Ахмадууд автобусны үнэ нэмэхийг эсэргүүцэж жагсаал хийнэ

Нийтийн тээврийн том оворын автобусны үнэ нэмэхийг эсэргүүцэж байгаагийн учир нь
Монголын ахмадын хуулинд ахмадууд нийтийн тээвэрт үнэ төлбөргүй
зөрчинө гэсэн заалтыг зөрчиж байна.
Иргэдийн онцгой үйлчилгээ болсон Төрийн үйлчилгээг төрийн хараа
хяналтаас гадуур байлгах гэж дураараа авирлаж байгааг эсэргүүцэж
байна.
Нийслэлийн ахмадуудын нэрээр төрөөс мөнгө авч угаадаг, бүх ахмадууд
унаанд бүрэн суух боломжгүйг тооцдоггүй, хавтгайруулж ахмадуудын
нэрээр халаасаа зузаатгах ажил явуулсаар байна.
Баттай эх сурвалжийн мэдээгээр автобусны 3-р баазын паркат 50 гаран
автобус цоожтой байж байдаг гэнэ. Үнээ 300 болгосоны дараа гаргахаар
бэлтгэж байгааг шударга буе явдал мөн санаатайгаар олныг мөнгөөр
дарамтлаж байна гэж үзэж байгаа
Нийтийн тээвэрт ахмадуудыг мөнгөөр явуулах санаа хүчтэй явагдаж
байгааг хүлээн зөвшөөрөхгүй Тиим ч боломжгүй гэж үзэж байна
24.000 төгрөг өгөх асуудал дэвшүүлж байгаа ч энэ нь худлаа цаг хожих
гэсэн хуурсан мэдээ гэж үзэж байна. Энэ бол ахмадуудын хөлийг нэг
мөсөн туших гэсэн далд санаа гэж үзэж байгаа
Засгийн газраас олон жилийн төслийн алдагдлыг арилгаж, нийгмийн
даатгалыг бас л төр төлсөөр байтал автобусны үнэ нэмж байгаа нь
балмад үйл ажиллагаа мөн гэж дүгнэж байна.
Энэ цуглаанаас УИХ-д Сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан ажиллах хуулийг чанд сахиулах үүргээ муу биелүүлж байна, улс орныг уналтын байдалд оруулах хэмжээнд удирдаж байна гэж үзэн тарахыг шаардсан мэдэгдэл барина. УИХ-ын дарга Ц.Нямдоржийг үүрэгт ажлаас нь татан буулгахыг шаардсан шаардлага гардуулна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалж автобусны үнэ нэмcэнийг эсэргүүцэж дуу хоолойгоо гаргахгүй байгаа, төрийн өмчийг ард иргэдэд эзэмшүүлэхийг эсэргүүцэж байгааг буруушаан тарахыг шаардсан мэдэгдэл барина, Нийтийн тээврийн газрын удирдах бүрэлдэхүүнийг автобусны үнэ нэмэх шийдвэрээ хүчингүй болгох, явуулж ирcэн ажлыг нь хууль хяналтын байгууллагаар шалгуулах, үүрэгт ажлаас нь татан буулгах шаардлагыг өргөн барих болно.

МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button