Намуудын удирдлагын харилцан ойлгоцлоос олон зүйл хамаарах

Ерөнхийлөгч уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ …намуудын, тэр дундаа парламентад суудалтай намуудын удирдлагууд эсвэл тэдний томилсон албан ёсны төлөөлөл бүхий ажлын хэсгүүд нүүр тулан уулзаж, улс орнынийтлэг эрх ашиг, үндэсний язгуур ашиг сонирхол, төрийн дотоод, гадаад бодлого, хөгжлийн стратеги үзэл браимтлалын болон хүн ардын бухимдлын сэдэл, нийгмийн шүүмжлэлийн сэдэв болж буй асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлж, асуудлыг шийдэх зөв гарц, нэгдмэл шийдлийг олж улс орон, ард түмэндээ тустай бодит алхам хийх хэрэгцээ шаардлага чухлаар тавигдаж байна.
Парламентат ёс, улс төрийн ардчилсан соёлыг зөв төлөвшүүлж, нийгмийг зөв голдрилоор удирдах, иргэдийн өргөн оролцоог хангах, нийгмийн шаардлага нь энэ уулзалтын зайлшгүйг нөхцүүлсэн бас нэг хүчин зүйл мөн. манай улс парламентын засаглалтай улс. Парламентыг бүрдүүлэхэд намууд чухал үүрэг нөлөөтэй. Хууль тогтоох эрх мэдэл бүхий УИХ-д суудалтай намуудын үүрэх үүрэг, хүлээх хариуцлага нэн их байх нь хэнд ч ойлгомжтой тул энэ намуудын удирдлагын хамтын ажиллагаа, харилцан ойлгоцлоос улс орны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн төлөв зэрэг олон зүйл хамаарах нь тодорхой гээд Ерөнхийлөгч нь монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэсэн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулж байгаагаа хэллээ.
Уулзалт яриа Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах ажлын хэсгийг улс төрийн намууд болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан байгуулах, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоо нийгмийн эв нэгдэлтэй, ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэх, Монгол Улсаа гадаадад сурталчахад улс төрийн намууд нэг чиг бодлого, нэгдмэл байр суурьтай байх, иргэд, олон нийтийн зүгээс удаа дараа бичиг захидал, хэвлэл мэдээллээр илэрхийлж байгаа Үндсэн хуулийн эрх хэмжээний зарим асуудлууд, тухайлбал, төрийн сүлд, төрийн дууллыг өөрчлөх, монгол бичгийг төрийн бичиг, латин үсгийг нийтийн бичиг болгох, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлт хийх, нийгмийн бухимдал, цухалдлын үндэс шалтгаанд нухацтай үнэлэлт дүгнэлт өгч, нийгмийн тогтвортой байдлыг хаггахад хамтран ажиллах, улс төрийн намуудын үүрэг хариуцлага зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар талууд байр сууриа илэрхийлэн харилцан санал солилцлоо.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button