Хадгаламж банкны хувьчлал яагаад хойшлогдов ?

Хадгаламж банкыг энә хоёр банкны адил хувьчлах асуудал хөндөгдөж хувьчлахын өмнөх бэлтгэл ажлыг хангах менежментийн баг байгуулагдсан. Хагас жил гаруйн хугацаанд тус банкыг тойрсон дэл сул яриа нийгэмд багагүй шуугиан тариад байгаа юм. Хадгаламж банкны хувьчлах асуудлыг яагаад хойшлуулах болсон талаар Монгол Улсын Шадар сайд Ч.Улаантай уулзаж тодруулсан юм.
Хадгаламж банкны хувьлалын асуудлыг Монгол банкаар дамжуулан УИХ-аар авч хэлэлцэж байж шийдвэрлэх ёстой. Өмнө нь Худалдаа хөгжлийн банк, ХААН банкуудыг олон улсын тендер зарлаж байгаад хувьчилсан. Өнөөдөр эдгээр банкууд нь манай улсын тәргүүний үйл ажиллагаатай, олон дэвшилтэт шинэлэг үйлчилгээг нэвтрүүлеэн шилдэг банкаар шалгарах болсон нь хэн бүхэнд харагдаж байна. Эдгээр банкыг хувьчлах үйл ажиллагааг үнән зэв, шударга хэрэгжүүлсэний баталгаа нь өнөөгийн энә дэвшил, хөрөнгө санхүү нь арвижсан, үйлчлүүлэгчдийнхээ талархал, итгэлийг хүлээх болсон явдал гэж болно.
Засгийн газарт Төрийн өмчийн хорооноос Хадгаламж банкыг хувьчлахад дуудах үнэ, өнөөдрийн эдийн засгийн байдал болон тендер явуулах журмыг гарган оруулж ирсэн. Туе банкыг хувьчлалд оруулах бэлтгэлийг хангах үеийн үзүүлэлт нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад буурсан байгаа юм. Тодруулбал, Улсын төсөвт оруулсан банкны татвар хоёр дахин буурсан. Банкнаас олгосон чанаргүй зээл бий болсон нь харагдаж байна. Сүүлийн гурван сарын дотор таван тэрбум төгрөгийн зээлийг 14 хувийн хүүтэйгээр Улаанбаатар, Интер, Капитрон гэсэн банкуудад зээлдүүлжээ. Хадгаламж банк эдгээр арилжааны банкуудад зээл өгсөнөөр Монгол банкнаас тогтоосон шалгуур үзүүлэлт нь байх ёстой үзүүлэлтээсээ 40 хувиар буурсан байгаа. Мөн ТӨХ туе банкны худалдах үнийг 6,3 сая ам.доллар байх санал оруулж иреэнийг бараг нэг сая доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна. Хувьчлах үйл ажиллагааг гардан зохион байгуулах субьект тодорхойгүй байгаа бөгөөд ТӨХ-ны даргыг сонгож байж хувьчлах асуудлыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Туе банкны үйл ажиллагаанд тодруулж авч үзмээр энә мэт зүйл байгааг харгалзсаны үндсэн дээр Хадгаламж банкны эдийн засгийн хүчин чадлын үзүүлэлтийг нэмэгдүүлэн үнийг нь өегөхийн тулд оны сүүлчээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэлгүй хойшлуулсан юм.

-Таныг өөрөө авах гээд хувьчлалыг хойшлуулаад байгаа гэсэн яриа яваад байгаа талаар шүү дээ?
-Хэрвээ би банк хувьчлаад авчих мөнгөтэй бол улам л үнийг бууруулах гэж үзэх байх. Харин аль болох өндөр үнэ хүргэж хувьчлах гээд байхгүй шүү дээ. Төрийн албан хаагч надад банк худалдаад авчих мөнгө ч байхгүй. Сангийн сайд байсан хүний хувьд Төрийн өмчийн хорооны үнийн саналыг дор хаяж 7,2 сая долларт хүргэх боломж байгаа гэж бодож байна. Банкны хувьчлалыг явуулах гол зорилт бол өндөр үнэ хүргэх, банкны үйл ажиллагааны үр ашгийг өсгөх, үйлчлүүлэгчдийн итгэлийг хүлээсэн үйлчилгээ бүхий шуурхай, эрсдэлгүй банк байлгах явдал юм.

-Хадгаламж банк арилжааны гурван ч банкинд зээл олгосон явдлыг та юу гэж үзэж байгаа вә? Үүнийгээ тус банкныхан хууль ёсных гэж тайлбарлаад байгаа шүү дээ.
-Хадгаламж банк ашиг орлогоо нэмэгдүүлье гэсэн зорилт тавьсан бол таван тэрбум төгрөгөө 14 хувиар зээлдүүлэх биш 25-28 хувийн хүүгээр иргэд, аж ахуйн нэгжид зээлдүүлж болох байсан. Туе банкныхан саяхан нэг талыг барьсан мэдэгдэл гаргалаа гэж бодож байна. Шалгуур үзүүлэлтээ бууруулан байж банкуудад зээл олгосон явдал үнэхээр анхаарал татаж байгаа юм.
Женкогийн Х.Баттулга дээрх гурван банкуудад хувьцаа эзэмшдэг гэсэн. Тэгэхээр Хадгаламж банкыг өөрийн зээлдүүлеэн мөнгөөр нь хувьчлан авах гээд байна уу даа гэх болгоомжлол ч байгаа юм. Хэдхэн өдөрт туе банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид нь 500 гаруй сая төгрөг татаж авсан байгаа юм. Гэхдээ 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хувьд хэвийн байдаг л үзэгдэл бизээ.

-Хадгаламж банкыг хувьчлах асуудлыг Засгийн газар хэзээ авч хэлэлцэх гэж байгаа бол?
-Өмнө нь бидэнд Худалдаа хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн банкыг хувьчилсан туршлага байгаа. Анх 6,8 сая ам.доллароор хувьчлах саналыг Засгийн газарт оруулж байсан ХААН банкыг 12 сая ам.долларт хүргэж чадсан. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар Хадгаламж банкны хувьчлалын асуудлыг хэлэлцэнэ. Удах тусам л байдал хүндрэх болно. Гэхдээ үнийн асуудлыг эргэж харах ёстой. Аль болох өндөр үнээр хувьчлах, өмнөх үйл ажиллагаанаас нь илүү сайжруулан үр ашгийг нэмэгдүүлэхэд л банкны хувьчлалын гол зорилго оршдог. Банкны үйл ажиллагаа бол итгэлцэл дээр тогтдог. Хувьчлалд бэлтгэх менежментийн багийн ажлыг шалгаж үзэх хэрэгтэй. Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд туе банкны үнэлэмж буурч, үйл ажиллагааны эрч суларсан тал байгаа. Мөн хэн нэгэн тухайлбал, Ч.Улаан эсвэл Женкогийн Х.Баттулга нарын нэг нь авах гээд байна гэсэн яриа гадуур явж байна. Үнэгүйдүүлээд хямд авах гээд байна гэсэн хардлага, сэрдлэгэ ч байгаа юм. Тиим асуудал огт байхгүй. Хувьчлалыг хуулийн дагуу шударга явуулна.

(МОНЦАМЭ мэдээ)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button