Секс… Дэлхийн өнцөг булан бүрт

Судлаачид өөрсдийн хийсэн сексийн сонирхолтой судалгаагаараа дэлхийн өнцөг булан бүрийн үндэстнүүдийн ялгааг тодруулан судалж, секстэй холбогдолтой ижил төрлийн асуулт, чиг хандлагуудын талаар нотолсон байна.

Хачирхалтай нь судалгааны дүн нэг эхнэртэй /буюу нөхөртөй/ байх нь одоог хүртэл нэгэн хэвийн хуучраагүй загвар хэвээр байгааг баталж чаджээ. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон эрчүүд болон эмэгтэйчүүдийн 90-ээс илүү хувь нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд цорын ганц бэлгийн хавтагчтай байснаа мэдүүлэн, баталсан байна. Гэсэн хэдий ч шинээр гэр бүл бологсдын дүн бүртгэлд чанарын болон тоон өөрчлөлт гараагүй байна.

Судалгаанд оролцсон Францчуудын бараг тэн хагас нь долоо хоногт 2-3 удаа бэлгийн хавьталд ордог бол, Америкчуудын гуравны нэг нь үүнтэй ижил давтамжтай бэлгийн харьцаанд ордог гэнэ. Сексийн энэхүү давтамж нь нас ахих тутам буурч, багасдаг бөгөөд Америк эмэгтэйчүүдийг бодвол Францчууд илүү өндөр хувийн бууралттай гарсан байна. Өнөө үед бид сексийг биеэ даасан урлаг гэж үзэх хүртлээ сексийг үнэн бодитой, нарийн нямбай хийхийг хичээдэг байсан. Олон улсын бэлгийн дуршил судлалын нэвтэрхий толинд энэ тухай дараахь байдлаар жагсаасан байна. Дашрамд дурьдахад уг номын 4, 5-р цуврал нь энэ оны 7-р сард хэвлэгдсэн юм. Үүнд

*Украйн улсад өсвөр насныхны дунд нэгэн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогч өсвөр насны охидын бараг 40 хувь нь дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг охид болгоны мөрөөдөл, хамгийн түгээмэл мэргэжил болох загвар өмсөгч, онгоцны үйлчлэгч, эсвэл орчуулагч болохыг хүсдэг болох нь тогтоогджээ. Судлаачид өсвөр насны, ялангуяа царайлаг охид дээрх мэргэжлийг эзэмшдэг нь хэдий бахархууштай ч үүнтэй уялдан хүйсийн ялгаатай байдал үүсдэг тул нэлээд эмзэглэж байгаа юм байна.

*Хятадын Ренминий их сургуулийн Хүйс болон бэлгийн дуршил судлалын судалгааны хүрээлэн 176 хятад эмэгтэй, эрэгтэйчүүдийг оролцуулан нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Судалгаанд оролцогсдын дийлэнх нь хятадын сексийн ертөнцөд хэрэглэгддэг үг хэллэг нь нууцлаг хэдий ч ихэнхдээ доромжлолын чанартай үг хэллэг байдгийг нотолжээ. Дашрамд дурьдахад ихэнх хятад эмэгтэйчүүд секс хийж байхдаа бөөлжис цутгахад дуртай байдгаа илэрхийлжээ.

*Гана улсад хүмүүс бэлгийн хавьталд орохоо урьдчилан төлөвлөхийг хүлээн зөвшөөрдөггүй байна. Гана үндэстнүүд насанд хүрсэн Гана эр гэр бүлтэй эмэгтэйг эр нөхрөөс нь салган гэр бүл болохыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнд нь залуугийн найз нөхөд, ойр дотныхон нь тусладаг байна. Хачирхалтай нь хөдөө тосгонд амьдран суудаг насанд хүрэгчид сексдэх үедээ гаргадаг дуу авиа нь хот суурин газрынхтай харьцуулахад арай өөр байдаг байна. /Өөрөөр хэлбэл, илүү хүчтэй чанга тэр бүү хэл эргэн тойрныхондоо сонсогдохоор дуу авиа гаргадаг гэнэ/ Байшингийн эргэн тойронд цугласан олон насанд хүрэгчдийн энэхүү дуу авиаг хүүмүүс гайхшран зогсох нь ч бий. Ялангуяа эмэгтэй хүний ичимхий зан үйлийн нэгэн илэрхийлэл болох хүү-хүү-хүү гэж хашгирах дуу илүү тод сонсогддог аж.

