Эр бэлгийн эснээс гаргаж авсан тусгай эдээр хувцсаа тайлмагц босдог бэлэг эрхтэн, сэрийдэг хөх бүтээлээ

Тэр нь, эр бэлгийн эснээс гаргаж авсан тусгай эдээр хиймэл хөх, хиймэл эр бэлэг эрхтэн бүтээсэн нь Америкт шуугиан тарьж байна. Ингээд тус сургуулийн профессор Томас Клайдийн сонирхолтой ярианд таныг хандуулъя.

-Өнөөг хүртэл эмэгтэй хүний хиймэл хөх, эрчүүдийн хиймэл бэлэг эрхтэнг цэвэр химийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэдэг байсан нь харшил өгөх зэрэг сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тэгээд ч ийм төрлийн хиймэл эрхтэн тийм ч таатай мэдрэмж төрүүлдэггүй. Силикон эдээр хийсэн хөх болоод эр бэлэг эрхтэн хэрэх өвчнөөр өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм учраас эрдэмтэд хиймэл хөх, эртхэниийг өөр шинэ төрлийн эдээд хийх эрэл хийж байна.
1980-аад оны эхнээс хиймэл эрхтэний үйлдвэрүүд жинхэнэ эрхтэний хэмжээнд хүрэхүйцээр хийх янз бүрийн технологийг боловсруулж туршсаар ирлээ. Эцэст нь ийм амжилтад хүрлээ. Энэ бол спермацетаас /эр бэлгийн эсээс/ гаргаж авсан тусгай эдээр хийсэн бүтээгдэхүүн. Урьд өмнө нь спермацетийг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт эмчилгээний зориулалттай тос хийхэд өргөнөөр ашигладаг байсан ба харин түүнийг сексийн хэрэгцээнд зориулж ашиглаж байгаагүй юм.
2002 оны 3-р сард бид спермацетаар хийсэн хөхийг өөрийн нэгэн үйлчлүүлэгч эмэгтэйд суулгаж өгсөн. Гэтэл тэрхүү туршилт бидэнд тун гайхалтай сюрприз барьсан. Удалгүй бид 7 эмэгтэйд шинэ хөх суулгаснаар онцгой шинж чанарыг нь илүү баттай мэдэж авсан юм. Бидний туршсан тэрхүү шинэ хөх босох чадвартай байсан гэдгийг бүсгүйчүүд бүгд баталж байлаа. Би хиймэл хөх суулгасан үйлчлүүлэгч бүсгүйгээ хөхөвчөө тайлахыг хүсэхэд тэрээр даруй зөвшөөрсөн юм. Эмэгтэй хөхөвчөө тайлахад үнэхээр түүний хөх сэрийчихсэн. Хөхний товч нь хатуурч, мөнөөх эмэгтэй яг одоо сексийг ухаангүй хүсч байгаа мэт Үүний учрыг бид удлалгүй олсон юм. Хөхөвчөө тайлмагц температур буурсныг мэдэрч хиймэл эрхтэн хатуурч босдог юм байна. Хэрэв энэ бүхэн гарцаагүй үнэн бол эр хүний хиймэл бэлэг эрхтэн мөн л ингэж босох ёстой шүү дээ.

-Тэгэхээр хиймэл эрхтэнтэй эр хөрөгчин дотор сексдэх болж байна уу?
-Үгүй л дээ. Спермацет нь ердөө хэдхэн градусын бууралтыг мэдэрдэг. Өнөөдөр ийм бэлэг эрхтэн хэдийнэ бэлэн болоод байна. Үүнийг эр хүний бэлэг эрхтэний арьсан доор оёдог. Мэс ажилбар хийсний дараа бэлэг эрхтэн нь жинхэнээсээ огт ялгагдахгүй. Харин эр хүнийг хувцсаа тайлмагц 3-5 минутын дараа бэлэг эрхтэний гаднах арьс агаарын температурын бууралтыг мэдэрч улмаар босож эхэлнэ. Энэ болж бэлгийн сулралтай эрчүүдэд маш хэрэгтэй мэс засал төдийгүй сул босдог эрхтэний чадавхийг сайжруулах чухал хэрэгсэл болж байна. Мэдээж энэ тохиолдолд бол протез дотор сперматецийн хэмжээг багасгаж хийж өгнө.

-Хэрвээ энэ нь хувцасаа тайлах болгонд босдог юм бол эрэгтэй хүн бие засах болоод усанд орох үед хэцүү биш үү?
-Бэлэг эрхтэн 3-5 минутын дотор босож хатуурдаг. Гэтэл энэ хооронд эр хүн шээсээ гадагшлуулж амжина шүү дээ. Харин усанд орохын тухайд бол бэлэг эрхтэнээ халуун усааар жаахан шүршихэд протезон дахь спермацет нь шингэрч босохоо болино шүү дээ.

-Бэлгийн ажлын үеэр эрхтэн нь хатуу хэвээрээ л байх уу? Эмэгтэй хүний умай бүлээн биш бүр халуун байдаг шүү дээ. Тэгэхлээр яах бол?
-Энд спермацетийн онцгой шинж чанарыг хэлэх хэрэгтэй. Энэ нь температур буурахад хатуурч, босохдоо хурдан байдаг ч халуун орчинд буцаж зөөлрөхдөө дээрхийг бодвол илүү удаан байдаг. 10-15 минут болоход бэлэг эрхтэн хатуурсан чанараа алдалгүй хэвээр барьдаг. Энэ хооронд эрчүүд эмэгтэйчүүдийн аль аль нь хангалттай таашаал авч чадна. Хэрэв үүнийг хангалтгүй гэж үзвэл хэсэг хугацаанд ажлаа зогсоож, сэрүүцүүлж байгаад дахин хийж болох юм.

2006.01.10 Үдшийн сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button