Хурал-хэлэлцүүлэг боллоо

Хурлыг Их Монгол Улс-800, монгол Улсын шинжлэх ухааны Академи хамтран зохион байгуулсан.
Хурал хэлэлцүүлэгийг нээж Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монгол улсын ерөнхий сайд ц.Элбэгдорж нар үг хэлсэн. Хурал хэлэлцүүлэгт үндсэн нэг илтгэл тавигдсан. Тодоруулбал Академич Ш.Бира Монголын төр ёсны уламжлал сэдвээр илтгэл тавьсан.
Хуралд нийт дөрвөн хавсралт илтгэл тавигдсан. Тодоруулбал Академич Х.Сампилдэндэв Монгол төрийн хүндэтгэл бэлгэдлийн ёсон, Академич Д.Цэрэнсодном Монголчуудын сар шинийн бэлгэ ёсон, Доктор, профессор И.Дашням Их Монгол Улсын хууль цаазын уламжлал, В.Сэмбээжав Чингис хааны төр ёсны үзэл дэх мал аж ахуйн хөгжлийн асуудал сэдвээр тус тус илтгэл тавьсан. Хэлэлцүүлэг хурлын талаар зохион байгуулагч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн яриаг бичлэгээс үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Хурлыг Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор Ч.Дашдаваа удирдан явуулсан. Дашрамд дурьдхад энэ сарын 24-нд өнөөдрийн хурал хэлэлцүүлгийн үргэлжилэл болгон хурал зохион байгуулагдах юм байна.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button