөн дээл, нэхийгээр ороодог хэрнээ, ном зохиолыг цаас, алт эрдэнэсээр бүтээж, торго дурдангаар баринтаглан дээдэлж ирсэн аугаа үндэстэн билээ.

Монголчууд их түүх бүтээж, их нүүдэл хийх замдаа олныг гээсэн ч гэсэн үлдэж хоцорсон үнэт дурсгалуудыг дотор үндэсний бичиг үсэг зүй ёсоор орно.

Чингис хаан төрийг оюуны хүчээр залах их бодлогынхоо хүрээнд монгол бичгийг Их Монгол Улсын албан ёсны бичиг болгон авч хэрэглэсэн нь өдгөө бидний үед уламжлагдан хэрэглэгдэж байна. Монгол бичгийн цагаан толгойг залж байгаа нь монгол үндэстний эрдэм соёлыг дээдлэгч бүхний буян заяа дэлгэрэхийн бэлэгдэл гэж үзэж байна гэж хэлсэн юм. Тэрбээр мөн Монгол бичгийн цагаан толгойн эхийг сонгон бэлтгэсэн эрдэмтэн мэргэд, шогол ширээг ур хийц гарган урласан урчуудад талархал илэрхийлсэн юм.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button