Форд, Файерстоун, Флорида, гурвын хэтэрсэн зохицолдолгоо

Баримт
-Замын дагуух энэ бичгийн дэргэдүүр өнгөрөх бүрдээ бид түүнийг дурсдаг. Ингэж өнгөрөхөд бидэнд ямагт гуниг төрдөг гэж Жаксонвилл хотын ойролцоох муж хоорондын хурдны 295 дугаар замын урд тойрог дээр эгч Фанни Уиллиамсийг дурсаж зогсохдоо Ида Макданиел хэллээ. 30 настай Үиллиамс 1999 оны тавдугаар сарын 12-нд Файерстоуны хийсэн Эй Ти Икс дугуй нь салсны улмаас Форд машин нь хөмрөхөд нас барсан юм Анита Кумар Сэнт Петерсбург Таймс 2001 оны 5 дугаар сарын 20 1999 оны наймдугаар сард Форд компани Саудын Арабт байгаа Эксплойрер машин эзэмшигчидтэй холбоо барьж машинд нь тавьсан Файерстоуны дугуйнууд согогтой тул солих шаардлагатай гэж шдэгджээ Харин энэ тухай 7000 милийн хойд Жаксонвилл хотод байгаа Элэйна Галлетон мэдсэнгүй.
Гурван сарын дараа Галлетон 10 настай охин Атенатайгаа мужийн 202 дугаар зам дээр Саудын Арабт сольсонтой яг ижил төрлийн дугуй 6үхий 1994 оны Форд машинтай явж байлаа. Жаран милийн хурдтай явж байтал зорчигчиин талын арын дугуй нь салж унаснаас машин онхолдож хэд хэд өнхөрчээ.
Атена охин Эксплойрер машинаас шидэгдэж тэр дороо амьсгал хураажээ. Хэрэв Форд Моторс болон Брижстоун-Файерстоун компани гадаадад ижил төрлийн дугуйг нь сольсон шигээ АНУ дахь хэрэглэгчиддээ анхааруулсан бол тэр ийм ослоор Флоридад нас барсан 28 хуний нэг нь болохп/й байв. 1995 оноос хойш Файерстоуны дугуй тай машинуудын холбогдсон ослуудыг судалж узээд Сэнт Петерсбург Таймс (Цаашид Таймс гэж дурдагдана) сонины хийсэн дугнэлт ийм байна. Энэ судалгаа нь Флоридад болсон машины аюулгуй байдлын хямралыг анх удаа олон талаас ажигласан ундэсний хэмжээнд хамгийн гүнзгийд тооцогдох дүн шинжилгээ боллоо Таймсын олсон зүйл нь
-1997 оноос хойш Файерстоунтой холбоотой ослоор 41 хүн нас барсан нь автын үйлдвэрлэлийг хянадаг холбооны байгууллагын тайланд дурдсанаас хамаагуй олон байна.
-Тэдгээр ослын 16 нь Форд гадаадын 16 оронд дугуй сольж эхэлсний дараа америкийн олон нийтэд мэдэгдээгуй байхад болжээ.
-Тэр ч байтугай асуудал тодорсноос хойш холбооны засгийн газар мөрдөн шалгах ажиллагаагаа эхэлснээс хойно Файерстоун дугуйгаа буцааж татахаас ч өмнө Флоридад 12 хун нас баржээ.
-Нийт нас барсан 41 хуний 11-ийг наймдугаар сард эхэлсэн дугуй буцааж татах ажиллагаанд тооцож оруулаагүй байна. Таймс сонин мужийн болон холбооны засгийн газрын зургаан жилийн ослын тайлан бүртгэл, шүүхийн хавтаст хэргүүдийг үзэж, хохирогч, хуульч, компаний албан
тушаалтан, дугуй бопон машины мэргэжилтнуудтэй ярилцав. Флоридагийн аагим халуун, Файерстоуны дугуйны согог, Эксплойрерийн онхолддог хандлага нийлээд ухэлд хургэх шаптгаан болжээ. Фпоридагийн 36 осол 41 хунийг ухэлд хургэжээ. Олонхи хүмүүс нь осол үүссэн шалтгааныг олон жилийн дараа мэдсэн бөгөөд хэрэглэж байгаа дугуй ныхаа талаар огт ойлголтгуй байсан нь ослын аюулыг улам өндөрсгөсөн юм. Наад зах нь 110 осол нэмж гарснаас 223 хүн гэмтэж, тэдний тархинд нь гэмтэл учруулж, хөл гарыг нь өрөөл татанхай болгожээ. Хэдэн арван хун бие бялдрын хувьд биш ч сэтгэл санааны хувьд тайван буе болж өөрчлөгджээ.
Хурдны Замын Аюулгуй Байдлын Үндэсний Газар ийм ослоор улсын хэмжээнд 174 хүн нас барсан гэж тооцоолжээ.
Таймсын судалгаа гаар Файерстоунтой холбоотой ослын тоогоор Флорида улсдаа тэргуулж байна. Гэхдээ хэрэглэгчдийн булгийнхэн нас барагсдын тоог засгийн газар муж болгонд буруу гаргасан гэж үзэж байна.
