Монгол бахархал – Өв соёл уран илтгэлийн уралдаан болж байна

Тэмцээнийг МОХ, Хөгжлийн төлөө иргэдийн хөдөлгөөн, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэлин хийд, Монголын Мэтгэлцээний Нэгдсэн Ассоциаци хамтран зохион байгуулж байгаа. Гурван үе шаттай явагдах тэмцээний эхний шатанд илтгэгч зохион байгуулагчдын зүгээс санал болгосон сэдвийн хүрээнд сонголт хийн бэлтгэж илтгэл тавина. Илтгэлийн хугацаа таван минут байх гэнэ. Харин хоёр дах шатнаас эхлэн илтгэгчээр сэдэв сугалуулж, оноох хэлбэрээр экстемп илтгэлийн зарчмаар явуулах. тэмцээний эхний үеийн сэдвийн ерөнхий хүрээ нь Монгол бахархал-Өв соёл байх боловч оноосон сэдвийг чөлөөтэй байлгана. Монгол нутаг, газар шороо, төрт ёсыг нандигнан дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын шагнал 200 мянган төгрөг, байх бол дэд байр 150 мянган төгрөг, харин гуравдугаар байранд орсон илтгэгч 100 мянган төгрөг өвөртлөх юм байна. Шигшээд шалгарсан итгэгчдийг арван мянган төгрөгөөр урамшуулахаар болсон. Энэ талаар тэмцээний зохион байгууулагч Хөгжлийн төлөө иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Дамдиннямаас тодоруулхад Энэ тэмцээн маань энэ жил хоёрдох удаагаа зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийн тжмцээний онцлог нь Их Монгол улс байгуулагдсанын 800 жилийн ой болон Монгол Улс үндсэн хууль батлагдсан өдөрт зориулснаараа онцлогтой юм гэсэн. дэлшэрэнгүйг бичлэгээс үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Энд дарж бичлэг үзнэ үү

Эхний шатны тэмцээн гурван газар зэрэг болж байгаа. Тодоруулбал Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Гандантэгчилэн хийд, Барилгын коллежд тус тус болж байгаа. МУБИС-д болж байгаа шалгаруулалтанд өнөөдөр нийт 24 оюутан залуу илтгэл тавьж байгаа. Дараагын шатанд зургаан залуу шалгарч үлдэх юм байна. Тэмцээнд Монгол Наадам дээд сургууль, МУБИС, ЭЗБДС, ОУБДС, Сэрүүлэг дээд сургууль, Орхон их сургууль, ШУТИС, ХААИС, ИЗИС зэрэг сургуулийн оюутан залуус орж байгаа юм байна.

Баярмаа /Оллоо.мн /

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button