2005 оны хамгийн зохисгүй хувцаслагчид тодорлоо

Попын гүнж Бритни Спирс энэ жилийн хамгийн зохисгүй хувцаслагчдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний хувцаслалтын талаар загварын акулын нэг Матернити хувцасыг ингэж аймар өмсөх хэрэггүй зүгээр л тайлж хая.Хувцасанд бас өөрийн гэсэн хэв маяг байдаг юм гэж шүүмжилсэн. Энэ жилийн санал асуулга шинэ бүсгүйчүүдээр сэлгээ хийсэн нь олны анхааралыг ихээхэн татсан. Өөрөөр хэлбэл олноо уянглаг сайхан хоолойтой гэж алдаршсан Мэри Кэри жагсаалтанд чамлахааргүй байр эзэлсэн. Нялх од хэмээгддэг Лэндси Лооханыг санал асуулгаар зохисгүй ч хөөрхөөн таруулаад өмсчихдөг гэж олон нийт дүгнэжээ. Урьд жагсаалтад баян ходоод болдог байсан дуучин Жэсика Симпсон жагсаалтанд дээгүүр орсон. Санал асуулгыг зохион байгуулагчид хувийн амьдралдаа бүтэлгүй байгаа хүмүүс хувцаслалтандаа анхаардагүй юм байна гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл дуучин Жэсика Симпсон, Бритни Спирс нар нөхрөөсөө салах сураг дуулдан шуугиан тариад байгаа нь хүндээр тусаж хувцаслалтандаа анхаарахгүй байгаа гэж дүгнэхэд хүргэсэн байна. Харин нялх од Лэндси Лоханы хувьд арай л туршлага тутсан бололтой эгдүүтэй хувцасладаг гэх алдарыг хүртсэн юм. хамгийн сонирхолтой нь санал асуулгад нэрт загвар өмсөгчдын нэр үзэгдэж байсан юм.

А.Баярмаа

Оллоо.МН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button