Ц.Элбэгдорж сайдын Засгийн газар сайд нарынхаа шахалтаар уналаа

Шийдвэр гаргасан тал хуулийн дагуу огцрох шийдвэрээ Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын даргад мэдэгдээд байгаа. Засгийн газар УИХ-д огцорсон тухайгаа өргөн мэдүүлснээс хойш 24 цагийн дотор цаашлаад 15 хоногийн дотор Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар асуудлыг авч хэлэлцэн шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал яригдаж эхэлнэ.
Засгийн газар огцорч байгаатай холбогдуулан МАХН-ын дарга М.Энхболд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр, МАХН-ын нарийн бичгийн дарга, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Идэвхтэн, МАХН-ын нарийн бичгийн дарга, МУ-ын Засгийн газрын гишүүн Улаан нарын төлөөлөлүүд Цагаан байрандаа хэвлэлийнхэнийг цуглуулж мэдээлэл хийлээ.
МАХН-ын Удирдах зөвлөлөөс Засгийн газрыг огцоруулах болсонтой холбогдуулж мэдэгдэл гаргаснаа энэ үеэр сэтгүүлчдэд хүргэж байлаа. Тэдний үзэж байгаагаар 2004 оны улс төрийн сонгуулийн үр дүнд Эх орон ардчилал эвлэл, МАХН зөвшилцлийн засгийн газрыг байгуулж ажилласан. Гэтэл үүнээс 3 сарын дараа Эх орон ардчилал эвсэл дотоод зөрчилөөсөө болж задарч эрх зүйн хувьд чадамжгүй гэдгээ харуулж эхэлсэн гэж тайлбарлаж байна.
МАХН хэдий энэхүү эрх зүйн чадамжгүй байдлыг харж байгаа боловч улс орны болооод засгийн газрын тогтвортой байдлыг хангах, улс орны хөгжлийн асуудлыг хангах, ард түмний амьдралд дэвшил гарах байх гэсэн найдлага тавин хүлээж байсан гэдэг тайлбар тависан.


МАХН-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг эндээс татаж үзнэ үү

Түүнчлэн МАХН-ын дарга улс орны эрх ашиг, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд нэн тэргүүн авч хэрэгжүүлэх ажил алба байгаа гэдгийг ойлгож 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгэээр парламентэд суудалтай болсон улс төрийн хүчнүүд парламентын гишүүдэд шинэ засгийн гарыг эмхлэн байгуулахад хамтарч ажиллаач гэсэн уриалгыг гаргаад байгаа тухай ч хэлсэн.
Ингээд уг хэвлэлийн хурал дээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг дүрстэйгээр хүргэж байна.

-Та намын бүлгийн хурал дээрээ засгийн газрыг огцруулах хариуцлагыг би үүрнэ гэж хэлсэн гэсэн. Та дэлбэрэхэд бэлэн байсан дарьтай торх шиг нийгэмд шүдэнз зурж шидлээ. Та энэ хариуцлагаа хүлээж чадах уу?


Энд дарж бичлэг үзнэ үү

-Авилгалтай тэмцэж байгаа засгийн газрыг огцрууллаа гэж яригдаж байгаа энэ талаар тодруулна уу?

Энд дарж бичлэг үзнэ үү


Энд дарж бичлэг үзнэ үү

-Энэ нь явж явж Нийтийн тээврийн газар, Улаанбаатар санд шалгалт оруулснаас болж таныг огцруулж байна гэж ойлгож болох уу? Энэ талаар тайлбар хэлнэ үү.

Энд дарж бичлэг үзнэ үү

-Энэ засгийн газрыг эдийн засгийн өсөлтийг унагаалаа гээд байгаа. Одоо та нар дахиад нэг жилийн дотор өсгөж чадах юм уу?

Энд дарж бичлэг үзнэ үү


Энд дарж бичлэг үзнэ үү


Энд дарж бичлэг үзнэ үү

-Шинэ засгийн газрыг бүрэлдүүлэх нь ойлгомжтой боллоо. Гэтэл эргээд л нөгөө огцорсон сайд нар нь томилогдох юм бишүү.

Энд дарж бичлэг үзнэ үү

-Шинэ засгийн газар 2004 онд хүлээлгэж өгсөн засгийн газрын хэмжээнд хүргэж чадах уу?

Энд дарж бичлэг үзнэ үү

-65-р тойрогт та Ерөнхий сайдын нэрийг татуулан барин өрсөлдөж гарч ирсэн. Тэр үед танай намаас ЗГ-ыг огцруулах шийдвэр гаргаад дараа цуцалж байсан. Та хувь улс төрчийнхөө хувьд иймэрхүү маягаар кареар хөөх нь таатай байна уу?

Энд дарж бичлэг үзнэ үү

-Танай нам шинэ засгийн газрыг эмхлүүлэх хэмжээний олонх мөн үү. 37 байсан одоо 38 байгаа?

Энд дарж бичлэг үзнэ үү

-Та хамтарсан ЗГ-ын эхний жил Хотын даргаар ажилласан. Тэгэхээр таныг бас муу ажиллажээ гэж ойлгож болох уу?

Энд дарж бичлэг үзнэ үү
/
-Улаан сайдаас асуулт, Хамтарсан засгийн газрын хоёр дахь хүн нь та байсан. Та бас муу ажиллажээ. Тиймээс таныг дараагийн ЗГ-т орж ажиллахгүй юм байна гэж ойлгож болох уу?

Энд дарж бичлэг үзнэ үү

Ерөнхий сайдыг зөвшилцлийн дагуу ирэх зун солих байсан. Гэтэл хугацаанаас нь өмнө огцруулчихлаа. Тэгвэл зөвшилцлийн хугацаа дуустал дараагийн хүн нь АН-ын хүн байх уу. МАХН-ын хүн шууд болох уу? Энхболд дарга Ерөнхий сайд болох уу. Шадар сайдаа АН-аас тавих уу? Яамдуудын сайд нар нь танай намын хүмүүс байсан. Энэ хүмүүстэйгаа нам хариуцлага тооцох уу.

Энд дарж бичлэг үзнэ үү

-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа танай нам далд бодлогоор эмзэг яамдаа Эвсэлд өгсөн гэж ойлгож болох уу?

Энд дарж бичлэг үзнэ үү

Ийнхүү эртнээс дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан Эвслийн засгийн газар ганхаж ганхаж өнөөдөр уналаа. Нэгэнт Засгийн газрын 18 сайдаас 10 сайд нь өргөдөлөө өгсөнөөр эрхзүйн хувьд чадамжгүй болж байгаа хамтарсан засгийн газрын хувьд одоогоор хууль ёсоор ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрээд байна. Гэвч өнөөдөр энэ засгийн газрыг унагах сонирхол хэнд байсан, хэнд ашигтай байсан вэ гэдэг эргэлзээтэй.
Харин одоо дахин Засгийн газраа эмхэлнэ гэдэг унагахаас ч халуун үйл явдал өрнөх бизээ. Юутай ч МАХН-ын даргын тависан дараагийн засгийн газрыг байгуулахад хамтарч ажиллах саналыг Ерөнхий сайд Ц.Элбэгдорж хүлээн авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Yүний хамт Ардчилсан нам ч хамтран ажиллахгүйгээ мэдэгдээд байгаа.

Ж.Алт

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button