Ц.БААТАРХҮҮ Ерөнхий сайд төрийн тусгай хамгаалалтын газарт маш сонирхолтой үүрэг өгсөн

зүйлийн талаар ярилцлаа.

-Нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдчихлээ. Үүн дээр жирийн иргэдээс эхлээд улс төрийн хүчин хүртэл янз бүрийн үзэл бодолтой байна. Харин Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудал дээр Засгийн газар анхнаасаа анхаарал хандуулж, нийтийн тээврийн хэрэгслийг тогтвортой ажиллах нөхцөл бололноогоор хангах үүднээс тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Одоо ч гэсэн энэ асуудал Засгийн газар болон Ерөнхий сайдын анхаарлын төвд байгаа. Иргэдийн зүгээс гарсан хүсэлт, нийтийн т.ээврийн байгууллагын өнөөгййн бай-далд дүгнэлт өгч хотын захиргаанд үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг өгений дагуу ажилдаа орсон. Энэ асуудал дээр Засгийн газар иргэдийнхээ санал хүсэлтийг илүү анхааран сонсч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

-Хууль зүйн сайд Су.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан гэж сонссон. Тэр ажлын хэсэг олны анхаарал татсан нэлээд асуудлыг хариуцаж байгаа сурагтай. Энэ талаар…?
-Энэ ажлын хэсэг нь Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хоёр чиглэлд голлон анхаарч ажиллаж байгаа.
Нэгд, Монголд байгаа гадаадын иргэдийн тоо бүртгэлийг нарийвчлан гаргах, оршин суух эрх зүйн байдлыг нь нарийвчлан тогтоох тал дээр ажиллаж байна. Хоёрт, янз бүрийн хэлбэрийн бооцоот тоглоомын асуудал. Улсын хэмжээнд ажиллаж байгаа бооцоот тоглоомын газруудын талаар бүрэн хэмжээний судалгаа явуулж, тооллого хийх, ялангуяа зөвшөөрөлтэйгээр ажиллаж буй бооцоот тоглоомын газрууд хэдий хэрийн ашиг олдог, түүнээсээ татвар төлдөг эсэхийг нарийвчлан шалгах зорилготои юм. Үйл ажиллагаагаа хэдийнэ эхэлсэн ажлын хэсэг удахгүй ажлаа тайлагнах биз ээ.

-Төрийн тусгай хамгаалалтынханд Ерөнхий сайд нэг чухал үүрэг өгсөн талаар сонслоо. Тэр нь чухам юу юм бол?
-Хамгаалалтын машинтай зорчдог Төрийн гурван өндөрлөг замын хөдөлгөөнд оролцохдоо гудамжны хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарладаг. Ингэснээр замын бөөгнөрөл үүсэх нэг шалтгаан болдог гэх нь бий. Үүнд Ерөнхий сайд анхаарлаа хандуулж, Төрийн гурван өндөрлөг замын хөдөлгөөнд оролцох үед бусад хөдөлгөөнийг хязгаарлахыг болиулах үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газарт өгсөн юм. Нийт хүн амынх нь тэн хагасаас илүү нь төвлөрөн суурьшдаг нийслэл хотод маань тав арван хором авто хөдөлгөөнийг зогеооно гэдэг хагас цаг орчмоор түгжрэл үүсэх шалтгаан болдог. Энэ хэрээр бусдын эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үг.

-Тэгэхээр төрийн өн-дөрлөгүүд хамгаалалтгүй явна гэсэн үг үү?
-Мэдээж, хамгаалалттай явалгүй яахав. Гэхдээ тэд яаж хамгаалалт хийхээ өөрс-дөө мэдэг. Гол нь хамгаалж байгаа нь энэ гээд замын хөдөлгөөнийг хаахаа болино гэсэн үг.

-Бөмбөгөр худалдааны төв түймэрт өртөж, тэнд ажилладаг 700-гаад хүн хохирсон. Энэ асуудлаар Засгийн газрын байр суурийг тодорхойлооч?
-Мэдээж хэрэг, томоохон худалдааны төв тэр чигээрээ шатаж, түрээслэгчид хохирсон нь өнгөц харахад нэг компанийн асуудал мэт боловч үнэндээ монголчуудад тохиолдсон том гарз хохирол гэж үзэж байгаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж нэг сайхан үг байдаг. Үүний жишээ бол Ерөнхий сайд шинэ оны өмнө тэнд ажиллаж байсан бүх түрээслэгч нарт сэтгэлийн дэм өгөх үүднээс шинэ жилийн бэлэг гардуулсан. Бөмбөгөр-ийн асуудал дээр Засгийн газар онцгой анхааран ажиллаж байгаа. Тухайлбал, түрээлэгчдийн хохирлын бодит хэмжээг үнэн зөвөөр тогтоох ажлыг төрийн байгууллагуудтай хамтран шуурхайвчлан хийлгэж байна. Мөн мэргэжлийн байгууллагаар зураг төслийг гаргуулан шатсан худалдааны төвийг буулгаж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх үүргийг төр өөртөө хүлээж байгаа.
Бөмбөгөр худалдааны төвийн хувьд хамгийн чухал нь түрээслэгч нарыг ажлын байраар хангах асуудал бөгөөд энэ тал дээр төр, засаг анхаарч ямар боломж байгааг судалж байгаа.

-Цагаан сар дөхөөд махны үнэ хэлбэлзэж эхэллээ. Уг нь нэг кг махны үнийг 2000 төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн тогтоолыг өнгөрсөн жил гаргасан. Үүнд өөрчлөлт орсон уу?
-Ер нь цаг үеийн байдлыг дагаад махны үнэ тодорхой хэмжээгээр хэлбэлзэж байгаа нь үнэн. Тухайн үед махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай уулзаж ярилцсаны үндсэн дээр махны нөөцийг бүрдүүлж кг махыг 2000 төгрөгөөс илүү гаргалгүйгээр борлуулж байгаа газруудыг урамшуулахаар тохиролцсон.
Үүний дагуу Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг өгсөн.
Үүрэг чиглэлийнхээ дагуу Ерөнхий сайд удахгүй махны чиглэлээр үйл ажиллагэа явуулдаг газруудаар орж ажил байдалтай нь танилцах гэж байна.

-Эцэст нь нэг зүйл тодруулмаар санагдлаа. Танай албанаас Дээдсийн хүрээлэн сонины нийтлэлтэй холбоотой нэгэн мэдэгдэл гаргасан. Уншигчдын саналаар тодруулсан шилдэг 10 авилгачдыг нэрлэсэн тэр материалд тийн эмзэглэх болсны шалтгаан юу юм бэ?
-Хэдийгээр уншигчдын хүсэлтээр тодруулсан гэх боловч авилгач болох нь баримтаар нотлогдоогүй тохиолдолд хүний нэр төрд халдах нь хууль бус үйлдэл гэж бид ү зэж байгаа. Ийм байр суурьнаас мэдэгдэл гаргасан юм. Дээдсийн хүрээлэн сонин ч өнгөрсөн дугаар дээрээ нэр дурдагдсан 10 хүнээс уучлал гуйсан байна билээ.

Ярилцсан Н.САРАНЧИМЭГ
(өдрийн сонин 2006-01-11 008)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button