Төрийн сүлд, төрийн дууллыг өөрчлөх ажлын хэсэг байгуулав

Уг зарлигт Их Монгол Улс -800 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Үндэсний хороо, Монголын урчуудын эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо болон иргэдээс гаргаж буй санаалчилга, Ерөнхийлөгчөөс парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагуудтай хийсэн уулзалтын явцад гарсан санал зөвлөмжийг үндэслэн МУ-ын Үндсэн хуулийн 34-р зүйл, МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийг тус тус баримтлан зарлиг буулгах нь
1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд, Төрийн дууллыг шинэчлэн өөрчлөх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
1. Дарга УИХ-ын дэд дарга Д.Лүндэжанцан
2. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Орлогч дарга Т.Билэгт
3. Орлогч дарга С.Баярцогт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
4. Нарийн бичгий дарга Д.Дондог УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нарын олон намын бүрэлдэхүүнтэй 16 гишүүнтэйгээр байгуулсан байна. Уг ажлын хэсэг ирэх тавдугаар сарын 15-ны дотор шилдэг төслийг шалгаруулан өргөн барихаар зарлигт заажээ гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

(өдрийн сонин 2006-01-12 009)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button