Гайтай хуулийн балгаар байгалийн хамаг баялгаа гадаадынханд цөлмүүлж байна

жил 1997 онд өнөөгийн байгалийн хамаг баялгаа харийнханд албан ёсоор цөлмүүлсэн, нутаг дэвсгэрээ эзлүүж сүйтгүүлсэн ашигт малтмалын тухай хууль баталжээ.

Тэр үед уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулах үндэсний эх үүсвэр байгаагүйгээс манай төрийн түшээд гадаадын хөрөнгө оруулалтад хэт шүтэж туйлширсан, энэ талаар мэдлэг мэргэжил, туршлага дутмаг байдлыг харийнхан овжин ашиглаж, дэлхийн банкны шууд оролцоотойгоор Африк, Латин Америкийн орнуудын байгалийн баялгийг дээрэмдсэн тэдэнд ашигтай, Монголд хохиролтой шударга бус хуулиа улам боловсронгуй болгон манай ашигт малтмалын салбарт хэрэглэж, мөлжих нөхцөл бүрдүүлснийг монголчууд бид одоо л нэг юм ойлгож байна.

Ашигт малтмалын салбарт Монгол Улсыг хохироохын ихээр хохироосон хоёр хууль байдгийн нэг нь гадаадын хөрөнгө оруулагчид байгалийн баялгийг эхний таван жилд ямар ч татваргүй, дараагийн таван жилд 50 хувийн татвартай зөөх эрх олгосон гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль. Нөгөө нь уул уурхайн салбарт харийнхны эрх ашгийг Монголынхоос хэт дээгүүр тавьж, давуу эрх олгож, нутаг дэвсгэрээ тэдэнд хэмжээ хязгааргүй эзэмшүүлэх, байгаль, уул усаа сүйтгүүлэх бүрэн эрх олгосон ашигт малтмалын тухай хууль. Монголд хохирол учруулсан, харийнханд ашиг авчирсан эдгээр хуулийг гадаадынхан дэлхий дээр хаана ч байхгүй, хамгийн сайн хууль хэмээн худал магтаж, Монголчууд биднийг юу ч мэдэхгүй мангуу тэнэг амьтад мэт басамжлан доромжилж байна. Уул уурхайн ассоциацынхан ч тэднийг даган баясаж бялдуучилж, уриа хашгирч, хуулиудыг өөрчлөхийн эерэг тэмцэж байгаа нь далд шагнал авеных байх.

Гайтай хуулиудын балгаар Монгол Улс яаж хохирч байгааг Канадын хөрөнгө оруулалттай ганц Бороо гоулд компани дээр авч үзье.

Тус компанийн захирал ноён Пол Корни телевизээр ярихдаа өнгөрсөн жил 8 тонн алт олборлосон, 2005 онд 10 тонныг Монгол банканд худалдсан гэснийг өнөөдрийн алтны үнээр тооцоолъё! Өнөөдөр гадаад зах зээл дээр нэг унц алт /31 г/ 520 ам.доллар, нэг/г нь 16.77, кг нь 16.774, тонн нь 16.77 сая ам.доллар байгаа. Ойрын 5-7 жилд алтны үнэ буурахгүй, харин ч өсөж, унц нь 600 болж, 1980 онд 873 ам.долларт хүрч байсныг давтаж магадгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Алтны үнэ ингэж их нэмэгдэх нь нефтийн үнийн өсөлтөөс улбаатай инфляцийн эсрэг арга хэмжээ юм байна.
Бороо гоулд 2004, 2005 онд ямар зардал гаргаж, ямар төлбөр төлж, ямар ашиг олохыг тооцвол Эдийн засагч С.Авирмэд нэг грамм алт олборлоход найман ам.долларын зардал гаргадаг гэж тодорхойлсноор нэг тонн алт найман сая, 18 тонн-д 144 сая долларын зардал гаргаж, 302 сая доллараар борлуулж, 140.4 сая долларын ашиг олно. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт борлуулалтын орлогоос 2.5 хувийн (хоёр жилд таван хувь) төлбөр 13 сая долларыг 130 саяын ашгаас хасахад 117 сая долларын цэвэр ашиг олно.

