Автобусны мөнгө нэмэгдсэн нь ажил хаяхад хүргэж байна.

Энэ цуглаанд оролцогчдоос Монгол Улсын Засгийн газрын тэргүүн болон эрхэм сайд нарт хандаж дор дурдсан мэдэгдэл хийж байна. Үүнийн талаар багш ажиллагсадын төлөөлөгчид ийнхүү мэдэгдэж байна.


Энд дарж бичлэг үзнэ үү

Боловсролын салбарын ажиллагчид бидний цалин хөлс угаас зах зээлийн
үеийн оюуны үнэмлэмжийн зохих түвшингээс доогуур байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн110 дугаар тогтоол гарснаар 2004 онд авч байсан сарын дундаж цалин хөлснөөс дунджаар 5895 төгрөгөөр буурсан. Хэдий тийм боловч багш сурган хүмүүжүүлэгчид, сургууль цэцэрлэгийн ажилтан бид төр засагтаа горьдлого тавьж, нийгмийн 3 алт хэлэлцээрт тохирсны дагуу 2006 онд цалин хөлсний доод жишгийг 20 хувиар нэмэгдүүлэхийг тэвчээртэйгээр чагнан хүлээж байлаа, гэтэл Монгол Улсын 2006 оны төсвийн тухай хуульд энэ оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 хувь, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувь тус тус нэмэгдүүлэхээр заасан. Үүнийг тооцож үзэхэд 2005 онд авч байсан сарын дундаж цалин хөлс 2006 оны эцэс гэхэд л арай гэж 14,4 хувь нэмэгдэхээр харагдаж байна. Төр засгийн түшээдийнхээ энэхүү шийдвэрийг хүндэтгэн хэрэгжиж эхлэх хугацааг нь бас л тэсч ядан хүлээж байсан гэж мэдэгдэж байлаа.

Энд дарж бичлэг үзнэ үү

Нийслэлийн том оврын автобусны билетийн үнэ нэмэгдсэн нь бидний тэвчээрийг арга буюу алдагдуулж байна. Яагаад гэвэл, 2006 он аз жаргал, сайн сайхны билигдэл, амжилт бүтээлийн шинэ алхам байх болтугай хэмээн сүслэж шинэ жилийн баярыг тэмдэглэх, амьдралынхаа хэрэгцээг арай ядан хангахад өнгөрсөн оны сүүлчийн сарын цалингаа зарцуулж дуусаад гар хоосон байгаа эгзэгтэй энэ тарчиг үед автобусны билетийн үнийг ийнхүү огцом нэмсэн нь бидний ажиллаж амьдрах итгэлийг алдагдуулаад зогсохгүй, цухалдал бухимдал төрүүлж, дургүйцлийг хүргэж байна гэж мэдэгдэж байлаа. Зөвхөн боловролын салбарт ажиллаж буй бидний төдийгүй шавь нар сурагч, оюутнуудын маань ч эрх ашиг хохирч байна. Өргөн олон нийт ч дургүйцэн бухимдаж буйгаа мэдэгдэж байна гэж байв. Үнэхээр автобусны хуучин үнэ дээр 100 төгрөг нэмэж буй харагдаж байгаа ч зуун төгрөгний арв хичнээн хүний амьдрал ямар байдалд орж буйг дахин нэг эргэцүүлэн харах нь зүйн хэрэг болов уу. Хойч үеийг билтгэж буй сурган хүмүүжүүлэгчид маань ажил хаялт зарлана гэж байгаа нь бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хэрхэн нөлөөлөх нь ойлгомжтой бизээ.

Т.Оргил /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button