Ерөнхий сайд аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг даалгавраа өглөө

нийслэлийн Засаг дарга нар Улаанбаатар хотноо хуран чуулаад байна. Төрийн ордонд өнөөдөр эхэлсэн Засаг дарга нарын семинарыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ц.Элбэгдорж 2005 оны нийгэм, эдийн үндсэн үзүүлэлт, улс орны хөгжлийн төлөв байдал болон 2006 онд баримталж ажиллах Засгийн газрын бодлогын тодорхойлон дурдлаа.

Ажилгүйдэл, ядуурлаас гарах арга замыг иргэд идэвхтэй эрэлхийлж байгаа нь мэдэгдэхүйц үр дүнд хүргэж байгааг тэрээр саяхан Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцахдаа ажигласнаа ярив. Ядуурлыг бууруулахын тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, үүний тулд иргэдээ мэргэшүүлэх, чадваржуулах шаардлагатайг мэдэж авсан маань томоохон ололт байлаа гэж тэрээр дурдаад, авлига, хүнд суртлын багасгах талаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрууд тодорхой ажлууд хийснийг Ерөнхий сайд Архангай, Өвөрхангай аймгуудын жишээн дээр өгүүлж, цаашид төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, ил тод, ажил хэрэгч болгоход анхаарлаа хандуулахыг Засаг дарга нарт зөвлөлөө.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Засгийн газрын бүх гишүүд тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж бодлого чиглэлээ нэгтгэхээс гадна семинарын төгсгөлд Засаг дарга нар салбарын төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button