Энэ уурхайн 42 тонн алтны нөөцийг татвар төлөхгүй таван жилийн хугацаанд бүрэн олборлох боломжтой гэж бодоход тус компани 333.7 сая ам.долларын цэвэр ашиг олох нь ээ.
Энэ нь манай нэг жилд гадаадаас авдаг бүх зээл тусламжтай тэнцэх мөнгийг гадаадын ганцхан компани хэдхэн жилийн дотор төлбөргүй шахам аваад явчих гэж байгааг харуулсан бодит жишээ юм. Үүгээр зогсохгүй, социализмын үед Монгол-Германы хамтарсан экспедиц хайгуулж хийж нөөц тогтооход зарсан 17 сая долларын гурван саяыг нь тус компани төлж үлдэх нь яасан нь мэдэгдэхгүй болжээ. Үүнийг өнөөгийн Засгийн газрын нэг гишүүн Бороо гоулд-тай хамтарч луйвардсан гэж хүмүүс ярьж байна. Үнэн худлыг эрүүгийн цагдаа, тагнуулын газраас өөр хэн ч тогтоож чадахгүй.
Тэмээн дээр ямааны гарз гэгчээр тус компанитай тогтвортой байдлын гэрээ байгуулж, татвар төлбөрийн хөнгөлөлт үзүүлснээс Засгийн газар 2.5 тэрбум төгрөгийн өрд унасан гэнэ.

Манай алтны салбарт Бороо гоулд-ээс өөр гадаадын том жижиг олон компани буй, алтнаас бусад төрлийн ашигт малтмал олборлодог гадаадын компаниуд бий гээд бодоход төр засгийн хариуцлагагүй, хяналтгүй, хашин хойрго, наазгайгаас болж, алдаатай буруу хуулиуд мөрдөж ирснээс харийнханд байгалийн хамаг баялгаа цөлмүүлэх өргэн боломж олгосон байна. Иймд УИХ, засгийн газар хариуцлага алдаж алдаа гаргаж, улс орноо хохироосноо шударгаар хүлээж, ард түмнээсээ уучлалт гуйж, алдаатай хуулиудаа яаралтай өөрчлөх хэрэгтэй.

Уул уурхайн салбарыг луйврын уурхай, луйварчдын үүр болсон газар гэж тэнд ажилладаг шударга хүмүүс ярьж байх юм. Ямар луйврууд байдаг юм бэ? гэж асуухад тэд гадаадын хөрөнгө оруулалтын болон ашигт малтмалын тухай хуулиудын цоор хойг ашиглаж харийнхан бай-галийн баялгийг телбөргүй шахам зөөдөг албан ёсны бүрэн эрхт луйвар; улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж тоггоосон нөөцөд дахин хайгуул хийх юмуу дамлан худалддаг луйвар. Эдийн засагч С.Авирмэдийн Өд-рийн сонинд бичсэнээр социализмын үед 30-50 сая ам.доллараар хийсэн хайгуулын үр дүнг 12 сая доллараар зарсан гэнэ. Гадааддотоодын компаниуд худал мэдээ тайлан гаргаж татвараас зайлсхийдэг хавтгайрсан луйвар олборлосон алтныхаа нэлээд хэсгийг Монгол банкаар дамжуулахгүй, хар зах дээр хятад солонгосуудад худалдаж татвар төлдөггүй, хил давуулдаг луйвар ашигт малтмаяын салбарт бизнес эрхлэгчид гадаадынхантай хуйвалдаж бүтээгдэхүүнээ гадаад зах зээлийн үнээс хэд дахин доогуур үнээр борлуулж, үнийн зөрүүг хувааж завшихын хамт, татвар төлбөрөөс зайлсхийдэг давхар луйвар. Жишээлбэл, Өмнөговь аймаг дахь Таван толгойн нүүрсний уурхай коксжих сайн чанарын нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс 5-10 дахин доогуур үнээр хятадад худалдаж үнийн зөрүүг далдуур хувааж авдаг гэнэ; байгаль орчноо бүрэн гүйцэд нөхөн сэргээдэггүй, хагас дутуу ор нэр төдий сэргээсэн болдог, төлбөрөө маш доогуур тооцож төлдөг луйвар. Манайд алт олборлодог гадаад дотоодын 130 гаруй компани байдгаас дөнгөж 40 орчим хувь нь байгаль орчноо хагас дутуу нөхөн сэргээсэн болдог гэнэ.

Ашигт малтмалын хайгуул хийх, олборлох лицензийг замбараагүй хэмжээ хязгааргүй хавтгайруулан олгосноос манай нутаг дэвсгэрийн 40-45 хувь нь гадаад дотоодын компаниудын эзэмшилд шилжиж, зарим сум мал бэлчээх газаргүй болсноор зогсохгүй, лиценз олгохоос бүр өмнө байгуулагдсан Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр тосгоныг устгахыг Оросын хөрөнгө оруулалттай Алтан Дорнод Монгол компани шаардсаныг Төв аймгийн сум дундын шүүх зөв гэсэн шийдвэр гаргасан нь Монгол Улсын шүүх, АМГТХЭГ-ынхны өмнөх удирдлага хэний төлөө ажилласныг илчилж өглөө! Нутаг дэвсгэрийнхээ бараг талыг мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй сувдаг этгээдүүдэд эзэмшүүлж онгичуулах нь хэр баргийн луйвраас ч илүү хор хөнөөлтэй байж мэдэх юм.

