МАХН-ын бүлэг Засгийн газраар оролдох гэснээ болив

Татварын багц хуулийн талаар ярилцах ёстой байсан аж. Хуралдааны эхэнд Ашигт малтмалын хуулийн талаар ярилцжээ. Энэ хууль дээр УИХ-ны гишүүдээс оруулсан болон Засгийн газрын гэсэн хоёр төсөл байгаа. Засгийн газраас оруулж ирсэн төсөл дээр бүлгийн гишүүд голчлон ярилцжээ. Тухайлбал, ашигт малтмалын орд ашигласны төлбөрийг 15 хувь гэж төсөлд заасныг бүлгийн гишүүд ярилцан дэлхийн жишиг 2.5-4 хувь байдаг гэж ярилцан үүн дээр тогтохоор шийдэв, Бүлгийн хуралдааны дараа Ашигт малтмалын хуулийн талаар гишүүн Р.Авдай, Ч.Раднаа/ Ж.Гүррагчаа нар сэтгүүлчдэд энэ талаар мэдээлэл хийсэн. Ямар ч байсан энэ хуулийг намрын чуулганаар хэлзлцэж шийдэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэнээ илэрхийлж, гадаадын хөрөнгө оруулагчтай нэлээд хатуу байр суурьтай байх тал дээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэв. Тухайлбал, өмнө нь гадаадын хөрөнгө оруулагчдыг 2 сая ам.долларын хөрөнгөөс дээш хэмжээгээр тогтвортой байдлын гэрээ байгуулдаг байсан бол нэмэлт өөрчлөлтөөр 20 сая ам.доллар болгохоор ажлын хэсгийнхэн тогтсоноо илэрхийлэв. Мөн ашигт малтмал ашигласны нөхөн сэргээлтийн тал дээр тодорхой заалтуудыг Байгаль орчны тухай хуульд нэмэлт болгон оруу-лахаар тогтжээ. Мөн төслийн хөрөнгөөр хайлт хийсэн орд төр өөрийнхөө хувийг авах ёстой гэцгээв. Ийнхүү ашигт малтмалын хуулийг ярьж байсан тэд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хөндөж ярилцжээ. МАХН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь Засгийн газрыг огцруулах тал дээр санал нэгдэцгээж Удирдах зөвлөлөөрөө энэ асуудлыг шийдүүлэхээр тогтов. Харин орой нь МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж хэдийгээр Засгийн газрыг огцруулах нь зүйтэй ч хугацааны хувьд дэндүү давчуу байна гэж үзжээ. Улс төр шинжээчдийн үзэж байгаагаар МАХН Засгийн газрыг унагаж чадахгүй байх. Учир нь тодорхой ямар нэгэн шалтаг тэдэнд олдохгүй байгаа гэж дүгнэж байгаа юм. Ийнхүү удаа дараа Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж олон нийтийн санааг төөрөгдүүлж байна. МАХН-ын бас нэг тоглолт гэцгээж байна.

(өдрийн сонин 2006-01-10 007)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button