Спортын алдартнуудын үнэ ханш

1990-ээд оноос нэртэй томоохон пүүс компаниуд алдартай тамирчдын нэр хүндийг бизнест ашиглаж эхэлснээр энэ байдал дэлхийд ч, манайд ч эрс өөрчлөгдсөн байна. Тиймээс тамирчдын орлого зөвхөн цалингаас бус зар сурталчилгаа, ивээн тэтгэгчээс шалтгаалдаг боллоо.

Домогт сагсчин Майкл Жорданий жилийн орлого түүний яг ид оргил үе болох 1998 онд л гэхэд 60 сая доллараар хэмжигдэж байсан ба энэ их мөнгөний 45% ийг буюу 27 сая долларыг рекламнаас олсон байна. Мөн Оросын тамирчдаас энэ жил хамгийн их орлого олсон 18 настай Мария Шарапова 18 сая доллар олжээ. Алдарт теннисчин бүсгүй орлогынхоо 16 %-ийг л спортоор олж, үлдсэнийг нь зар сурталчилгаа, ивээн тэтгэгч зэрэг эх сурвалжаас олжээ. Мөн Германы алдарт нисгэгч Михаэль Шумахерын жилийн орлого нь 80 сая евро давсан нь бас л рекламтай холбоотой.

Гэхдээ зөвхөн тамирчид л баяжаад байна гэж ойлговол энэ нь өрөөсгөл ойлголт болно. Баг, ивээн тэтгэгчид ч бас тамирчдаараа ашиг олдог. Үүн дээр хэд хэдэн сонирхолтой баримт өгүүлье.
Английн Манчестер Юнайтед багийн хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийг Испанийн Реал (Мадрид) баг 22 сая доллараар багтаа тоглуулахаар гэрээ хийснээр тус багийн жилийн орлого нь 220 сая евро хол давлаа. Энэ орлогын 30%-ийг нь Дэвид Бэкхэмийн ачаар олсон гэнэ. Үүнд судлаачид 3 хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт түүний нэр бичигдсэн багийн өмсгөл талх шиг зарагдсан. Хоёрдугаарт Бекхэмийн ачаар Мадридчууд Адидас срирмтэй маш ашигтай гэрээ хийсэн, гуравдугаарт Реал түүнийг багта авснаар тасалбар хэд дахин илүү борлогджээ. Дэвид Бэкхэм дэлхийн шилдэг тоглогчдын эгнээнд багтдаггүй ч орлогоороо бусдаас хол тасарсан нэгэн. Үүнээс харахад тухайн тамирчны гадаад төрх, имидж нэр алдар, хөрөнгө мөнгөнд хэрхэн нөлөөлдөг нь харагдаж байна.

Тамирчид мөнгийг нэр хүндийнхээ ачаар хэдэн саяар нь хялбархан олох давуу талтай ч мөн сөрөг тал нэлээдгүй байдаг.

Алдарт хөлбөмбөгчин Рональдо 1998 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний өмнө NIKE фирмтэй гэрээ байгуулсан байна. Тус гэрээнд тусгагдсанаар тамирчин уг фирмийн пүүз болон бусад өмсгөлийг томоохон бүх тоглолтонд өмсөж рекламдах байлаа.

Гэтэл Рональдо хөлөндөө бэртэл авсан болон ходоод нь хүчтэй өвдөж байсан зэрэг шалтгааны улмаас тоглох боломжгүй болсон боловч NIKE фирмийн тал үүнийг тоглохгүй байх шалтгаан биш гэж үзсэн ба гэрээ нэгэнт хийгдсэн учир тоглолтонд орохыг шаардаж санасандаа хүрч байжээ. Энэ тухай тэрээр 4 жилийн дараа хэвлэлийн бага хурлын үеэр олон нийтэд мэдэгдсэн юм. Мөн Дэвид Бэкхэм хэт олон рекламд тоглож бэлтгэл муу хийснээс 2004 оны европын аварга шалгаруулах тэмцээний үеэр 11 метрийн цохилт алдаж багийнхаа болон хөлбөмбөг сонирхогчид, мэргэжилтнүүдээс ихээхэн шүүмжлэл хүртэж байжээ.

Одоо манай монголын тамирчдын тухай авч үзье. Манай хамгийн орлоготой тамирчин бол Д.Дагвадорж гэдэгтэй маргах хүн үгүй. Тэрбээр сарын цалин дээр түрүүлсэн башё болгоноос авч байгаа цом, шагналын мөнгийг барагцаагаар 500 гаран мянган доллар гэж үздэг.

Монголын тамирчдыг спонсорлодог пүүс компаниуд байдаг боловч тэд гадаадад явах зардал төдийхөний л туслалцаа үзүүлдэг гэнэ. Тиймээс реклам, зар сурталчилгаанд тоглож, орлогынхоо хэмжээг нэмдэг боллоо. Өсөхөө аварга л гэхэд Монфреш-ийн Есүхэй жимсний жүүсний телевизийн рекламд тоглосон төдийгүй түүний инээмсэглэсэн царай уг жүүсний савыг чимэж байна. Харин түүний өрсөдлдөгч Сүхбат аварга САПУ үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сурталчилдаг. Ваттай буе эрх сурвалжаас сонсоход тэд 5 саяас илүү мөнгө авдаг гэнэ. Харамсалтай нь бүх тамирчид ийм их мөнгө олж чадахгүй байна.

Хэд хоногийн өмнө жүдо бөхөөр 15 жил хичээллэж байгаа, бас ч үгүй олон гавьяа шагнал авч байсан нэгэн найзтайгаа таарч энэ талаар яриа өрнүүллээ. Тэрбээр миний хувьд дээрх одуудын адил амжилтанд хүрч орлогоо нэмэгдүүлэх хоёр арга зам байна. Нэг нь мат сайн бэлтгэж байгаад гадаадын томоохон улсын иргэншлэлтэй болох, нөгөөх нь олимпод ялах гэж ярилаа. Тамирчдын бодол ийм байна.

(монголын бизнесийн тойм)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button