Монголын сайхан бичигтэн тодорлоо

Тэмцээн насанд хүрэгчид, унаган Монгол бичигтэн, оюутнууд, аравдугаар ангийнхан, нэгээс есдүгээр ангийн сурагчдын, мэргэжлийн багш нарын гэсэн таван үндсэн төрлөөр зохиогдсон.
Монгол бичгээр хэвлэгдсэн номноос дутахааргүй сайхан бичигтнүүд уралдаанд бүтээлээ ирүүлсэн байсан нь шалгаруулалт нилээн өрсөлдөөнтэй болсныг илтгэж байсан.


Тэмцээнд ирүүлсэн бүтээлийг энд дарж үзнэ үү

Энэ жилийн тэмцээн урьд жилүүдийг бодвол онцлогтой болсон байна. Тодруулбал тэмцээний шагналт байранд орсон сайхан бичигтнүүдийг Ерөнхий сайд С.Элбэгдорж шагнасан. Шагнал нь олон нийтэд ихээхэн өгөөжтэй, дурсгалтай, залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн нь олон нийтэд таалагдаж байсан. Өөрөөр хэлбэл 10-р ангийнханы төрөлд МУБИС болон МУИС-д элсэн суралцах эрхээр тус бүр хоёр хүн, МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуульд шалгалтгүй элсэн суралцах эрхийн бичгээр долоон хүүхэд шагнуулсан.

Энд дарж бичлэг үзнэ үү

Энэ нь Монголын ирээдүй болсон сурагчдын хувьд хамгийн том бэлэг болсон. Харин мэргэжлийн багш нар болон Аравдугаар ангийнхан, нэгээс есдгээр ангийн сурагчдад шагнал болон дурсгалын зүйл, Монгоын түүхэн зохиол болох Монголын нууц товчоог бэлэглэж байсан. Ингээд тэмцээнийг зохион байгуулагчийн яриаг хүргэе.

Энд дарж бичлэг үзнэ үү

Ирэх жилийн Монголын сайхан бичигтэн-2005 улсын уралдаан өргөн хүрээ хамрах болно. Yүний тулд зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээ авах болно гэсэн юм.

А.Баярмаа / Оллоо.мн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button