Эрчүүдийн 70 хувь нь бэлгийн сулралтай болсон

-Эрхэм профессор оо, эрчүүдийн бэлгийн сулралын асуудал, үнэхээр тэгтлээ их санаа зовоохоор байдалд хүрээд байгаа гэж үү дээ?
-Залуучуудын тухайд үнэхээр тийм. Бидний судалснаар эрчүүдийн 70 шахам хувьд нь бэлгийн сулрал буюу эсвэл бэлэг эрхтэний босолтын чадвар нь алдагдсан, үгүй дээ ийм байдалд хүрэхэд тун ойртсон байдаг. Хамгийн түгшүүртэй нь өнөөдөр залуу эрчүүдийн сексийн чадавхи суларсан, түүнийгээ сайжруулах шаардлагатай болсон хүмүүс маш их байна. Өөрөөр хэлбэл бэлгийн сулрал маш залуу эрчүүдийг өргөн хамрах болжээ. Урьд нь 60 хүртэлх насны эрчүүдэд бэлгийн сулрал эхэлж ажиглагддаг байсан одоо 40 настай эрчүүд энэ өвчнөөс болж зовж шаналах болсон байна.
-Яагаад ийм болоод байгаа юм бол?
-Учир нь эрчүүд сэтгэл санааны маш хүнд буюу архаг хэлбэрийн стресст байна. Сулралтай эрчүүд бүгдээрээ ийм байдалд байгаа. Тэд баян, ядуу хэн байх нь хамаагүй. Түүнчлэн тухай хүний бие организм архи тамхи, бусад хорт бодисоор хордсон бол байдал улам л хүндэрч эхэлнэ. Хэрвээ тэгээд бүр эхнэртэй бол
-Харин тийм, эмэгтэйчүүд энэ бүгдэд буруутай гэж би боддог юм.
-Үгүй ээ, та намайг буруу ойлгочих шиг боллоо. Эр хүн нэг л эмэгтэйтэй байнгын урт хугацааны бэлгийн харьцаатай байхад түүний хувьд бэлэг эрхтэнд боловсрогдож байдаг үрийн шингэнийн хэмжээ нь багасч ирдэг. Үрийн шингэн бага байна гэдэг бол хүсэл бага, сексээс авах ташаал бага байна гэсэн үг. Бэлгийн харилцааны хүрээнд бол байнгын ажиллагаатай байдлыг дэмжих ёстой. Дээрх тохиолдолд шинэ партнертай харилцах нь бэлгийн гормонийн боловсруулалтын ажиллагааг идэвхжүүлж, энэ үед секс дахин алдагсан өнгө төрхөө сэргээн шинэчлэгддэг. Үүнийг бид бодит амьдрал дээрээс түвэггүй баталж болно. Бие биедээ маш их хайртай нэгэн гэр бүлийн хос бидэн дээр ирсэн юм. Тэд хэн хэндээ итгэдэг, энэ итгэл нь урт удаан хугацаанд үргэлжилсэн ч сексийн хувьд нэгэн хэвийн сонирхолгүй болсон байсан. Нөхөр нь нөгөө л бэлгийн сулралтай болсон. Өнөө үед ийм асуудлыг хүмүүс эхнэрээ солих буюу эсвэл нууц амрагтай болох замаар шийдэх гэдэг. Гэтэл үүнийг гэр бүл дотроо яагаад шийдэж болохгүй байх билээ.
-Ингэхэд эр хүний сексийн чадварыг хэвийн байлгахын тулд яах ёстой вэ?
-Одоо бидэнд, эрчүүдэд аугаа секс-ийг буцаан авчрахад туслах нэгэн арга бий болсон. Мэдээж олон төрлийн аргууд, эмчилгээнйи хэрэгслүүд байгаа л дээ. Гэхдээ үүнйиг би олон өвчтөнд туршсан нь амжилттай болсон юм. Тэр бүү хэл 70 настай, сексийн амьдралыг сүүлийн 15 жилийн туршид мартсан, түрүү булчирхайн үрэвслийн 2-р зэрэгтэй хүн үүнийг хэрэглээд сексийн чадавхи нь сэргэсэн гэх мэт олон жишээ хэлж болно. Тэр бол байгалийн
ба биологийн идэвхт бодис агуулсан бэлгийн сулралыг эмчлэх виардо бэлдмэл юм. Дашрамд хэлэхэд, чиний яриад байсан, аварга сексчин залууд бол ийм төрлийн гормон их байна л гэсэн үг. Хэдийгээр тэр залуу насандаа сексийн ийм ялалт байгуулж байгаа хэдий ч яваандаа тэр гормон нь багассаар аугаа чадвар нь бага багаар буурч эхэлнэ.
Эцэст нь хэлэхэд бэлгийн чадавхийг хэвийн хадгалахад хамгийн чухал зүйл бол гэр бүлийн бүрэн бүтэн амьдрал юм.
2006.01.10 Үдшийн сонин