Нэг өдөр мобикомгүй болбол…

Зах зээлд үнэгүй юм гэж үгүй. Үүнийг хэрэглэгчид сайн мэддэг. Гэвч илүү хямд хэрэглээг Мобикомоос шаардаж буй нь энэ. Харин Мобиком үнэхээр үнэтэй байна уу. Эрэгцүүлэн үзье.
Би 1980-аад оны оюутан. Тухайн үед гар утас үнэтэй байна гэж туних нь битгий хэл сураг ч байгаагүй. Тиим юм байдаг гэдгийг мэддэг ч үгүй байлаа. Тэгэхээр нөгөө ганц мэддэг Төв шуудан руугаа л гүйнэ.
Аймгийн төв рүү ярих гэж захиалга өгнө. Хагас өдөр хүлээнэ. Зарим үед шугам сааталтай гээд ярьж чадалгүй буцна. Маргааш нь дахиад л холбоон дээр өдрийн ихэнхийг үдэж байж сая нэг холбоо барина.
Мөнгө бага тул ганц минутад хэлэх үгээ багтаах гэж сандарна. Ийм л дүр зураг хөдөөгийн оюутануудад байнга шахам давтагдана. Бас Баянхошуунд байдаг ахындаа очиж, таван төгрөг салгахаар автобусанд хүрэмнийхээ ханцуйг таслах шахам чихэлдсээр хүрнэ.
Гэтэл цоожтой хаалга мөргөх нь олон. Ингэж л оюутан ахуй цагаа үдсэн. Харин одоогийн оюутнууд өөр болжээ. Байрандаа хичээлээ давтаж дулаан сууж байгаад л аймаг, суманд буй ар гэрийнхэнтэйгээ холбоо барьчихна. Хотод төдийгүй эх орныхоо аль ч өнцөг буланд суугаа ах дүүтэйгээ хүссэн уедээ ярьчихна. Мөнгө саачихна.
Энэ хоёр үеийг харьцуулахад өдөр шенө шиг ялгаатай байгаа биз дээ. Ийм их өргэн хүрээтэй холбооны хэрэгслийг сард ердөө л тавхан мянган төгрөг төлөөд эзэмшинэ. Гурван сарын хугацаатай 90 нэгжтэй картаар утсаа цэнэглүүлэхэд ийм хэмжээний төлбөр төлөх нь ээ. Дээр нь 90 минут ярьчихна. Тэгэхээр мобикомын урьдчилсан төлбөрт картын нийт үйлчлэгчид үнэтэй гэж туних хэрэг байна уу. Өөрийнхөө хэрэгцээтэй харьцуулахад тиим ч өндөр төлбөр биш бололтой юм.
Энд зөвхөн оюутнаар жишээ авлаа. Үүнтэй адил нийт хэрэглэгчид ч мэн ийм өргэн үйлчил-гээг өдөр бүр 24 цагийн турш хүртэнэ.
Тэгэхээр тиим ч өндөр үнэ биш юм шиг санагдана. Хэрэв Мобиком үнэтэй санагдаад байвал нохой жилд гар утасаа хэрэглээнээс хасч туршъя. Амь, албаны ажил чинь хэр түргэн амжихыг үзье.

(өнөөдрийн монгол 2006-01-12 178)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button