Шүүгчийн захирамж гарлаа

Тэдгээрийн нэг нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдад холбогдох 388 тоот тушаал Улаанбаатарын Их Сургуулийн захиралыг үндэслэлгүй ажлаас нь халж, хууль бус томилгоо хийсэн байна. Үүний эсрэг тус их сургуулийн захирал С.Байгласайхан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэх гаргасан. Нэхэмжлэлийн утга нь БСШУ-ны Сайдын 2005 оны 12-р сарын 12-ны өдрийн 388 тоот тушаалаар С.Байгалсайханыг Улаанбаатар Их сургуулийн захирлын ажилд томилсон 2003 оны 171-р тушаалыг хүчингүй болгож, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргасан нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шүүхэд хандаж байгаа юм. Иймд дээрхи тушаалыг хүчингүй болгохыг хүсье. Мөн шүүхийн шийдвэр албан ёсоор гартал уг тушаалыг биелүүлэхийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн байна. Иргэн С.Байгалсайхан Сүхбаатар дүүргийн шүүхэд 2006 оны 01-р сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд өчигдөр шүүх хурал боллоо. Хурлыг сүхбаатар дүүргийн хурлын шүүгч Г.Алтанчимэг хянасан бөгөөд дараах захирамжийг гаргасан байна. Тодоруулбал Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Сайдын 2005 оны 12-р сарын 12-ны өдрийн 388 тоот тушаалыг биелүүлэхийг шүүхийн шийдвэр гартал хориглосугай гэсэн байна. Уг захирамжийг өөрөөр хэлблэ шүүхийн эцсийн шийд гартал тус сургуулийн захиралаар иргэн С.Байгалсайханыг ажилахыг зөвшөөрсөн байна.
Мөн тус сургуулийн хамт олон өчигдөр БСШУ-ы сайд Цагаантай уулзаж сургуулийнхаа өнөөгийн байдлыг танилцуулж цаашид хамтран ажиллахаар тохиролцсон байна. Энэ талаар тус их сургуулийн сургалтын албаны мэргэжилтэн Д.Цэвээндоржоос тодоруулхад хэрэг одоогоор шийдэгдээгүй байгаа. Тэгэхээр манай хамт олны түр зөвлөл татан буугдаагүй гэсэн үг. Шүүхийн эцсийн шийд гартал манай түр зөвлөл татан буугдахгүй гэж үзэж байгаа. Хэргийн эцсийн шийд гарсны дараа С.байгальсайхан нэр төрөө сэргээлгэх зорилгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгнө гэсэн юм. Тус сургуулийн захирал С.Байгалсайхан шүүхийн эцсийн гартал ямар нэгэн ярилцага мэдэгдэл хйихгүй гэсэн. Харин түүний талаар гарч байгаа сөрөг мэдээллүүд худал гэдгийг шүүхийн шийдвэр гарсны дараагаар олон нийтэд мэдээллэх ажээ.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button