*Кани улсын Банту овгийн 30 орчим бүлгийн эмэгтэйчүүд 2 эмэгтэй хүн гэр бүл болохыг хүлээн зөвшөөрдөг ер бусын нийтлэг бус итгэл үнэмшилтэй хүмүүс гэнэ. Хэдийгээр энэ нь өнгөц төдий зүйл мэт ойлгогдох боловч эмэгтэйчүүд хоорондоо гэр бүл болсноор сексийн амьдралд илүү тачаангуй болдог гэнэ. Харин нь Африкт хоёр эмэгтэй гэр бүл болох нь гэр бүл салалт, секс, хүйсийн болон бусад асуудалд хамгийн ихээр сөрөг нөлөөтэй гэж үздэг гэнэ.

*Латин Америкт байдаг нэгэн каталог сүмийн түүхэнд сүмийн эмэгтэйчүүдийн унтлагын цагаар, орондоо орсон үед нь авсан судалгааны дүн хэний ч гайхшлыг төрүүлэхээр болжээ. Урагвай, Аргентина, Прагвай улсуудаас ирсэн зуу зуун сүмийн эмэгтэйчүүд судлаачдад дараахь байдлаар нэгэн дуугаар ийн хариулжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр эмэгтэйчүүд ерөнхийдөө Өөрсдийн бэлгийн амьдрал болон мэдрэмжээ хөгжүүлэх боломж бололцоо чадвар дутагддагаас сэтгэл дундуур байдгаа мэдэгдсэн байна.

*Уугуул нутгийн жинхэнэ Австраличууд анх хүнтэй унтах буюу онгоноо цоолуулахдаа өнгөрсөн хугацаанаас өнөөг хүртэл үндэснийхээ уламжлал ёс заншлыг баримталсаар ирсэн байна. Энэ ч зөв юм, анх удаа эрэгтэй хүнтэй ойртож байгаа эмэгтэйг хэсэг эрчүүд бүлэглэн, олны нүдэн дээр хэн нэг нь эмэгтэйг барьж авч өнөөх ажлаа үйлддэг байна. Энэхүү заншлын дараахь арга хэмжээ нь бүжиж буй эмэгтэй, эрэгтэйнхээ өөдөөс очиж улмаар олны хөлөөс тасран бэлгийн харьцаанд ордог байна.

*Харин Бахрианд эмэгтэйчүүд эр нөхөртэйгө бэлгийн хавьталд орохынхоо өмнө үс гэзэг, бүтэн биеэ угааж цэвэршдэг байна. Ард түмний дунд нэг хошин үг байдаг нь Үдэшлэгт нойтон үстэй ирсэн эмэгтэйг сексийн ажилд бэлтгэсэн, шунаг хэмээн үздэг байна.

*Энэтхэгийн сексийн үйл явцыг ажаад байхад эрэгтэй эмэгтэй аль аль нь хүссэн үедээ бэлгийн хавьталд орж чаддаггүй гэнэ. Хидни шашны уламжлал ёсоор нөхөр нь эхнэрийнхээ сарын тэмдгийг ирсэн үед ойртохыг хориглодог байна. Сарын тэмдгийн мөчлөгийн 16 хоногт л нөхрүүд эхнэртэйгээ бэлгийн харьцаанд ордог гэнэ. Гэвч эдгээр 16 хоногийн эхний 4 өдөр, 11 дэх, 13 дахь хоногуудад бэлгийн харьцаанд орохыг цээрлэдэг гэнэ. Харамсалтай нь үлдсэн 10 хоногт л эр эмийн харьцаатай байж болдог гэнэ. Түүнчлэн сондгой өдрүүдэд хүү, тэгш өдрүүдэд охин үр бий болдог гэж үздэг байна. Харин саргүй бүүдгэр шөнө эр эмийн ажил хийхээс татгалздаг ажээ. Учир нь ийм шөнө хурьцал үйлдвэл шашин шүтлэггүй хүүхэд төрдөг байна. Эсвэл өтгөн хатна, шээс алдана гэж үздэг байна. Харин бүтэн сартай шөнө эр эмийн ажил хийхэд хамгийн зохимжтой гэж үздэг байна.

*Иранд эзнийхээ гэрт амьдрах залуу эмэгтэйг зарцаар авахдаа эмэгтэйчүүдийн эмчийн магадлагааг заавал үздэг байна. Хэрэв айлд зарцлагдах явцдаа өөр эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орвол цалинг нь олгохгүй буюу торгууль тавина хэмээн хөдөлмөрийн гэрээндээ тусгадаг байна. Тиймээс тэрээр айлд зарцлагдаж байх хугацаандаа байнгын эмчийн хяналтанд байж, шинжилгээ өгдөг гэнэ. Энэхүү гэрээг тухайн гэрт амьдарч буй эрэгтэй хүмүүс түүнчлэн айлд зочилж буй эрчүүд хүртэл сахьдаг байна.

2006.01.10 Үдшийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button