Мөнгө угаахтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэхээр болов

Хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Мөн түүнийг дагалдаж Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн танилцуулгыг Сангийн сайд Н.Алтанхуяг танилцууллаа. Тэрээр Уг хууль их удаж байж гарч байна. Ийм хуультай болох шалтгаан нь дэлхий нийтийн жишгийг дагаж байгаа хэрэг юм. Манай улсыг энэ хуулиа батлахыг шахах болсон. Үүнийг батлаагүйгээс болж зарим орны Элчин сайдын яамны дансны гүйлгээг хүртэл хаасан. Тиймээс дээрх хуулиар Монголбанкинд мэдээллийн байгууллага байгуулах гэж байгаа. Манай улсад нэг дор 20 саяас дээш бэлэн мөнгөний гүйлгээ хийвэл хянах болсон. Энэ тоог тогтоох гэж их удаан ярилцлаа. Засгийн газраас хүртэл хуулийн төслийг буцааж байлаа. Дэлхийн 101 орон мөнгө угаахтай тэмцэх хуультай гэв. Үүний дараа гишүүд энэ хуулийн талаар асууж сонирхов. Ж.Батхуяг Өмнөх парламентад энэ хууль хэлэлцэгдэж байгаад яагаад буцах болов. Тэр үед хэлэлцэгдэж байсан хуулиас одооны энэ хууль юугаараа ялгаатай вэ хэмээн асуув. Үүнд ажлын хэсгээс Хаврын чуулганаар хэлэлцэж байгаад завсарлага болсон. Тэгээд сонгууль болсон учир дахиж хэлэлцэж чадаагүй. Тэр үеийн хуулиас зарчмын өөрчлөлт ороогүй гэсэн хариу өгөв. Ц.Сүхбаатар Хууль гарах болсон шалтгаан бий юу. Ийм байдал үүсэж байсан уу. Санхүүгийн мэдээллийн байгууллагын тухайд нэг хууль батлаад л нэг байгууллага шинээр байгуулах болох нь гэв. Ажлын хэсэг Ийм хуультай эсэхийг гадаадын улс орнууд их асууж шалгаадаг болсон. Дэлхий нийтийн шаардлага ийм болсон байна. Мөнгө угаахын хувьд яг ингэж байхыг илрүүлсэн юм байхгүй. Харин манайхаас гадаад руу мөнгө гуйвуулахад хаанаас гарсан мөнгө вэ, хаашаа очиж байгаа вэ гэх мэт тодруулгыг Монголбанкнаас байнга хүсдэг. Санхүүгийн шалгалтын байгууллага байхгүй бол энэ хуулийн стандарт хангаагүй гэж үздэг. Дээрх мөнгө манай улсаас нийт гадаадад гарч байгаа гүйлгээний цөөхөн хувь юм. Манайд гадаадын зөвлөхүүд болохоор 20 саяас дээш хэмжээг байлгах хэрэггүй, ингэх нь битгий хэл таван сая төгрөг байлгах нь зүйтэй хэмээн зөвлөдөг. Энэ хуулийг батлан гаргахгүй бол манай бизнес эрхлэгчдэд саад болно.
Д.Идэвхтэн Энэ хууль хүний түгээмэл эрхийг зөрчсөн болох юм биш үү. Та бүхэн ОХУ-аас жишээ авсан гээд байна. Тэднийг дууриах хэрэг байхгүй байхаа. Тэнд хүний эрх их зөрчдөг шүү дээ гэлээ.
Ажлын хэсэг Хувь хүний эрхэнд халдах гэсэн үг биш. Сэжигтэй гүйлгээг л шалгана гэсэн үг шүү дээ. Бид зөвхөн ОХУ-аас жишээ авсан юм биш. АНУ-д энэ мөнгөний тоо 15 мянган ам.доллар байдаг. Гуйвуулсан мөнгөний эх үүсвэр, юунд хэрэглэх, зориулалт хоёрыг л батлаж чадах хэрэгтэй. Түүнээс хэн, хааш нь хэдэн төгрөг гуйвуулах нь чөлөөтөй. Олон улсын сэжигтэй мөнгө гуйвуулдаг байгууллагуудыг багтаасан /хар жагсаалт/ гэж байдаг. Үүнд л бүртгүүлчихгүй байх хэрэгтэй гэлээ. Л.Гүндалай Гадаадаас хичнээн хэмжээний мөнгө орж гарч байдгийг хянадаг юм уу. Монгол Улсад мөнгө угаах тохиолдол илэрсэн үү гэхэд Манай улсад нэг тэрбум ам.доллар орж гарч байдаг. Энэ мөнгийг угааж байгаа гэхэд хэцүү. Энэ хууль батлагдсанаар тэр мөнгө хяналттай болно гэлээ. Ийнхүү дээрх хуулийн төслийг хэлэлцэхээр болов.

Ж.САНДАГДОРЖ
(өдрийн сонин 2006-01-11 008)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button