Гэрэгэ залахын учир

Энэ талаар түүхийн ухааны доктор, Онц бөгөвд Бүрэн эрхт элчин сайд Т.Төмөрхүлэгээс тодрууллаа.

-Гэрэгэ гэж юу гэсэн үг вэ?
-Гэрэгэ бол уг нь пайз юм л даа. Их Монгол Улсын үед нэг ёсондоо одоогийн паспортын оронд хэрэглэгдэж байсан биеийн байцаалт, албан баримт юм. Үг зүйн үүднээс энэ үгийн гарвалыг нь хэлний эрдэмтэд тодорхой тайлбарласныг олж үзсэнгүй. Гэрээ хэлэлцээрийн гэрээг худам монгол үсгээр Гэр э гэж бичдэг. Гэрэгэг бол Гэрэгэ гэж бичдэг. Чингэхээр цаад үгийн гарвал нь гэрчилэх гэсэн санаа болов уу, юу вэ гэвэл гэрчилэх гэдэг үгийг гэрэчилэхү гэж бичдэг. Гэрч хэмээх үгийг гэрэчи нь бичих жишээтэй. Тэгэхээр гэрэгэ гэдэг үг маань зээлдмэл үг биш, яах аргагүй баталгаа гэсэн санаа бүхий монгол үг мэн гэдэг нь лавтай.

-Алтан Гэрэгэ, мөнгөн Гэрэгэ гэх зэргээр ярих юм. Хэдэн янзын Гэрэгэ гэж байсан юм бол?
-Алт, мөнгөн Гэрэгэгээс гадна төмөр, модон Гэрэгэ гэж бас байжээ. Тэгэхээр лав дөрвөн янзын Гэрэгэ гэж байсан байжтаарах нь. Элчийн зэрэг зиндаагаар алтан Гэрэгэ, мөнгөн Гэрэгэ гэх зэргээр ялгаж олгодог байсан хэрэг биздээ. Днепр мөрний хавиас малтаж гаргасан нэг Гэрэгэгийн ар, өвөр талын зургийг үзвэл гонзгойдуу маягийн авсаархан пайз л юм даа. Дээгүүрээ элдэв бэлгэдлийн хээ хуартай, дугуй сэнжтэй. Доор нь монгол үсгээр Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг. Түргэн, Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй, Мөнх тэнгэрийн хүчин дор хэн эс биширвээс алагдахуй гэх зэргийн бичээстэй байсан юм гэнэ лээ. Марко Пологийн номд гардгаар, Их хааны нэрийн өмнөөс олгосон алтан, мөнгөн пайзтай монгол болоод европын элч нарыг өртөөгөөр зорчиход нь унааны морь залгуулах, хоноглох /тайн/ гэр, шүүсний хонь бэлтгэх зэргээр элдэв үйлчилгээг саадгүй үзүүлэх учиртай байжээ.

-Монголын эзэнт гүрний өртөө улаа хэзээ бий болсон юм бэ?
-Өмнө нь бол төрийн сайд түшмэд, гадаадын элч жуулчид болон худалдаачид өөрсдиин дур зоргоор орон нутгийн ард олноос уургын улаа гаргуулж хэрэглэдэг байжээ. Уургын улаа гэдэг нь дайчилж гаргуулах гэсэн үг. Эзэнт гүрэн тэлж хүчирхэгжихийн хирээр уургын улаа төр засаг, захиргаа, цэрэг дайны болоод худалдааны хэрэг, гадаадтай харилцан нэвтрэлцэх хэрэгцээг бүрэн залгуулж чадахаа больжээ. Ийм учир Өгөөдэй хаан 1235 онд эзэнт гүрний өртөөний албыг шинэчлэн өөрчилжээ. Чингээд нийслэл Хархорумаас баруун зүг Цагаадайн улсаар дайруулан Алтан ордон хүртэл, зүүн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ. Персээс өртөөгөөр гарсан элч зургаа хоноод л Хархорумд ирдэг байсан юм гэнэ лээ. Ингэхээр Монголын хаад ямар ч атугай Персээс явуулсан шинэ жимс иддэг байсан гэсэн үг биздээ.

