Р.Гончигдорж нарыг нэн даруй огцрохыг шаардав

Тэгвэл өчигдөр АН дотор эрс өөрчлөлт хийх цаг болжээ гэдэг зорилгоор тэмцэж буй бас нэг бүлэг болох Намаа аврах хөдөлгөөний зохицуулагч Д.Батбаяр, Б.Нанжид нар мөн л сэтгүүлчидтэй уулзаж шийдвэртэй арга хэмжээ авах болсноо зарласан юм. Тэд юуны өмнө АН сүйрэлд хүрлээ гэдгийг одоогийн удирдлагууд хүлээн зөвшөөрөх цаг болсон гээд намын дарга Р.Гончигдорж, дэд дарга Б.Мөнхтуяа, Н.Батбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж, нийслэлийн АН-ын дарга Ш.Алтангэрэл нарыг нэн даруй энэ сарын 20-ны дотор огцрохыг шаардаж буйгаа мэдэгдэв. Мөн бүх эрх мэдлээ намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт шилжүүлэхийг шаардсан бичиг илгээснээ сэтгүүлчдэд илэрхийлсэн юм. Түүнээс гадна бие даасан намын хэлбэртэй ажиллаж буй Алтан гадас фракцийг тарах цаг болсон гээд энэ саналыг дэмжиж буй ҮЗХ-ны гишүүдийг сайн дураараа огцрохыг уриалжээ.

(өнөөдрийн монгол 2006-01-11 177)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button