Нийгмийн даатгалын системд том гажуудал гарсан гэж шүүмжилжээ

Бүлгийн гишүүд эхэндээ ажлын хэсгээс боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Мөн бүх банкны системийг боловсронгуй болгох бодлогын хүрээнд Санхүүгийн зохицуулах хороог УИХ-ын тогтоолоор байгуулах ёстой талаар ярилцсан байна. Түүнээс гадна улс орны нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагаанд ахиц дэвшил байна уу гэдэг асуудлыг хөндөхөө мартаагүй аж. Ерөнхийдөө энэ асуудлын хүрээнд маш ширүүхэн ярьж, их ч шүүмжлэл өрнөж. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын үр дүн олигтой харагдахгүй хэвээр байна. АН-ын сайд нар улсын эрх ашгийг бодолцохгүй байна. Иймд тэдэнтэй нэг танхимд ажиллахад хэцүү боллоо гэж МАХН-ын зарим сайд шулуухан мэдэгдсэн сурагтай. Энэ Засгийн газарт сэтгэл дундуур яваагаа маш хатуу илэрхийлсэн гишүүнийг нэг болох Ц.Сүхбаатар Албан тушаалаа урвуулан ашигладаг дэндүү муухай үзэгдэл газар авлаа. Засгийн газар яагаад толгойг нь илээд байна вэ. Улсын нийгмийн даатгалын системд л гэхэд аймаар том гажуудал гарч байна. Энэ системийн орон тоо нэг дахин нэмэгдсэн байгааг юу гэж ойлгох вэ. Ямар ч хэрэггүй баахан орон тоог дүр мэдэн нэмсэн. Хүнтэй яагаад хариуцлага ярихгүй байна вэ. Энэ салбарт өчнөөн олон жил ажиллаад орон байртай болж чадаагүй хүмүүс зөндөө бий. Гэтэл шинээр гарсан орон тоон дээр орж ирсэн зарим хүн байр авч байна шүү дээ гэж арай л ширээ шаах нь холгүй ширүүлжээ.

(өнөөдрийн монгол 2006-01-10 176)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button