Хязгааргүй технологи сэтгүүл худалдаанд гарлаа

Гар утас, машин, гэрийн цахилгаан хэрэгслэлийн талаар олон олон нийтлэл бэлдээд байгаа сэтгүүлийн энэ сарын уриа нь Дэлхийг жижигрүүлнэ аж.

Сэтгүүлийн хамт олон дан залуучууд бөгөөд нийтлэлийн бодлого нь ч гэсэн хөдөлгөөнтэй ертөнцөд хөдөлгөөнтэй байхыг хүсэгчдэд хамгийн хэрэгтэй мэдээллийг хүргэхэд чиглэсэн байна.

Нүүр зургийг туршлагатай өсөж яваа гэрэл зурагчин авсан бөгөөд өөрийн гараагаа эхэлж байгаа фотомодель Анар цасан гүнж болж хувиран сэтгүүлийн нүүрийг чимэглэсэн байна. Түүний бусад зурагнууд Мобимедиагийн хамгийн эрэлттэй зурагнуудын жагсаалтыг өдөөгөөо тэргүүлж байна.Ийнхүү сэтгүүлийн хамт олон өөрийн бэлэгээ интернетийн 10 жилийн ойд зориулан барилаа.

Энэхүү шинэ сэтгүүлээс та бүхэн Мин Улсын Армада-гйин эхний хэсэг, ирээдүйн дэлхийн техник технологи, бодит бололцоо, таны тоглож буй болон тоглохыг хүсэж буй тоглоомуудын тухай нийтлэл, хуурах кодууд, Цэнхэр шүд-ний талаарх сонирхолтой ярилцлага, Дэн Брауны нэрд гараад байгаа манай уншигчдын нилээд нь танил болсон Да Винчигийн код номын тухай болон өнөөгийн техник технологийн ертөнцөд ямар ямар шинэ бүтээл, дэвшил гараад байгааг уншаарай.

Мөн сэтгүүлд анх удаагаа цуврал комикс нийтлэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button