Гэрлтэй Улаанбаатар аяны хүрээнд

Өчигдөр СХД-ийн нутаг дэвсгэрт орших Цахилгаан Тээвэр компаңи дүүргийн нэг гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосноо хотод хүлээлгэн өглөө. Мөн Омега компани Төмөр зам орчмын гэрэлтүүлгийг бүрэн асалттай болгож, ашиглалтыг нь нэг жилийн хугацаанд хариуцахаар амлалт авсан бол, Нарны зай компани 801-р анги орчмын гудамж талбайг гэрэлтүүлэгтйэ болгожээ. Гэрэлтүүлгийн аяны хүрээнд Туушин, Мон Фрэш компаниуд нэр бүхий гудамжийг хариуцан авч ажлаа эхэллээ.Хотын шинэ дарга ажлаа хүлээж аваад Улаанбаатар хотыг гэрэлтүүлэх аяныг нийслэлд зохион байгуулж эхэлсэн. Хотын гэрэлтгүүлгийг сайжруулах аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд багагүй ажлууд хийгдэж байгаа, Нийслэлийн гол гудамж зам талбайн дагуу байрлсан 2500 аж ахуйн нэгжийн 1600 нь гэрэлтүүлэггүй байсныг судалгаагаар тогтоосон. Аяны хүрээнд 770 байгуллага гадна гэрэлтүүлгээ шинэчилсэн байна Хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах ажлын хүрээнд удаан хугацааны турш гэрэлтүүлэг нь асахгүй байсан нэгдүгээр хорооллын арын зам, Партизан, Наманансүрэнгийн гудамж зэрэг олон гудамжны гзрзлтүүлгийг сэргээн засварлаж, хотын гэрэлтүүлгийн нэгдсэн удирдлагын системийн гэмтлийг засварлах ажлыг хийлээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгж
байгууллггууд өөрсдийн санаачилгаар нэр бүхий гудамж зам талбайн гэрэлтүүлгийг тохижилтынх нь хамт хийхээр ажиилдаа ороод байна. Гэрэлтүүлгийн асалтыг Сайжруулах аяны хүрээнд Багануур дүүргийн бүх 6айгууллага гадна орчноо гэрэлтүүлэгтэй болгосон бол Чингэлтэй дүүрэг төр захиргааны байгууллагын гэрэлтүүлгийг бүрэн асаахад анхаарч Сүхбаатар дүүрэг Нэг хашаа нэг гэрэл ажлыг зохион байгуулж байна. Монгол түмний үндэсний баяр цагаан сарыг угтан хотын хэмжээний гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбайг гэрэлтүүлэх ажлыг хот тохижилтын газар зохин байгуулж байна.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button