Та наснаасаа эрт хөгшрөөгүй биз?

5. Байнга даарч хөл гар чинь хүйтэн байдаг уу?
6. Нойр чинь хулжих юм уу аймшигтай зүүд зүүдэлдэг үү?
7. Таны бэлгийн идэвхижил буурах шинж байна уу?
8. Толгой тань өвдөж байн байн эргэдэг үү?
9. Их хөлөрдөг үү?
10. Нулимс гоожиж нүд чинь амархан огшдог уу?
11. Та салхинд амархан цохиулдаг уу?
12. Чих тань шуугиж юм дуулахдаа муу болсон уу?
13. Таны үс хуурайшиж хугарч унадаг болсон уу?
14. Ам гашуу оргиж хэл ам улайдаг уу?
15. Таны аюулхайн доор өвддөг үү?
16. Ихэд тавгүйтэн зүрх тань өвддөг үү?
17. Гэнэт давхийн цочдог уу?
18. Турж эцэн нүүрэн тань үрчлээ үүссэн үү?
Та одоо хариугаа хүлээн авна уу?
Хэрвээ та бүх асуултанд тийм гэж хариулсан бол 30.40 настай байлаа ч тааралдсан хүн суудал тавьж өгөхөөр болжээ. Эхний 5-7 асуултанд тийм гэж хариулсан бол Сэтгэл түгших цаг хэдийнээ болчихож.Учир нь таны бөөр муудсаныг гэрчилж байна. Тэгэхдээ санаагаар унах хэрэггүй. Эмчид оч,эмчлүүл.Аз тохиолдоход залуужих арга бас байдагт итгэгтүн. Та өөрөө өөртөө оточ шүү. Эрүүл ахуйн зөв дэглэм сахиж сэтгэлийн тэнхээтэй явах нь чухал.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button