Их аварга өнөөдөр Рохотой хүч үзнэ

Сэкивакэ цолтойгоор 17 башёд барилдсан амжилтаараа рекорд тогтоосон Ваканосато энэ сард чансаа буурч маэгаширагийн 16-гаас зодоглож байгаа. Ваканосато, Токицүми нар дэвжээний голд золгож, Токицүмиг шилдэж татсан хэдий ч Ваканосато дохёгийн гадна гишгэсэн юм.
Ёкозүнаг өвдөг шороодуулан шуугиан тариад авсан Коккай энэ өдөр озэки Кайог ч мөн дэвжээнээс буулгаж чадав. Озэки Котоошюү маэгашира Точинаханагаар даваагаа ахиуллаа.
Озэки Точиазүма, Чиётайкай нар ч өрсөлдөгчдөө давсан юм.
Харин ёкозүна Асашёорюү Такиказэг хялбархан ялав. Өнөөдөр их аваргын учраа ОХУ-ын бөх Рохо.

Б.МЯГМАР
(өнөөдрийн монгол 2006-01-12 178)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button