Огцрох тухай саналаа өргөн мэдүүллээ

Ч.Улаан, У.Барсболд, Т.Ганди, Т.Очирхүү, У.Хүрэлсүх, Су.Батболд, Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва, Ц.Шаравдорж нарын гарын үсэг бүхий уг саналд УИХ-ын 2004 оны сонгуулийн үр дүнгээр эвсэлийн Засгийн газар байгуулсан. Эх орон-Ардчилал эвсэл тарсан, МАХН болон АН хооронд байгуулсан зөвшилцлийн үндсэн зарчмууд хэрэгжихгүй байгаагаас эрх зүйн чадамжгүй болсон. Ерөнхий сайдын ажлын арга барилаас үүдэн хамтран ажиллах боломжгүй байгаа тухай дурдсан байна. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд саналыг УИХ-ын даргад өргөн мэдүүлснээс хойш 24-өөс доошгүй цагийн дараа гэхдээ 15 хоногийн дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр заажээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

(өдрийн сонин 2006-01-12 009)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button