-Алтан Гэрэгэ гэдгийг одоо манай улс залж онцлохын утга учир юу вэ?
-XIII зууны эхний хагас гэхэд Монгол гүрэн, Хархорум хотын алдар цуу дөрвөн зүг, найман зовхист түгж харь орны элч төлөөлөгчид, аянчин жуулчин, худалдаа наймааны хүмүүс олноор цувдаг их хөлийн газар болжээ. Эзэнт гүрний цэрэг – улс төрийн бодлого лавширч элчин харилцааны жин нэмэгдэхтэй зэрэг гадаад улсуудтай тухайн үеийнхээ дипломат сэтгэлгээний хэмжээнд харилцах хэрэгтэй болно биздээ. Үүнд гадаад харилцааны бичиг хэргийн алба хөгжих шаардлага гарч ирэх нь мэдээж. Монголын эзэнт гүрний удаа дараагийн олон хаадын бичиг захидлыг эрдэмтэд одоо хир нь бүрэн гүйцэд тайлж уншиж дуусаагүй л байгаа шүү дээ. Үүнд монгол бичгээр, дөрвөлжин үсгээр, хятад хэлээр, араб үсгийн түрэг хэлээр, араб хэлээр, перс хэлээр маш олон баримт бичиг түүхийн өв болон гадаад гүрэн улсуудын архив, номын санд хадгалагдаж буй. Гэрэгэ бол тэрхүү олон баримт бичгийн нэг бүрэлдүүн нь л юм л даа. Одоо бол Монгол Улсын гадаад харилцааны нэгэн зүйл бэлгэ тэмдэг болж байгаа юм гэж хэлж болох юм. Ийм ч учраас гадаад харилцааг Их хаан төрийн алтай аргамж гэж нэрлэсэн утгад нь нийцүүлэн залж дээдлэх нь зүйн хэрэг буй за.

-Монголын их гурний цэрэг улс төрийн бодлогын сөрөг талыг бид гадарладаг. Харин эерэг талаас нь яривал ямар вэ?
-Чингис хааны байгуулсан их гүрэн дэлхийн хагаст ноёрхлоо тогтоож чадсаныг Монголчууд ертөнцийг засан тохинуулсан гэх буюу Рах МопдоПса гэж бичдэг түүхчид бас бий. Үүнд Францын Шантал Лемерше-Кэлкжаи гэдэг авъяаслаг эрдэмтнийг нэрлүүштэй байна. Их засаг хууль-д Бид бүх газар орныг дагуулан захирах ёстой гэж заасан хийгээд эзэн Чингис, үгэнд ордоггүи танхай улс аймаг байна гэж нэг удаа айлдсан баримт тэнгэрт нэг наран, газарт нэг эзэн гэсэн туйлын зорилгынх нь тусгал бололтой. Чингэхдээ Монголын хаад ертөнцийг засан тохинуулахыг ганцхан улсын хүрээнд бүтэх юм гэж ухаарч байсан шинжтэй. Онцлон хэлэхэд эзэлсэн орнуудынх нь хэлхээ харилцаа өргөжихийн хирээр зах зээл нь холбогдоод эдийн засаг цэцэглэн хөгжсөн нь Монголчууд Ертөнцийг засан тохинуулсан хэрэг гэлтэй.

-Үүнийгээ жаахан дэлгэрүүлбэл ямар вэ?
-Монголын их гүрэн Хятадаас Газар дундын тэнгис хүртэл үлэмж их нутгийг эзэлснээр Ромын эзэнт улс мөхсөн цагаас хэлхээ тасарсан Ази, Европын худалдаа наймаа сэргэн урьд өмнө үзэгдээгүй сонин хачин бараа таваар урсан орж ирээд олон хэлийн улс амьтны цааш нааш зорчин танилцах эрин үе эхэлжээ. Нарийвчлан өгүүлбэл, Туркестан хийгээд Перс, Хятадыг монголчууд Европтой золгуулжээ гэсэн үг. Түүхийг ганц хараар нь яриад үнэнийг мэдүүлж чадахгүй. Тэгвэл манай алдарт өвгөд дээдэс Европ, Алс дорнодын хооронд үйлдвэр, урлаг соёл, шинжлэх ухааны ололт харилцан нэвтрэхийн урт гүүр болж өгснийг эдүгээ бид бахархан тэмдэглүүштэй. Алс Европоос дипломат элч, жуулчин худалдаачид Монгол, Хятад руу цувж үл мэдэх газар орныг тандан сонирхож, түүнийг дагаад амьдрахын шинэ арга ойлголт, шинэ бодол сэтгэлэг хоёр тивийн аль алинд орж ирснийг үл хайхран ямар ч дэвшилгүй хэмээх нь өрөөсгөл үзэл мөнөө дөө. Монголчуудын ачаар Энэтхэгээс тооны ухаан, мусульман шашинтнуудын одон орны мэдлэг Хятадад нэвтэрснийг үгүйсгэх хүн одоо арай гарахгүй байлгүй дээ. Эртний Нанхиадаас бууны дарь, луужин арабчуудаар дамжин Европт хүрснийг түүхчид олонтаа бичдэг. Гэтэл монголчуудын нөлөөгөөр ном хэвлэх арга, цаасан мөнгө, галт зэвсэг Европт хүрснийг дуугүй өнгөрдөг нь мэн тоогүй.

Д.ЦОЛМОН
(өдрийн сонин 2006-01-10 007)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button