Фаиерстоуны дугуйтай холбоотой шалгах ажиллагааг 600 ажилтных нь дөнгөж зургаа нь хийж байгаа гэж Хурдны Замын Аюулгуй Байдлын Үндэсний Газрын хэвлэлийн төлөөлөгч Лийз Нэблет хэллээ. Ослыг тоймлож л анхааралдаа авч байна. Форд, Файерстоун хоёр олж мэдсэн ослынхоо тоог хэлэхгүй байгаа бөгөөд Таймсын олж мэдсэн тохиолдлыг тусгайлан авч узэхээс татгалзлаа. Гэхдээ компаний албан тушаалтнууд хуульчид болон хэрэглэгчдийн 6улэгтэй хамтран Таймсын олсон судалгааны дунг сонирхож асуужээ. Мэдээлэл хайж байсан аль ч байгууллагаас олон ослыг Таймс илрүүлжээ.
Файерстоун, Форд хоёр Оклахома хотод болсон бөмбөгдөлтөд өртсөнөөс ч олон хунийг аллаа. Хоёулаа асуудлыг мэдэж байсан. Тэд зөв зуйл хийх боломжтой байсан. Тэд хумуусийн амийг аварч чадах байсан шуу дээ гэж 1999 онд Брэвэрд дуурэгт хуу Патрик нь осолдож амь урэгдсэн Дэйл Куэйри хэлсэн юм.
-1993 оны Форд Эксплойрер машинд байсан Файерстоуны Эй Ти Икс дугуйны энэ үлдэгдэл Форт Пиерст аялж явсан Даннилтон хотын Холкетийн гэр бүлийн хоёр том хүн, хоёр хүүхдийг хунд гэмтээсэн осолтой холбоотой аж. Форд, Файерстоуны албан тушаалтнууд зар им дугуйнууд хийцийн болон уйлдвэрлэпийн согогтой байсныг мэдээлээгуй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Туунчлэн Файерстоун компани Фордыг өнхөрч унах хандлагатай Эксплойрер машины загварынх нь төлөө зэмпэж буруутгав. Эдгээр нь эмгэнэлтэй осол гэж бид итгэж байна. Эндэхийн төвшин болгон дээрх хүн бүрт гүнзгий нөлөөллөө гэж
Фаиерстоуны хэвлэлийн төлөөлөгч Жийл Братина хэлэв. Фордын хэвлэлийн
төлөөлөгч Кен Зино олон удаа утасдаад ч тайлбар хуссэн захидал илгээгээд ч Таймст хариу өгсөнгүй. Зиногийн ажилтнууд машиныг буцааж татсан тухай ярих боловч Флоридатай холбоотой асуудлаар тодорхой зүйл хэлсэнгүй Форцын хэвлэлийн төлөөлөгч Майк Вон зөвхөн дугуйны асуудлыг шалгаж байгаа улсын байцаагчидтай хамтарч ажиллах талаараа л ярив.
Шаардахгуигээр засгиин газар өнгөрсөн зун Фордтой хамтран Файерстоуныг 14,4 сая Эй Ти Икс, Эй Ти Икс II болон Уилдернэсс Эй Ти дугуйнуудаа сайн дураар солихыг ятгажээ. Наймдугаар сарын 9-нөөс хойш зургаан саяас илуу дугуйг сольжээ. Фаиерстоуны дарга нар улдсэн дугуйнуудыг нь хумуус хэрэглэхээ больсон байна гэж мэдэгдэв. Засгийн газрын мөрдлөг шалгалт хоёр дахь жилдээ явж байхад машин, дугуйг албадан татуулаагуй бөгөөд өөр бусад машин, дугуйнд ийм асуудал бий эсэхийг нийтэд мэдэгдээгуй байна. Засгийн газар Файерстоуныг дахин 1,4 саг дугуйгаа соль гэхэд туе компани татгалзжээ.
Флоридагийн ерөнхий прокурор Боб Баттеруорт хэлэхдээ компаниуд хэрэглэгчдийг аюултай байдалд оруулж байгаа тул шударга буе, хуурамч худалдааны ажил эрхэлсэн хэргээр шул/хэд өгнө гэлээ. Үүний зэрэгцээ Форд, Файерстоун хоёр шүүхээс тогтоосон торгуулийг төлөх, дугуй ба машиныхаа хийцийг өөрчлөх, өнгөрсөн жилийнхээ муу нэрээ дарах сурталчилгаа өрнүүлэх зэрэгт сая сая доллар
зарцуулж байна. Фаиерстоуны борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2001 оны эхний улирлынх нь 22 хувиар буурчээ. Фордын машинаа буцааж татах зардал нь 590 саяас илүү гарах нь. Форд, Файерстоун хоёр олон нийтийн итгэлийг эргүүлж авахад ингэж анхаарч байхад хэрэглэгчдийн бүгийнхэн Файерстоуны г дугуйгаа улам өргөнөөр буцааж татахыг уриапж байна.
Форд, Файерстоун хоёр ундэстнийг сэрээх дохио өглөө. Компаниуд юм уу, засгийн газар таныг хамгаална гэдэгт та итгэж болохгүй гэж уг асуудлыг ажиглагч, Автын Аюулгуйн төв хэмээх ашгийн бус хэрэглэгчдийн 6үлгийн гүйцэтгэх захирал Клэринс Дитлоу хэлсэн юм.

(Бизнесийн мэдээ 01/155)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button