63 тэрбум төгрөгийг цацаад дуусгах нь ээ

Жилээс жилд улсын төевийн алдагдал өсч байгааг олон улсын байгууллагууд шүүмжилж гарын салаагаар урсгасан үрэлгэн байдлыг хянах нь зүйтэй гэж сануулж ч байлаа. Энэ байдал урт удаан хугацаагаар үргэлжилбэл нийгмийн тулгамдсан олон асуудлыг шийдэж чадахгүйд хүрнэ. Өмнөх жилүүдийн тоо баримтыг сөхөж харвал төсөв 2003 онд 2.2, 2004 онд 3.5 хувийн алдагдалтай гарсан ажээ. Харин өнгөрсөн жил буюу 2005 онд олон таатай нөхцөл бүрдсний буянаар анх удаа төлөвлөсөн хэмжээнээс илүү 63 тэрбум төгрөгийн ашиг олов.
Ийнхүү тооцоолоогүй их хэмжэаний орлого олсноор анх удаа төсөв ашигтай гарч олны магнайг тэнийлгэв.
Алт, зэс зэрэг манай орны эдийн засгийн гол үйлдвэрлэлийн түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр огцом өссөн нь улсын мөнгөний хүүдийд орох орлогыг суга нэмэгдүүлжээ. Зөвхөн энэхүү үнийн өсөлтөөс гэхэд 30 тэрбум төгрөгийн хуримтлалыг бүрдүүлж чадсан байна. Улсын төвлөрсөн төсвийн орлогыг бүрдүүлдэг сүү ихтэй саалийн үнээ болох Эрдэнэт үйлдвэрийн буянаар багагүй хөрөнгө цуглуулж чадсан аж. ОХУ-ын талтай Эрдэнэт үйлдвэрийн гэрээг шинэчилснээр 10 гаруй тэрбум төгрөгийн ашиг олж орлогыг тэр хэмжээгээр өсгөсөн байна. Улсын мөнгөний хүүдийд орох орлогыг бүрдүүлдэг суваг болгоны буруу, зөвгүй цацсан үрэлгэн байдлыг хямгадаж чадвал үүнээс ч илүү ашиг олох боломжтой гэж цөөнгүй эдийн засагчид дүгнэж байна.
Улсын төсвийн орлогыг бүрдуүлдэг гол хүчин зүйл нь татвар. 2005 онд 291.9 тэрбум төгрөгийг татварын хэлбэрээр улсын сан хөмрөгт оруулах төлөвлөгөө, үүргийг өгсөн. Гэтэл энэ төрөөс суулгасан зардлийг 121.1 хувиар давуулан биелүүлж 354.3 тэрбум төгрөгийг цуглуулж чаджээ. Жишин харьцуулахад 2004 оныхоос орлого 73.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хөдөө орон нутгийнхан ч гэсэн чамгүй хөрөнгө цуглуулж улсын мөнгөнийхээ хүүдийд нэмэрлэжээ. 33.3 тэрбум төгрөг л цуглуулаарай гэснийг 128.1 хувиар давуулан 42.6 тэрбум төгрөг бүрдүүлсэн байна. Харин Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг л төлөвлөснөөс бага татвар хурааж төлөвлөгөөг тасдлдуулжээ.
Харин Гаалийн ерөнхий газар, ТӨХ, Үл хөдлөх хөрөнгийн газар гээд улсын төсөвт орлого оруулдаг байгууллагууд төлөвлөснөөс илүү ихийг олж чадаагүй байна. Зөвхөн татварын орлого л өсч 63 тэрбум төгрөгийн ашиг авчрав.
Дэлхий нийтэд үнэт металлын ханш огцом донсолсны хүчинд л ийм таатай боломж олгож байгаа. Хэрэв алт зэсний үнэ навс унавал хатуухан газардана. Дандаа ивээж, ханш өндөр байна гэдгийг урьдчилан харах аргагүй. Тиймээс энэ алтан боломжийг алдахгүй эргээд биднийг тэжээх саалийн үнээнд цацвал илүү үр дүнтэй. Ханшийн хэлбэлзэлээс олсон ашгаараа хуримтлалын сан байгуулж иргэдийн эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн асуудал зарцуулья 1 санал ч яригдаж байсан. Гэвч өнөөдөр биелэлээ олсон зүйл нүдэнд харагдахгүй л байна. Олсон хэдийгээ аар саархан зүйлд гөвөөд дуусах бололтой. Олон түмэн энэ жил олсон 63 тэрбум төгрөгийн ашгийг юунд зарцуулах бол гэж сонирхон тал талаас нь цоо ширтэж буй. Манай улсын мөнгөний хүүдийн амыг барьж суугаа сангиин яамныхнаас энэ талаар ямар бодлого барьж байгааг сонирхсон юм. Сангийн дэд сайд Ч.Ганзориг Энэ мөнгийг оны эхний өдрөөс нэмэгдэж байгаа тэтгэвэр, дөрөвдүгээр сарын нэгнээс нэмэгдэх төсвийн ажилтны цалин, хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл болгон хүмүүст 250 төгрөгийг олгоход зарцуулна гэв. Энэхүү хөрөнгө ингээд л дуусах ажээ. Автобусаар зорчих унааны тасалбар, өргөн хэрэглээний бараа, шатахууны үнэ өсчихсөн болохоор энэ нь хйшгээ хүртээсэн гэсэн үнэлэмжийг авч чадсангүй. Аливаа улс орны-эдийн засаг өөдлөн дэвжиж, ард олны амьдрал дээшлэхэд дорвитой хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй. Гэвч төсвөөс хуваарилдаг хөрөнгө оруултандаа нэг төгрөг хялайлгахгүй, гал унтраах төдий йрга хэмжээнд зарлагадаад дуусах ажээ. Байдал бахь байдгаараа барзайсаар…

(өнөөдрийн монгол 2006-01-12 178)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button