Өөрийгөө хөгжүүлээрэй залуус аа

2006 оны нэгдүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн Найрамдал төвд Жэй Си Ай Монголын 2006 оны Үндэсний Ерөнхийлөгчийн нэрэмжит дөрөвдүгээр Академи болох гэж байна.
Уг Академи нь өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл зүйн талын бэлтгэл, орчин өөрчлөгдөхөд өөрийгөө бусдад хэрхэн зөв таницлцуулах талаар зөвлөж сургалт явуулах юм байна.
Академийн сэдэв Өөрийгөө таних нь бусдыг дагуулах үндэс. Энэ талаар Академийн ахлах сурагч Д.Сүрэнчимэгээс тодоруулхад Бид ер нь арван хуруу шигээ сайн мэддэг гэж зүйрлэн ярьдаг. Энэ нь би өөрийгөө хамгийн сайн мэддэг гэсэнтэй ижил утгатай санагддаг. Академийн сургалтын энэ сэдвийг сонсоод өөрийгөө мэдэхгүй хэн байгаа юм бэ гэх хүнтэй ч таарч байсан. Гэхдээ бид хамгийн сайн мэддэг гэдэг гээд байгаа зүйлээ мэдэхгүй байгаагаа мэддэггүй. Өөрийгөө хаана төрсөн, ямар сургууль төгесөн гэдгээс эхлээд олон зүйлийг мэднэ. Гэхдээ хүн өөрийгөө багийн дотор ороод ирэхээр би хэн билээ, ямар хүмүүстэй хамтран ажиллахын тулд хэрхэн өөрчлөгдөх ёстой вэ гэдэг тал дээр жаахан маруухан байх тал бий. Гагцхүү өөрийгөө таних нь гэдгийн цаана та гаднаа хэн харагдах нь чухал биш таны дотор хүн чинь хэн бэ гэдэг тал рүү илүү өнгийх юм л даа. Тэр бүр хүмүүс түүнийгээ нэг их анзаараагүй байх нь бий.
Монгол улсад зохион байгуулагдаж байгаа олон сургалтуудаас Жэй Си Ай Академи дараах онцлогтой. Жэй Си Ай гэсэн байгууллага маань өөрийн гэсэн сургалтын институттэй бөгөөд энэ интитутээрээ өөрийн сургагч нарыг бэлтгэдэг. Жэй Си-гийн сургалт бусад сургалтуудаас илүү амьд болдогоороо, сурсан мөчөөсөө эхлэн амьдралд хэрэгжүүлж болдогоороо их ялгаатай байдаг. Сургалтын гол зарчим нь Хийнгээ суралцах буюу Learning by doing юм. Оролцогчид, гишүүддээ зориулж бодлого барьдаг. Гэхдээ Жэй Си-г сонирхож байгаа, гишүүн болохыг хүсч байгаа, өөрийгөө хөгжүүлэхээр тэмүүлдэг залуучуудын хувьд сургалт нээлттэй юм байна.
Жэй Си Ай Академи жил бүрийн зун Япон улсад болдог ба энэ Академид дэлхийн олон орны Үндэсний байгууллагаас нэг нэг гишүүн оролцдог. Уг Академи нь Жэй Си Ай-ийн хэмжээнд төдийгүй дэлхий нийтийн хэмжээнд тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн байгууллагын оруулах хувь нэмрийг хэлэлцдэг. Асуудлыг хамтран шийдэхдээ олон орны залуучуус нөхөрлөх, хамтран ажиллах боломж бүрдүүлдэг ба Академи бүрт дэлхийн далаас дээш орны төлөөлөгчид оролцдог. Энэ академийг төгсөгчид Глобал нетворкер болдог ба нэг талаасаа дэлхийн хэмжээний залуучуудтай мөр зэрэгцэн ажиллах боломжтой болохыг нотолж ийн өргөмжилдөг юм. Энэхүү Академийг төгсөгч Жэй Си Ай Монголын дараа оны Ерөнхийлөгчийн нэрэмжит Академийг удирдан зохион явуулж байхаар тогтсон. Манай үндэсний байгууллагын хэмжээнд энэ Академийн төгссөн ийм цолтой 14 хүн байдаг. Энэ Академийн хувьд зохион байгуулах бэлтгэл ажил ч өөрөө суралцах боломж болдог. Жэй Си Ай гэдэг нь НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болох ЮНИСЕФ, ЮНЕСКО-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, улс төр, шашны бус, олон нийтийн байгууллага юм. Өнөөдөр дэлхийн 123 оронд 6000 шахам үндэсний байгууллагад 200.000 гаруй албан ёсны гишүүд, сая гаруй дэмжигчидтэй дэлхийн хэмжээний залуучуудын байгууллага юм байна.

А.Баярмаа
Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button