Х.Баатар эмнэлэг дамжин хэсч явна

Хууль зөрчиж ингэж дур зоргоороо авирласныг хэвлэлийнхэн олж мэдэн олон нийтэд түгээсэн тул Х.Баатар I эмнэлгээс, өчигдөр гарсан байна. Эмнэлгээс эмнэлэг рүү хэсүүчилж буй Х.Баатарын энэ явдлыг ГЕГ-ын Хяналтын хэлтсийн дарга Ш.Адьшаа зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл ирлээ. Ш.Адьшаа нь авилгалын хэрэгт шалгагдаж байгаа. Тэрээр батлан даалтаар саяхан суллагдсан
билээ. Долоо хоногийн өмнө МАХН-ын нөлөө бүхий хэдэн эрхэм шоронд байсан Х.Баатарыг эргэж очихдоо оргуулчихсан гэнэ. Түүнээс хойш Х.Баатар олны нүднээс нуугдан эмнэлгүүдээр хэсч яваа нь энэ юм байна. Авилгалын томоохон сүлжээний хэргийн толгойлогч Х.Баатар сүүлийн үед цагдаагийнханд мэдүүлэг өгөхдөө Засгийн газрын дэд сайд Ч.Улааныг унагах баримттай материалуудыг гаргаж эхэлсэн гэнэ.

Б.ДОЛЗОД
(өдрийн сонин 2006-01-12 009)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button