Хоцрогдол ядуурлаас гарч хөгжих ганц найдвар тавьж буй уул уурхайн салбар маань луйврын уурхай хэвээр үргэлжилбэл Монгол орон яг Африкийн ядуу бүдүүлэг орнуудын замаар орж, гадаад дотоодын луйварчид хагартлаа баяжиж, ард түмэн маань туйлын ядуу зүдүү, өлсгөлөн өвчинд нэрвэгдсэн, эцсийн эцэст Монгол Улс, Монгол үндэстэн сөнөж устах аюултай юм.

Уул уурхайн салбарын луйварчид зөвхөн тэнд бизнес эрхлэгчид биш, гадаад дотоодынхонтой хуйвалдаж сүлбэлдсэн УИХ, Засгийн газрын нэлээд гишүүд, яам агентлагийн том, дунд түшмэдүүд, орон нутгийн удирдлагууд оролцсон улс төрбизнесийн бүлгүүд байгаа учир тэднийг энэ салбараас цэвэрлэнэ гэдэг тиим ч амаргүй ярвигтай хэцүү ажил. МАХН, АН засгийн эрх барьж байгаа цагт энэ цэвэрлэгээг тууштай хэрэгжүүлнэ гэж итгэхгүй байна. Яагаад гэвэл энэ хоёр нам хоёулаа улс төр-бизнес-луйварын бүлгүүдтэй. Ялангуяа, хувьсгалт нам луйварчид, гэмт хэрэгтнүүдээ өмгөөлөн хамгаалдаг.

Үндэсний ба харийнхны эрх ашгийн төлөө талцсан тэмцэл

Уул уурхайн салбарт манай сэхээтний тодорхой хэсэг үнэдсний ба харийнхны эрх ашгийн төлөө хоёр хуваагдан талцан тэмцэж байна.

Үндэсний эрх ашгийн төлөө тэмцэгчдийн талд
-О.Энхсайхан нарын их хурлын 20 гаруй гишүүд;
-Ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай 5050 хувиар бүтээгдэхүүн хуваахын төлөө эдийн засагчдын хөдөлгөөн;
-Эрүүл нийгэм, иргэний болон Эрс шинэчлэл, миний Монголын газар шороо хөдөлгөөнүүд;
-АМГТХЭГ-ын дарга Лу.Болд болон уул уурхайн салбарт ажиллаж байсан одоо ажиллаж байгаа С.Авирмэд, Ж.Бямба, П.Батчулуун нарын зэрэг эрдэмтэн мэргэжилтнүүд хамрагдаж, нийт ард түмний өргөн дэмжлэг авч байна.

Харийнхны эрх ашгийн төлөө тэмцэгчдийн талд
-Уул уурхайн ассоциацынхан /Н.Алгаа, До.Ганболд, П.Очирбат, П.Төрбат нарын зэрэг хүмүүс/
-Хайгуулын болон ашиглалтын лицензийг дамлан худалддаг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоож, ашиглахад бэлэн болсон ордуудыг ашиглах лицензээр ашиг хонжоо олдог АМГТХЭГ-ын түшмэдүүд;
-Гадаадын хөрөнгө оруулалтын болон ашигт малтмалын тухай хуулиудын цоорхойг овжин ашиглаж Монголын байгалийн баялгийг төлбөргүй шахам зөөдөг гадаадын хөрөнгө оруулагчид;
-Ашигт малтмалын салбарт гадаадынхантай ил далд хамтран ажиллаж сүлбэлдэж хуйвалдаж Монголын байгалийн баялгийг харийнхантай хамтран завшдаг УИХ, Засгийн газрын зарим гишүүд хамрагдаж байна. Уул уурхайн ассоциацынхны байр суурийг авч үзье!

Уул уурхайн ассоциацынхан харийнхны эрх ашгийг хамгаалж тэмцэхдээ Монголын төр засаг газар шороо, байгалийн баялгийнхаа жинхэнэ эзэн байх, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан тэгш ашигтай хамтрах чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалт ба ашигт малтмалын тухай хуулиудад өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна.

Тэд уул уурхайн салбарт төрийн оновчтой бодлого явуулж зохицуулах, хүчтэй хяналт тогтоох, лиценз олголтыг журамлаж дамын наймааг зогсоох болон гадаадын хөрөнгө оруулагчдад элдвийн хөнгөлөлт үзүүлдгийг зогсоохын эсрэг байна.

Үргэлжлэл бии
Эдийн засгийн ухааны доктор, профессор Гаваагийн ПҮРЭВБААТАР

(өдрийн сонин 2006-01-11 008)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button