Засгийн газрыг огцруулах тухай МАХН-ын удирдах зөвлөлийн мэдэгдзл

эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулж, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар томилон ажиллуулж эхэлснээс хойш жил хагасын хугацаа өнгөрлөө. Эх орон-Ардчилал эвсэл дотоод зөрчлөөсөе болж задарснаар Засгийн газар оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсны дээр МАХН, Эвслийн хооронд байгуулсан зөвшилцлиин гэрээг хэрэгжүүлэхэд тодорхойгүй нөхцөл байдал үүссэн юм. Ийм үед ч МАХН ард түмний сонголтыг хүндэтгэн, төрийн тогтвортой байдлыг хангах, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлборийг хэрэгжүүлэх талаар өөрөос шалтгаалах бүхнийг хийж ирлээ. МАХН Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид хандан үйл ажиллагаандаа хуулийг чанд сахих, итгэлцлийг эвдэхгүй байх, төрийн мэргэшсэн албыг улс төрөөс ангид байлгах, ёс зүй, улс терийн соёлыг эрхэмлэж ажиллахыг удаа дараа санал болгож, байр сууриа тухай бүр илэрхийлж байлаа.
Харамсалтай нь бидний итгэл, зүтгэл талаар болж, улс төр, нийгмийн байдал тогтворгүйжиж, үл итгэлцэл, хардлага сэрдлэг газар авч, засаглалын хомсдол бодитой нүүрлэх боллоо. Энд нь ард түмнийг төлөөлж төрийн эрхийг хэрэгжүүлж буй улс төрийн хүчнүүдийн үүргийг бүрхэгдүүлж, улмаар телөөллийн ардчиллын нэг гол тулгуур болох сонгогчдын өмнө хариуплага хүлээх зарчим алдагдахад хүргэж, монголын төрт ёс, ардчиллын үйл явц, ирээдүйд үл итгэх байдал бий болгож байгаа нь манай улс орны хөгжил, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцэхгүй нь тодорхой.
Улс төрийн дэзрх байдлыг харгалзан үзээд МАХН УИХ-д хамгийн олон суудалтай, улс орны амьдралд нөлөө бүхий улс төрийн хүчний хувьд өөрт ногдох хариуцлагыг ойлгож, парламентад суудалтай нам, гишүүдтэй хамтран Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-д суудалтай намууд сонгуулиар ард түмнээс хүлээлгэсэн итгэл, хариуцлагыг ухамсарлаж, манай намтай хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Бидний энэхүү алхам Монголын ард түмэн, сонгогч олон түмний хүсэл эрмэлзэл, улс орны эрх ашигт нийцнэ гэж итгэж байна.
2006 оны 1 сарын 10-ны өдөр
МАХН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
/olloo.mn/